Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Азийн наадмууд, Гуанжоу-2010 » “Гуанжоу-2010″ 8 дахь өдөр

GD Star Rating
loading...

Боксчдийн тааруухан амжилтыг Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба үргэлжүүллээ. Гавьяатын эхний өрсөлдөгч Казахын бокчсчин Биржан Жакыпов байсан. Тоглолтын эхний үед П.Сэрдамба 1 : 0-р ялагдсан бол дараагийн үеүүдэд 4, 4 оноо алдсанаар 9 : 0-ээр хожигдлоо. Тоглолтын дараа манай тамирчин “Уучлаарай үнэхээр яаж ч чадсангүй ялагдчихлаа. Намайг маш сайн судалсан байна. Уг нь тэмцээнийг ийм эрт дуусгана гэж бодоогүй байсан юм” гэсэн бол Д.Банди багш шүүгчдийн тааруухан шүүлтийг буруутгаж П.Сэрдамбын хэд хэдэн оновчтой цохилтод оноо дарсангүй гэж бухимдангуй ярьсан юм. 46-49 кг-н жинд өрсөлдсөн  манай медалийн гол найдвар гэгдэж байсан ширэн бээлийтэн ийнхүү хасагдлаа. 75-д шөвгийн наймд үлдсэн Н.Шинэбаяр Узбекийн алдарт боксчин Аббос Атоевтэй таарч 10 : 1-р ялагдлаа. Энэ жил 21 настай манай залуу тамирчин чацаар илүү байсан ч арга туршлага дутаж дэлхийн 2 удаагийн аварга Атоевд ялагдал хүлээсэн. 69 кг-д өрсөлдсөн Ж.Отгонжаргал Афганистаны тамирчныг 6 : 1-р ялж дараагийн шатанд үлджээ. Азийн наадамд ирсэн эрэгтэй 8 ширэн бээлийтүүдийн 3 нь одоо үлдээд байна.

***

Эмэгтэй воллейболчид хэсгийн эхний ялалтаа Тажикистан багаар авлаа. А хэсэгт багтсан манай тамирчид эхний тоглолтдоо Тайландад 3 : 0-ээр ялагдал хүлээсэн юм. Гэвч 2 дахь тулаандаа энэ тоогоороо Тажикистаныг цагийн дотор  буулган авч хэсгээс гарах муугүй шаанстай боллоо. Энэ онд лигийн аварга болсон “Энагура” эх орноо төлөөлөн Гуанжоуд ирсэн юм. “Энагура” эмэгтэйчүүдийн волейболын багийг хоёр жилийн өмнө БНСУ-ын иргэн, “Энагура” компанийн захирал Жан Жи Хон санаачлан байгуулсан бөгөөд ахлах дасгалжуулагчаар БНСУ-ын иргэн Жин Ён Ха, дасгалжуулагчаар П.Хэрлэн нар ажилладаг юм. Дээрхи тоглолтод хамгийн шилдэг тоглолтыг П.Буянжаргал үзүүлж 12 довтолгооныхоо 6-г нь оноо болгосон. Мөн Г.Цэцэгжаргал, Г.Энхсайхан нар ч 6 оноог багтаа авчирсан. Г.Энхсайхан мөн 3 давуулалтаа амжилттай хийж нийт 9 оноог багтаа авчирчээ. Өнөөдөр манай арьсан бөмбөгчид Хятадын багтай 20 цагаас тоглох болно.

***

GD Star Rating
loading...
"Гуанжоу-2010" 8 дахь өдөр, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: