Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Гуанжоу-2010 » Сагсчид Йорданыг барсангүй

GD Star Rating
loading...


Йордан 79 vs 64 MGL Монгол
Q1 Q2 Q3 Q4
JOR Йордан 12 17 25 35 50 54 64 79
MGL Монгол 6 14 16 23 34 48 58 64

Манай сагсчид хэсгийн 3 дахь тоглолтоо Йорданы шигшээтэй хийж 79 : 64-р ялагдал хүлээлээ. Өнгөрсөн  Туркийн ДАШТ-д оролцсон Йорданы багийн бүрэлдэхүүнд байсан  2 тоглогч Азийн наадамд ирсэн байлаа. 13 дугаартай Али Захаб тэдний нэг бөгөөд манай эсрэг хамгийн шилдэг тоглолт үзүүлсэн. Манай сагсчдаас нуруугаар чамгүй өндөр Захаб самбарт ойсон бөмбөгийг алдалгүй авч байлаа. Тэрээр 30 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 19 удаа самбараас бөмбөг авч, 1 дамжуулалт 17 оноо өгсөн юм. Тоглолт эхлээд удаагүй байхад айлын нуруулаг тоглогчдын нэг Мохамед Хадраб бэртэл авсан нь 2 багийн дундаж өндрийг ерөнхийд нь ойртулж өгсөн. Гэвч манайхан алдаа маш их гаргаж байснаас үеүүдийг талдаа ороогүй байхад багийн алдаа 3-с дээш болж эсрэг багтаа чөлөөт шидэлтээс оноо авах боломж олгож байв. Хэрвээ Йорданчууд бүх чөлөөт шидэлтэ амжилттай хийсэн бол 38 оноо авах байлаа. Аз болж шидэлт тааруу байсан болохоор 17-г л оноо болгосон. Эхний үеийг манайхан эн тэнцүү өндөрлүүлж 17 – 14-н харьцаатай өндөрлүүлсэн. Гэвч 2-р үед Йордон оноогоор тасарч 2-р үеийн төгсгөл гэхэд 35 : 23 болсон байлаа. Эхний хагаст М.Отонмөнх 9 оноо авч багаа тэргүүлж байв. О.Баярцогт дасгалжуулагч эхний хагаст багийн ахлагч Ш.Сэдбазарыг талбайд гаргалгүй нөөсөн нь оновчгүй шийдвэр байлаа. Сэдээ сүүлийн 2 үед бүтэн тоглосон бөгөөд 8 оноо, 1 удаа самбараас бөмбөг авсан. 3-р үед тооны харьцаа 54 : 48 болж тун ойртож ирсэн ч сүүлийн үед оноогоо нөхөж чадалгүй нэмж алдсаар 79 : 64-р ялагдал хүлээсэн. 21-нд манай сагсчид хэсгийн 4 дэх тоглолтоо Ө.Солонгосын багтай хийнэ. Одоогоор шигшээ баг маань хэсэгтээ 1 хожилтой 4-р байранд явж байна. Хэсгээс 4 баг шалгарах болохоо энэ байраа хадгалаад байвал дараагийн шатанд үлдэх боломжтой. Гагцхүү хэсгийн сүүлийн Х.Солонгостой хийх тулаанд ялалт байгуулах хэрэгтэй байгаа юм.

Боксчдын “салхи” эргэв

Өнөөдөр манай 2 боксчин рингэнд гарлаа. 60 кг-д оюутны ДАШТ-ий хүрэл медальтай Д.Отгондалай Иракийн Альваали Сураакиг 16 : 7-р буулган авч дараагийн шатанд үлджээ. Эхний үе өгөө аваатай байж 4 : 5-р өндөрлөсөн ч сүүлийн үед манай тамирчин өрсөлдөгчдөө боломж олголгүй нүдсээр 16 : 7 гэсэн харьцаагаар ялалт байгууллаа. Мөн 64 кг-д хүч сорьж байгаа оюутны ДАШТ-ий аварга Б.Түвшинбат урамтай ялалт байгуулсан. Филиппиний боксчныг 1 : 8-р ялсан манай тамирчин одоо шөвгийн наймд Энэтхэгийн залуу ширэн бээлийтэн Сантош Кумартай тулалдах юм байна. Маргааш хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба эхний тулаанаа 15 цагт хийх бол Н.Шинэбаяр шөвгийн наймын тулаанаа Узбекийн тамирчинтай хийх юм.

GD Star Rating
loading...
Сагсчид Йорданыг барсангүй, 9.6 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. Madritista says:

    1st

    GD Star Rating
    loading...
  2. Madritista says:

    manai tamirchid oorsdiigoo mash sain daichilj blee. eh orniihoo toloo mash hurdtai tasraltgui guiseer bnlee.
    daanch tsewer huchnii dowtlogch, usrtelttei ondor tow busad bagtai haritsuulahad muu bnlee.
    herwee 2 m ees ondor 1 huchtei tow bsan bol ene bag hyatadaas busdiig hojihoor l bndoo.
    bayrtsogt ch ug n bas ewgui gar l daa.

    GD Star Rating
    loading...
  3. oogii says:

    manai sagschid maan unheer sn togloson bn aa Iordonii bagtai sn togloson bn aa odoo hoid solongosiig l hojoosoi bilee tegvel uurug daalgavaraa hangalttai biyeluullee l gesen ug amjilt mun mongoliinhoo buh tamirchdad amjilt Serdambaa delhiin avarga gedgee haruulaad uguurei

    GD Star Rating
    loading...
  4. manaihan sain togloson bna shde iordan chini delhiin avargad hurtel ordog shde manaihan udahq delhiin avargad oroh ym bna sags arai holbombogoos deer ymoo holbombogiin holbogoo avrah ymsan

    GD Star Rating
    loading...
  5. henry says:

    sain gej uu jordan harin ch muu togloson yum shig, za za eron bol sain sain amjilt uzuulj bn ene bol bag devshilt bolj bna. tor maani ene heden bagiin holboonuud aa neg sain demjeed ogvol te. mongol uls mandan badartugai

    GD Star Rating
    loading...
  6. eeh says:

    manai sagschid muu bna o, undrur dutah n argagui l de, gehde jordanchudas undur avyaslag ursuldugchidtei olon taariishd

    GD Star Rating
    loading...
  7. eeh says:

    taivan bairlala avahgui heden huhdud zaal avch bga yumshig l zambragui guilded bhiin, turshlaga suuna l gehiin hojigdoh bolgondo l ursdiigu ta4vshrulna

    GD Star Rating
    loading...
  8. yu vee says:

    harin thhh, turshalaga suuna geseer btal ter toglogchid chin hugshirchlooshdee, zaluu huuhduude oruulsan ym shig yarihin. tehdee yahve herendee sain l togolson bna.. amjilt husie

    GD Star Rating
    loading...
  9. bat says:

    NETEER BOX SHUUD VZEH BOLOMJ BNA UU BICHEEREI

    GD Star Rating
    loading...
  10. anu says:

    mongoliin sagschid tuukhend baikhgui amjilt gargalaa ankh udaa olon ulsiin temtseend bag hojloo sh de yunii turuund dasgaljuulagchid ni bayar hurgfeh ni zuv bhaa ta nar shuu

    GD Star Rating
    loading...
  11. bold says:

    bayartsogt dasgaljuulagchid gaviyat uguu sain blaa

    GD Star Rating
    loading...
  12. aagii says:

    goy gou sags uragshaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: