Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Английн хөлбөмбөг, Арсенал, Европын хөлбөмбөг, Тоттенхэм » Тоттехэмийн эргэн ирэлт Эмирейтсийг чимээгүй болголоо

GD Star Rating
loading...

Тоттехэм гайхалтай эргэн ирэлтийг хийж Арсеналын талбайд ялалт байгууллаа. Эхний хагаст Насри, Шамах нар гоолдож Буучид тэргүүлж байсан ч хоёрдугаар хагаст бүх зүйл орвонгоороо эргэж Тот 3 гоол дараалан оруулсан юм. Сперзийн фенүүд энэ ялалтыг 17 жил хүлээсэн. Тэд 1993 oны 5 сард хамгийн сүүлд заналт дербигээ талбайд нь буулган авч байлаа. Арсенал энэ ялагдлыг амссанаар Челсигийн өмнө орж лигийн хүснэгтийг тэргүүлэх боломжоо алдлаа. Сүүлд 11-р тойрогт тэд талбайдаа Ньюкэслд 1 гоолоор ялагдсан бол энэ тойрогт талбайдаа 2 дахь дараалсан ялагдлаа амслаа. Ийм сүйрлийг Ганнерз сүүлийн 13 жил амсаагүй юм.  Насри – Галласын хоорон дахь хэвлэлийн дайн тоглолтыг улам сонирхолтой болгож байлаа. Нэг шигшээ багт тоглодог ч хоорондоо бараг үг дуугардаггүй гэдгээ Насри тоглолтын өмнө ярьсан. Тэдний харилцаа ямархуу байдгийг  шүгэл дуугарахын өмнө хоорондоо гар бариагүйгээс харж болох юм. Галлас энэ үдэш Тоттенхэмийн ахлагчын туузыг зүүн талбай дээр гарч иржээ. Лондоны 2 шилдэг багийн ахлагчын туузыг зүүж үзнэ гэдэг тэр бүр тохиогоод байх амжилт биш. Гэвч Галлас Насриг барьж чадалгүй эхний гоолыг эсрэг багтаа бэлэглэж Эмирейтст цугласан үзэгчдийн бахыг хангалаа. Цэнгэлдэхэд цугласан үзэгчид Галласыг бөмбөг авах тоолонд шүгэлдэн дургүйцлээ илэрхийлж байсан юм. Харин 8 дахь минутад Насри эхний гоолыг оруулсны дараа энэ байдал бүр ч даамжирсэн. Гэхдээ сүүлийн мөчид Галласын нүүрэнд баярын мишээл тодрох ёстой байж. Эхний гоолын дараа Арсеналчууд өөрсдөдөө итгэлтэй сайн тоглолт үзүүлж байлаа. 27 дахь минутад Фабрегас Аршашин луу сул зайнд бөмбөгийг гаргаж өглөө. Орос эр төв рүү газраар хөндлөн дамжуулалт өгөхөд Шамах Гомесийн хөлний завсраар гоол оруулж тооны харьцааг 2 : 0 болгосон. Эхний үе ийнхүү хүндхэн өнгөрсний дараа Реднапп сэлгээ хийж Дефое Ленноны оронд талбайд орж ирлээ. 2-р үе дөнгөж эхлээд Ван дер Ваартын тусламжтайгаар Бейл гоолдож тоглолт эргэн сонирхолтой болж эхэллээ. Дефогийн дамжуулсан бөмбөгийг Ваарт хойноо байсан Бейлд үлдээхэд Уэйльс ямар нэгэн асуудалгүй чулуу болгосон. 65 дахь минутад Ваарт дахин нэг удаа багтаа тус боллоо. Түүний чөлөөт цохилтыг Фабрегас гараараа хаасан тул талбайн шүүгч торгуулийн цохилтын цэгийг заах нь тэр. Ван дер Ваарт өөрөө энэ цохилтыг хийж гоол оруулж тооны харьцааг тэнцүүллээ. Гоолын баяраа хэтрүүлэн тэмдэглэсэн тул Голланд эр шар хуудсаар мөн торгуулсан юм. Венгер тэр даруй хариу үйлдэл хийж Ван Персиг Шамахын оронд талбайд оруулж ирсэн. Эхний үеээс хойш биеэ халааж байсан Крауч 74 дэх минутад үр дүнгүй  байсан Павлюченкогийн оронд орж ирлээ. Алекс Сонг 16-гийн дотор унасан ч шүүгч ямар нэгэн алдаа өгсөнгүй. Венгер сүүлийн 2 сэлгээгээ хийж Валкотт, Росицкиг 77-д оруулж ирлээ. 77 дэх минутад Фабрегийн аюултай цохилтыг Гомес булангийн цохилт болгон хувиргалаа. 2 багийнхан аль аль нь ялалтын төлөө ширүүн довтолсоор байв. 85 дахь минутад Кабуль тоглолтын хувь заяаг шийдсэн гоолыг оруулах нь тэр. Ваартын маш сайхан дамжуулалтыг тэр ердөө л хаалга уу чиглүүлээд л баатар болох нь тэр. Тоглолтын шилдгээр нэрлэгдэх бүрэн эрхтэй Ваарт алга ташилтын дунд сэлгээд сууж Уилсон Паласиос сүүлд талбайд орж ирлээ. Шүүгч 5 минут сунгасан ч Буучид гоолдож чадсангүй. Харри Реднапп энэ ялалтын дараа “Аваргын төлөөх өрсөлдөөн үнэхээр нээлттэй байна. МанЮ, Челсигийн аль нь ч өмнөх шигээ сайн биш байна. Тийм болохоор манай багт аварга авах боломж байна. Энийг би тоглогч нартаа ч хэлсэн. Ер нь яагаад болохгүй гэж. Хэн бүтэхгүй гээд байгаа юм ? Би бодит байдлыг харж байгаа болохоос мөрөөдөөгүй. Энэ хэдийгээр хэцүү ч гэсэн боломжгүй биш шүү дээ. Одоо 6 багийн хооронд өчүүхэн л ялгаа байна шүү дээ” гэжээ.

Лондон. Стадион “Эмирейтс”. 60102 үзэгч.
Шүүгч- Фил Дауд (Стэффордшир).
АРСЕНАЛ – ТОТТЕНХЭМ – 2:3 (2:0)
Насри, 9 (1:0). Шамах, 27 (2:0). Бэйл, 50 (2:1). Ван дер Ваарт, 67-с пенальти (2:2). Кабуль, 85 (2:3).
Арсенал Тоттенхэм
Лукаш Фабяньски Эурельо Гомеш
Бакари Санья Алан Хаттон
Лоран Косельни Юнес Кабуль
Себастьен Скиллачи Вильям Галлас
Гаэль Клиши Бенуа Ассу-Экотто
Александр Сонг Аарон Леннон, 46
Денилсон Джермейн Дженас
Самир Насри, 77 Лука Модрич
Сеск Фабрегас Рафаэль Ван дер Ваарт, 88
Андрей Аршавин, 77 Гарет Бэйл
Маруан Шамах, 68 Роман Павлюченко, 74
Сэлгээ:
Робин Ван Перси, 68 Джермейн Дефо, 46
Томаш Росицки, 77 Питер Крауч, 74
Тео Уолкотт, 77 Уилсон Паласиос, 88
Шар хуудас:
Бакари Санья, 13 Рафаэль Ван дер Ваарт, 68
Денилсон, 81
Лоран Косельни, 85

Челси сүүлийн 4 жил амсаагүй хүнд өдрүүдийг туулж байна. Тэд энэ тойрогт лигийн хомоол хамж байгаа Бирмингэмийн талбайд зочилсон ч 1 : 0-р ялагдал хүлээлээ. 2005-2006 оны улирлын төгсгөлд 2 дараалан ялагдсанаас хойш Цэнхэрүүд ингэж миарч байсангүй. Цорын ганц хожлын гоолыг Алекс Маклишийн багт Ли Бойер авчирсан юм. 17 дахь минутад Себастьян Ларссоны баруун жигээрээс өгсөн дамжуулалтыг Камерон Жером  мөргөж Бойерт өглөө. Хэн ч түүийг хамгаалаагүй байсан тул тэрээр тун тайван цохиж Чехийн хаалганд гоолдсон юм. Сүүлийн жил гаран гоол оруулаагүй байсан Ли Бойер энэ хар гоолын цангаагаа тун зангарагтай бөмбөгөөр тайллаа. Түүийн довтолгоо бол Бирмингэмийн хийсэн анхны дорвитой довтолгоо байсан бөгөөд Челси үүний өмнө ч хойно ч олон аюултай довтолгоо зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй. Тэдний оролт хаалга хүртэл амжилттай яваад Бен Фостер дээр очоод зогсож байв. Экс-МанЮ-гийн хаалгач энэ өдөр зогсоогдошгүй байлаа. Тэрээр Челсигйин 9 хаалга руу чиглэсэн цохилтыг хаасан бөгөөд нийт 32 удаа зочин багийнхан цохилт хийжээ. Харин Бирмингэм ердөө 9 удаа цохисноос нэг нь л хаалга уу чиглэсэн. Өмнөх тойрогт Сандерлэндэд ялагдсан тоглолтод Челсигийхэн хэлэх үггүй ялагдсан бол энэ удаа хэлэх үгтэй байлаа. Терри, Лампард, Эссьен гээд гол тоглогчид нь байхгүй ч тэд маш идэвхтэй довтолж байсан. Гэхдээ аз тэдний талд байсангүй.

Бирмингем. Стадион “Сент-Эндрюс”. 24357 үзэгч.
Шүүгч- Марк Халси (Болтон).
БИРМИНГЕМ – ЧЕЛСИ – 1:0 (1:0)
Бойер, 17 (1:0).
Бирмингем Челси
Бен Фостер Петр Чех
Стивен Карр Паулу Феррейра, 65
Роджер Джонсон Бранислав Иванович
Скотт Данн Алекс
Лайам Риджуэлл Эшли Коул
Себастьян Ларссон Рамирес, 72
Барри Фергюсон Джон Оби Микел
Ли Бойер Флоран Малуда
Кейт Фехи Николя Анелька
Камерон Джером Саломон Калу
Никола Жигич, 72 Дидье Дрогба
Сэлгээ:
Александр Глеб, 72 Жозе Босингва, 65
Даниэль Старридж, 72
Шар хуудас :
Лайам Риджуэлл, 78
Кейт Фехи, 85

МанЮ 14-р тойргийн ялалтаа тун амар авлаа. Уиганы талбайд Чөтгөрүүд зочилсон бөгөөд Эвра, Чичарито нар гоолдож багтаа хожил авчирсан юм. Ийнхүү МанЮ лигийн хүснэгтэд 28 оноотой болж Челситэй тэнцэж байна. Одоо эдгээр багуудыг зөвхөн гоолын зөрүү л 1, 2-р байранд тусгаарлаж байна. Тоглолтын  2-р үеийн эхэнд Уиганы тоглогчид  ямар ч шаардлагагүй алдаа гаргаж олж улаан хуудсаар торгуулсан тул тооны харьцааг ойртуулах боломж гарсангүй. 3 онооноос гадна энэ өдрийн онцлох явдал бол дуулианы эзэн Рүүни эргэн ирсэн явдал байв. Өнгөрсөн сарын сүүлээр багтайгаа 5 жилийн гэрээ байгуулсан даруйдаа Уэйн бэртэл авсан юм. Өнөөдрийн тоглолтод Рүүний 56 дахь минутад Македагаар сэлгэгдэн талбайд гарч ирсэн юм. Талбайд удаан хугацаанд гараагүй ч Рүүнигийн тоглолт давгүй байсан бөгөөд гоол оруулах боломжтой нэг мөргөлтийг нь хаалгач амжилттай хаасан юм.  Уг нь Уиганы эхлэл тийм ч таарууха байгаагүй. Ван дер Саарын формыг тоглолтын эхэнд хэдэн удаа шалгаад амжсан. Гэхдээ эхний гоолыг  45  дахь минутад Пак Жи Суны дамжуулалтаар Эвра мөргөж оруулсан юм. Бүх зүйл тийм ч боломжгүй болчихоогүй байсан 59 дэх минутад Уиганы ахлагч Антолин Алькарас талбайгаас хөөгдөж багаа хүнд байдалд орууллаа. Даррен Флетчерийг унагаасны төлөө шүүгч түүнд 2 дахь шар хуудсыг нь өгсөн юм. Энэ явдлаас хоёрхон минутын дараа Уго Родальега Рафаелийг бүдүүлэг алдаа гарган унагаасныхаа төлөө ахлагынхаа араас явлаа. 2 хүн дутуу үлдсэн баг мэдээж МанЮ шиг багт аюул тарьж чадахгүй нь ойлгомжтой. 77 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Бяцхан Вандуй Рафаелийн хөндлөн дамжуулалтыг мөргөж багийнхаа ялалтыг баталгаажуулжээ. Сер Алекс Рүүигийн талаар “Дахин түүнийг талбайд харахад таатай байна. Өөрийнхөө багт, зөв газраа байгаа гэдгээ тэр энэ тоглолтоос дахин ухамсарласан байх. Лхагва гаригт Рейнжерсийн эсрэг Рүүни гарч 90 минут тоглох болно. Тэнд  л бид жинхэнэ Рүүниг харна”гэжээ.

Манчестер. Стадион “Олд Траффорд”. 74181 үзэгч.
Шүүгч- Мартин Аткинсон (Лидс).
МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – УИГАН – 2:0 (1:0)
Эвра, 45 (1:0). Эрнандес, 77 (2:0).
Манчестер Юнайтед Уиган
Эдвин Ван дер Сар Али Аль-Хабси
Рафаэл Стив Гохури
Рио Фердинанд Стивен Колдуэлл
Неманья Видич Антолин Алькарас
Патрис Эвра Мейнор Фигероа
Луиш Нани Ронни Стам, 80
Даррен Флетчер Хендри Томас
Майкл Кэррик, 65 Мохамед Диаме
Пак Джи Сун, 56 Шарль Н’Зогбия, 80
Габриэль Обертан Хорди Гомес, 58
Федерико Македа, 56 Уго Родальега
Сэлгээ:
Пол Скоулз, 56 Виктор Мозес, 58
Уэйн Руни, 56 Джеймс Макартур, 80
Хавьер Эрнандес, 65 Франко Ди Санто, 80
Шар хуудас
Мохамед Диаме, 29
Антолин Алькарас, 30
Антолин Алькарас, 59
Уго Родальега, 61

***

Болтон. Стадион “Рибок”. 22203 үзэгч.
Шүүгч- Ховард Уэбб (Ротерхем).
БОЛТОН – НЬЮКАСЛ – 5:1 (2:0)
Дэйвис, 18-с пенальти (1:0). Ли Чхун Ен, 39 (2:0). Эльмандер, 50 (3:0). Кэрролл, 52 (3:1). Эльмандер, 72 (4:1).Дэйвис, 90-с пенальти (5:1).

***

Блэкпул. Стадион “Блумфилд Роад”. 15922 үзэгч.
Шүүгч- Марк Клаттенбург (Ньюкасл-апон-Тайн).
БЛЭКПУЛ – ВУЛВЕРХЭМПТОН – 2:1 (2:0)
Варни, 3 (1:0). Хервуд, 44 (2:0). Дойл, 86 (2:1).

Лигийн хүснэгт

байр Баг Т/Т Хо Тэ Хж +/- Оноо
1 ЧЕЛСИ 14 9 1 4 28-9 28
2 МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 14 7 7 0 28-15 28
3 АРСЕНАЛ 14 8 2 4 28-15 26
4 БОЛТОН 14 5 7 2 26-20 22
5 МАНЧЕСТЕР СИТИ 13 6 4 3 15-10 22
6 ТОТТЕНХЭМ 14 6 4 4 21-19 22
7 САНДЕРЛЕНД 13 4 7 2 15-13 19
8 СТОК СИТИ 14 6 1 7 18-18 19
9 БЛЭКПУЛ 14 5 3 6 21-27 18
10 НЬЮКАСЛ 14 5 3 6 22-21 18
11 АСТОН ВИЛЛА 13 4 5 4 15-18 17
12 ЛИВЕРПУЛЬ 13 4 4 5 13-17 16
13 ВЕСТ БРОМВИЧ 14 4 4 6 16-25 16
14 БИРМИНГЕМ 14 3 7 4 15-17 16
15 БЛЭКБЕРН 13 4 3 6 15-18 15
16 ЭВЕРТОН 13 3 6 4 14-13 15
17 ФУЛХЭМ 13 2 8 3 13-13 14
18 УИГАН 14 3 5 6 10-23 14
19 ВЕСТ ХЭМ 13 1 6 6 11-22 9
20 ВУЛВЕРХЭМПТОН 14 2 3 9 14-25 9
GD Star Rating
loading...
Тоттехэмийн эргэн ирэлт Эмирейтсийг чимээгүй болголоо, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

21 Сэтгэгдэл

  1. Урагшаа МанЮ

    МанЮ-ийн 7 хоног байлаа.

    GD Star Rating
    loading...
  2. Manu says:

    Manu uragshaa,odoo onoo adilhan bolood avsan,hojigdolgui bna gedeg saihan bnaa aan..Arsenal joohon muuhai yum bolloo..unheer azgui aan 2-0 hojij bgad hojigddog joohon azgui bllaa,ug n hojson bol husnegtiig terguuleed ehleh bsn yum..ursulduun ch aimaar bolj bna shu..ene jil top4-d oroh gej alaan bolohnee..

    GD Star Rating
    loading...
  3. Turuu says:

    Arsenal haramsaltai yum bolloo. Tot sain bnaa.

    GD Star Rating
    loading...
  4. blue son says:

    Arse 2 -r ued mangar batsaanyyd ix yyxaaraa yaj shartdagiig xaryyllaa,
    Tott aztai deer hi dhuugch jaal tysallaa

    GD Star Rating
    loading...
  5. blue son says:

    unuudur Manu -wigan 2 -o -oor xojloo. gexdee yitgar gynigiin toglolt hi urgeljleseer l/// 7 tsentsee ///
    daraa doloo xonogt Essien Lamp terry orood irexeer ta nariig sharxdsan Arslan yaj yrj xyadaj tasdaj xaydagiig xaryylnaa, still season long long way to go

    GD Star Rating
    loading...
  6. manai togloltiig oruulaache 3:0 eer hojson shde hoorhii chelsea

    GD Star Rating
    loading...
  7. a says:

    liverpool hojood yadiin dungoj 9-r bairand. kkkk dundaj baguudiin medee oruulahgui bga

    GD Star Rating
    loading...
  8. manu says:

    chealse ch huurhii odoo l yg turhunduu orj bna da. za tgd zamiin hvzvv urt uliral duusah haa ch bsiin. gehdee arai ch iim teneg baguudad hojigdoj bolohgvi l bh da. arai suga shaatsan hahaha. bah taw hanchlaa od shan untii. hahahahaha

    GD Star Rating
    loading...
  9. a muu suga chi bodvol chelseagiin t1 fanuudiin neg baih na amaa medeerei manaih hezee ch dundaj bolohqee harin tanaih dundaj bagiin l tuuhtei bag shde sunderland havitsaa l bag shde bid nariig tuuhees oor ym meddegui geluu ta nar chingiseeree baharhdaggui yu

    GD Star Rating
    loading...
  10. ta nar mongoliinhoo tuuheer baharhdaggui yu

    GD Star Rating
    loading...
  11. TIGERMAN says:

    mmm heleh yum daanch alga daa. chelsea sn bsan ch goal geh ur dun l bsangui de. ene buhen udaan urgeljilehgui gj naidaj bn shu.

    hoorhii liverpool fanat otsondood l yvna uu…

    GD Star Rating
    loading...
  12. xzbunny says:

    arsenal maani nice bolomjiig aldlaa da. tot uneheer sn bn le. ter bale-g bol zogsooj chadahgui bn le de. gehdee zugeeree chelsea hojigdoj onoo bur ch neeh holdchoogui l bn. 3t bj l bn.

    GD Star Rating
    loading...
  13. MAN UTD says:

    õàõà èéì ë þì áîëñûìäàà. ×åëñè íýã èéìýðõ¿¿ ë áàã ø äýý óãààñàà. Õàéðöàãàíäàà áàéâàë òààðíà. Øóãàìíààñàà õýòðýõã¿é ðààìàíäàà æààæèãíàõ õýðýãòýé. Äàâàðöàí ãîîìîîíóóä

    GD Star Rating
    loading...
  14. haha chelsea says:

    bolj sda odoo l bairandaa oroh zamdaa orj bna….

    GD Star Rating
    loading...
  15. ManU says:

    ManU uragshaa chelsea neeree suga bolj bnaa kkk arsenal ch yahav bas chanartaid tootsogdoj bgaa bagt hojigdoj chelsea kkk

    GD Star Rating
    loading...
  16. nyamka says:

    SUGA COACH SUGA SDAKUUD MANAI BALLACKIIG YAWUULSNAAS INGEJ TUWDUU XOOSORCH BGAMDAA BAS J.COLE BNA
    ANCHELOTTI MUU NUS MUNGU XEMNENE GEJ ENE 2IIG YAWUULSAN YAMAR UURUUS NI GARCH BGA BISH ZL ZL ENE 2 BXAD YAMARCH ASUUDAL BARAG UUSEXGUI XUCHTEI XEWEEREE L BNA SHDE TURUU JIL ESSIEN BARAG TOGLOOGUI GEDGIIG MEDEJ BGA BIZDE DUTAX XUNGUI L BSAN DAG BALLACK BSAN YUM CHIN ZZZZZ…….

    GD Star Rating
    loading...
  17. ЭНДИ says:

    Юм үзээгүй бацаанууд чалчихаа болиход яана аа. Хоёр дараалж хожигдоо л биз. Төвийн хамгаалалтгүй баг өдий зэрэгтэй байгаа нь их юм ш дээ. Өнгөрсөн жил “Улаан чөтгөрүүд” яг иймэрхүү хамгаалалтын асуудалд орсон. Зул сар гэхэд багуудын чансаа гараад ирнэ. Санаа зоволтгүй.

    GD Star Rating
    loading...
  18. abra says:

    ene yostoi goy zurag bna. Orilj bga ene ter n yag l orciin daichid shig

    GD Star Rating
    loading...
  19. turkman says:

    londongiin gomonuud goeo shaalguulwaaa
    tvrvv jil gehdee manai MANU tuwduu asuudaltai ch gesen svvliin toirog hvrtel teneg gomonuudaas tsomii chini bulaah gej shirvvn temtsel vzvvlsen shvv
    tanai gomonuud getel yaaj bna 2hon togloltond tuw hamgaalalt ni baihgvi bson chini miyaarch bna shdee hahahahaha
    Rooney – n toglohiig harah saihan blaaa

    GD Star Rating
    loading...
  20. manai medeelel ruu orj heruul oddog chelseagiin duugui bolje anti-liverpool mu suga tanaih yasan dugar suuliin 4 togloltoos 3 loss awhahwhwahawhhaw dugar muu suga chelsea

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: