Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Ливерпуль » Ливерпуль Жеррардгүй ч асуудалгүй

GD Star Rating
loading...

Багийн ахлагчаа эзгүйд Ливерпуль Вэст Хэмийг 3 гоолоор бутниргэлээ. Жеррард долоо хоногийн дундуур Францтай хийсэн нөхөрсөг тоглолтод бэртэл авч сар гаран талбайд гарах боломжгүй болсон юм. Рауль Мейрелеш Жеррардын байрлалд тоглосон бөгөөд шинэ байрандаа тун давгүй тоглож байлаа. Мөн ирснээсээ хойш шүүмжлэлээс салахгүй байгаа Кристиан Поульсен фенүүдийнхээ талархлыг хүлээв. Копууд эхний хагаст л ялалт авах нь тодорхой болсон бөгөөд Глен Жонсон гоолын салхийг хагалж улмаар Кюит, Макси нар нэг нэг гоол оруулж 3 : 0-ээр өрсөлдөгчөө ялжээ. Сүүлийн 2 тойрог дараалан ялалт аваагүй байсан Ливерпулийн хувьд энэ хожил эргэн ялалтын замдаа ороход тун хэрэгтэй “эм” боллоо. Вест Хэмийн фенүүд багийнхаа тааруухам амжилтад тэвчээр алдарсан байлаа. Хүснэгтийн сүүлийн байранд 9 оноотой явж байгаа Алхнуудын дэмжигчид “Чи маргааш өглөө халагдах болно Аврам !” хэмээм дуулж байлаа. Рейна руу чиглэсэн аюултай цохилт тоглолтын турш ердөө ганц удаа л ирсэн. Испани хаалгач энэ тоглолтыг  хаалгандаа гоол алдалгүй дуусгаснаар Улаануудын төлөөх 134 дэх кли-шитээ хийлээ. Энэ амжилтаараа тэрээр клубын бүх цаг үеийн жагсаалтад Томми Лауренсийг давж 4-р байранд орж ирлээ. Вэст Хэм сүүлийн 47 жил Анфиелдэд ялаагүй гэсэн тааруухан үзүүлэлттэй тоглолтыг эхлүүлсэн. Гэхдээ эхний минутаас л тэд энэ цувралаа тасалж чадахгүй гэдэг нь харагдаж байв. Нгог, Торрес, Максигийн удаа дараалсан довтолгоонууд хаалгачыг сандаргаж байсан. 18 дахь минутад Мейрелелийн булангийн цохилтыг Жонсон тогтоож аваад хаалганд чихэж гоолын салхийг хагалсан. Давид Габбидон өмнө нь зогосн байсан болохоор Грин юу ч хийж чадсангүй. Улирал эхэлснээс хойш Жеррард – Торресийн оролцоогүйгээр орсон анхны гоол энэ байлаа. Сүүлийн үеийн формоосоо болж дасгалжуулагчдаа бангадуулаад байсан Жонсон 3 тоглолтын торгуулиас эргэн ирээд гоол орууллаа.

Фернандо Торрес 10 минутын дараа багтаа торгуулийн цохилт авчирч багийнхаа ялалтыг баталгаатай болгосон. Кюит энэ цохилтыг амжилттай гүйцэтгэн улирлын 2 дахь гоолоо хийлээ. 38 дахь минутад Рауль Мейрелешийн чөлөөт цохилтыг Грин барьж чадалгүй алдлаа. Энэ үед Макси бөмбөгийг нэмж мөргөн тооны харьцааг улас холдуулсан юм. Интэрээс ирсэн довтлогч Виктор Обинна хэдхэн метрийн зайнаас гоол оруулах боломжоо алдсаны дараа Вэст Хэмийн фенүүд “Ийм болохоор л бид тааруу байгаа юм” хэмээн дуулж байв. Нэгэнт ялагчын нэр тодорсон болохоор 2-р үе тийм ч өрсөлдөөнтэй болоогүй. Хожсон сүүлд Шелви, Бабель нарыг талбайд гаргаж бэлэн байдлыг нь шалгаад амжлаа. Хожсон ялалтынхаа дараа Жонсоныг магтаж бид сайн харилцаатай байгаа гэсэн байна.

Ливерпуль. Стадион “Энфилд”. 43024 Үзэгч.
Шүүгч- Ли Проберт (Уилтшир).
ЛИВЕРПУЛЬ – ВЕСТ ХЭМ – 3:0 (3:0)
Джонсон, 18 (1:0). Кёйт, 27-с пенальти (2:0). Макси Родригес, 38 (3:0).
Ливерпуль Вест Хэм
Пепе Рейна Роберт Грин
Глен Джонсон Ларс Якобсен
Джейми Каррагер Дэнни Гэббидон
Мартин Шкртел Мэтью Апсон
Пол Кончески Эрита Илунга, 76
Дирк Кёйт Марк Ноубл
Кристиан Поульсен Радослав Ковач
Рауль Мейрелеш, 83 Луиш Боа Морте
Макси Родригес Фредерик Пикьонн
Давид Нгог, 74 Виктор Обинна, 46
Фернандо Торрес, 85 Карлтон Коул, 69
Замены:
Фабио Аурелио, 74 Пабло Баррера, 46
Джонджо Шелви, 83 Бенни Маккарти, 69
Райан Бабел, 85 Джеймс Томкинс, 76
Наказания:
Марк Ноубл, 72
GD Star Rating
loading...
Ливерпуль Жеррардгүй ч асуудалгүй, 10.0 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. nice nice says:

    Saihaan sain bna…..

    GD Star Rating
    loading...
  2. suuliin 6gan togloltoos 13 onoo bidnii deer manu l bna manu 14 onoo tegehde stokod hojigddog l joohon taaruu ym bolson odo l neg zov araa nda orj baih shig bna

    GD Star Rating
    loading...
  3. tsoogii says:

    GoGoGo my Liverpool.,

    GD Star Rating
    loading...
  4. xod xod says:

    liverpool min ingej hojoogui udjagad genet 2 3 inged hojichhoor tsus harvachkaad bhiin bayrlalaa

    GD Star Rating
    loading...
  5. shuvuu says:

    liverpool odoo winnerpool go go

    GD Star Rating
    loading...
  6. Rea says:

    Ed nar odoo yu ve?
    Hamgiin suuliin bairand bgaa bag hojchihood hoorchih yumaa
    Ugiin muu yum baij
    LOSERPOOL

    GD Star Rating
    loading...
  7. oichson huuhdiig deer n zoddog shig yum bolloo enend bayarlaad baih hereggui de urd chin zundoo toglolt bna ta nar bol oiriin 2 jildee bol amjihgui shuu PLt top 4 bol yaaj bagtah ve Europa leagued ahiad bagtahaa bod

    GD Star Rating
    loading...
  8. anti liverpool muu sugaa chi na amaa dandaa heruul odoh yma chelseagiin suguud suuliin 6 toirogt 13 ono bidnii deer manu l bna 14 onoo tegeed ch suga chelsea ymar tuuh baihq manaihiig dandaa tuuh gdg geluu tui mai chi sugaa chinggis ntr geed l hoordog bizde mongoliinho tuuheer baharhdaggui yu chi 4hon turuulsen suga bagaa medq sunderlandiigeech amjihq amjiltaara yg odoo baigaagaaraa bag ni sain toglonguut ongirno muu toglonguut demjihe bolino hezee ch iim fanat bdaggui ym suga chelseagiin fan gej bdag bugd l yg iim shde

    GD Star Rating
    loading...
  9. torres says:

    anti suga PL iin hamgiin aguu tuuhtei aguu bag bol liverpool za yu ats mini yugaa ch medq bj bas olon yum hutsnaa.PL t liverpool l ongo nemj bga shu sda mini.SUNDERLAND g barahgui but nirguulcheed 2 daralad hogiin baguudad shalguulaa shd ee chelsea chini sda mini.go liverpool go torres go gerrard.

    GD Star Rating
    loading...
  10. El nino says:

    goy shvv YOU WILL NeVER WALK ALONE

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: