loading...
Боруссия Дортмунд Фрайбургийг хожиж амжилтаа ахиулав. Майнц 05 эргээд хожлын гольдрилдоо орлоо. Баерн Мюнхен Леверкузентэй тэнцснээр жагсаалтыг тэргүүлэгчдээс 14 онооны зөрүүтэй боллоо.
Гоол. 13 дахь өдөр нийт 30 гоол оржээ. (119 тоглолтонд 369)
Аваргын титэм горилогч. Хүснэгтийг тэргүүлэгч Дортмунд нь өөрийн түүхэндэх бүх цагийн үеийн шилдэг гараагаа хийж байна. 13 өдрийн байдлаар 34 оноотой хүснэгтийг тэргүүлж байна.
Айлын талбайд хүчтэй. 13 –р тойргын 9 тоглолтоос 2 тэнцээтэй, , 2 тоглолт өөрийн талбайд 5 тоглолт айлын талбайд хожилтой салжээ.
Мэргэн буучид. Одоогоор Франкфуртын Теофанис Гекас(11гоол) , Фрайбургийн Сиссе (10гоол) нар урдын адил энэ жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Вольфсбургийн Жеко 9 гоолтой гуравдугаарт бичигдэж байна. Шалькегийн Раул анхны хет-трикээ хийсэн бол Ведад Ибисивич (Хоффенхайм) , Марко Ройс(Гладбах), Сэми Аллагуй (Майнц), Хон Мин-Сон (Хамбург) нарын 4 тоглогч тус бүр 2 бөмбөг хийжээ. Ведад Ибисивич нь одоогоор улиралын хамгийн хурдан (63 сек) хос гоолыг хийгээд байна. 2007 онд Хуго Алмейда 44 секундэд хоёр гоол оруулж байв.
Оновчтой дамжуулалт. Хамбургийн Зе Роберто (7) хошуучилсан хэвээр , Майнцын Льюис Холтби Кайзерслаутерний Чиприан Марика нар (6) удаалж байна. Энэ тойрогт Себастьян Руди (Хоффенхайм) , Жонатен Питройпа (Хамбург) , Кристиан Фукс (Майнц) нар тус бүр хоёр дамжуулалт хийжээ.
Дээд амжилт. Дортмунд айлын талбайд долоо дарааллан хожсон шинэ амжилтыг тогтоолоо. ( 2005 онд Баерн улиралын турш 8 удаа айлын талбайд хожсон ) Фрайбург 17 тоглолтын дарааллан өрсөлдөгчийнхөө хаалганд гоолдож 1994-95 оны улиралын клубийн амжилтаа эвдэж байна.
Карт. Бусад тойргуудын адил улаан хуудас тасарсангүй. Кайзерслаутерний Танос Петсос шууд улаан хуудсаар талбайг чөлөөлсөн бол Вердерийн Филип Брагфреде шар улаан хуудас хүртжээ. Энэ улиралд шүүгчид нийт 25 улаан хуудас өгөөд байна.
11 метрийн цохилт. 3 торгуулийн цохилт өгөгдлөө. Нюрбергийн Андреас Вольф шон оносон бол Подольский (Көльн) , Артуро Видал (Баер Леверкузен) нар цохилтыг амжиллтай хийв. Подольски Штутгартат хожлын гоол оруулсан бол, Видалийн гоол Баернтай 1:1 тэнцсэн чухал бөмбөг болсон юм.
Тэмдэглэлт явдал. Марко Ройс Боруссия Мөнхенгладбахын 2500 дахь гоолыг хийв. Көльний Ёосэп Мохамад бундеслигийн 100 дахь, Штутгартын Тимо Гебхард 50 дахь тоглолтондоо оролцов. Феликс Магатийн дасгалжуулагчийн хувиар 700 дахь гоолыг Раул хийв.
Сонирхолтой. Шальке нь Герман тоглогч гоол оруулаагүй бундеслигийн цорын ганц баг байсан бол Кристоф Метцелдерийн ачаар 18 баг бүгдээрээ Герман тоглогчийн гоолтой болов.
Цуврал. Дортмунд 12 дарааллан хожигдолгүй (11 хожил, 1 тэнцээ) явж байгаа нь лигийн дээд амжилт болж байна. Гладбах 9 дарааллан хожилгүй байгаа нь клубын түүхэндэх муу амжилт юм. Баерн 22 тоглолт дарааллан Леверкузений хаалганд гоолдов. Үнэмлэхүй аварга өөр ямар ч багийн хаалганд ийм олон дарааллаж хийгээгүй аж.
13-р тойргын 12 онцлох хүн
Гладбахад хожигдож явсан Майнцын дасгалжуулагч Тухел “Joker” Сэми Аллагуийг тоглолтын 75 минутад оруулсан юм. Харин Аллагуй 76, 88 дахь минутад гоолдож тоглолтыг эргүүлэв.
Кристоф Метцелдер Вердертэй хийсэн тоглолтын салхийг хагалж 5 жилийн дараа бундеслигэд дахин гоол оруулав.
Реалын супер од бундеслигд идээшин дасаж байна. Раул анхны хет-трикээ өөрийн 3 хүүдээ зориулжээ.
Вердерийн тоглогчид 8 биш 4 гоол алдсан хаалгач Тийм Вийзэд баярлах ёстой. Тэрээр Хунтелаар болон Фарфаны 100 хувийн гоолуудыг орох аюулаас хамгаалж чадсан юм.
Багаасаа хэзээ ч халагдахгүй дасгалжуулагчийн нэг бол Вердерийн Томас Шааф юм. Тэрээр 1999 оноос хойш Вердерийг дасгалжуулж байгаа билээ.Улиралын 6 дахь хожигдлоо авсан ч тэрээр огтхон ч түгшсэн шинжгүй харагдана.
Хүснэгтийн сүүлийн байранд явсан Көльнд 3 оноо авчирсан хүн бол Лукас Подольский. 11 метрийн торгуулийн цохилтоор Штутгартыг буулган авсан юм.
Цагтаа Германы шигшээ багт багтаж байсан Майк Ханкег Ханноверийн дасгалжуулагч Сломка бараг талбайд гаргадаггүй. Гэхдээ Сломка тоглолтын 73 дахь минутад Ян Шлаудрафаар түүнийг сэлгэсэн нь оножээ. Ханке нэмэлт цагт хожлын гоолыг оруулж тоглолтын баатар болов.
Энэ тойрогт 4 тоглогч 2 бөмбөг оруулсан бөгөөд тэдний нэг бол Марко Ройс. Харамсалтай нь Гладбах Майнцын 3 бөмбөгийг хаалгандаа алдсанаар хожигдов.
Хамбургийн авьяаслаг залуу 18 настай Хон Мин- Сон 2 бөмбөг оруулсан ч баг нь хожигдсон юм.
Хамбургийн хамгаалалтын авьяас хэмээгдэж буй 18 настай хамгаалагч Мухамад Бесик нь гэмтэл авсан Ёорис Матайсэнийг орлосон юм. Тоглолтын төгсгөлд түүний алдаанаас баг нь хожигдож том Хамбургийг жижигхээн болгов.
Дортмундын Якуб Блашчиковский буюу Куба 85 дахь минутад Фрайбургийн хов хоосон хаалганд гоолдож чадсангүй дээгүүр нь буудав. Баг нь хожсон түүний аз болжээ.
Кайзерслаутерний Иво Иличивич нэг гоол хоёр оновчтой дамжуулалтаар Нюрнбергийг 1:3 буулган авсан хожилд чухал үүрэг гүйцэтгэв.
Шальке-Вердер 4:0
Франкфурт-Хоффенхайм 0:4
М.Гладбах-Майнц 2:3
Фрайбург-Дортмунд 1:2
Ханновер-Хамбург 3:2
Нюрнберг- К.Лаутерн 1:3
Леверкузен- Баерн 1:1
Штутгарт-Көльн 0:1
Ст.Паули-Вольфсбург 1:1
| Байр | Баг | тоглолт | +- | оноо | ||
|---|---|---|---|---|---|---|
| 1 | ![]() |
Дортмунд | 13 | 23 | 34 | ![]() |
| 2 | ![]() |
Майнц05 | 13 | 8 | 27 | ![]() |
| 3 | ![]() |
Леверкузен04 | 13 | 7 | 25 | ![]() |
| 4 | ![]() |
Ханновер | 13 | -5 | 22 | ![]() |
| 5 | ![]() |
Хоффенхайм | 13 | 10 | 21 | ![]() |
| 6 | ![]() |
Фрайбург | 13 | -1 | 21 | ![]() |
| 7 | ![]() |
Франкфурт | 13 | 5 | 20 | ![]() |
| 8 | ![]() |
Баерн | 13 | 5 | 20 | ![]() |
| 9 | ![]() |
Хамбург | 13 | -1 | 18 | ![]() |
| 10 | ![]() |
Нюрнберг | 13 | -3 | 18 | ![]() |
| 11 | ![]() |
Вольфсбург | 13 | -1 | 15 | ![]() |
| 12 | ![]() |
Вердер | 13 | -12 | 15 | ![]() |
| 13 | ![]() |
К.Лаутерн | 13 | -5 | 14 | ![]() |
| 14 | ![]() |
Ст.Паули | 13 | -7 | 14 | ![]() |
| 15 | ![]() |
Шальке 04 | 13 | 0 | 13 | ![]() |
| 16 | ![]() |
Штутгарт | 13 | 2 | 11 | ![]() |
| 17 | ![]() |
Көльн | 13 | -12 | 11 | ![]() |
| 18 | ![]() |
М.Гладбах | 13 | -13 | 10 | ![]() |
loading...






























Raùl yostoi l tortson amitan yum da
loading...
http://www.arsenalfan.do.am
loading...