loading...
Гэлзэнкирхэн хотын Фелтинс-Арена цэнгэлдэхэд цугларсан 62000 үзэгчид нэгэн гайхалтай тоглолтын гэрч боллоо. Энэ үдэш Шалькэгийн супэр довтлогч Раулын хет-трикийн ачаар зочин баг Вердерийг 4-0 харьцаатай бут ниргэсэн юм.
Тоглолтын 22 дахь минутанд Мэтцэлдэрийн мөргөлтийн ачаар Шалькэ тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Эхний үеийн төгсгөлд Раул гоол оруулснаар давамгайллаа улам баталгаажуулсан бол хоёр дахь хагаст дахин хоёр гоол хийснээр Шалькэ илт давамгай ялалт байгуулсан. Вердерийн хувьд тоглолтыг 10 хүнтэй дуусгасан бөгөөд хамгаалагч Баргфред нь хоёр дахь шар хуудсаа авч тоглолтоос хөөгдсөн юм.
Бременийн сайн эхлэл
Шалькэгийн дасгалжуулагч Фэликс Магат сүүлийн үеийн тааруухан тоглолтноос болж хагас хамгаалагч нар болох Жонес, Ракитич нарыг суулгаж оронд нь Клугэ, Матип нарыг гаргасан байлаа.
Харин Бременийн дасгалжуулагч Томас Шааф гэмтлээс эргэн ирсэн Фритцийг Силвестрийн оронд оруулж, төвийн шугамд Йенсэнийн оронд Баргфрэд, довтолгоонд Алмэйдаг Вагнерийн оронд оруулжээ.
Тоглолт Бременийн давамгайлал доор эхэлсэн. Тоглолт дөнгөж эхлээд 40 сэкунд өнгөрч байхад Марко Маринын хөндлөн дамжуулалтыг Алмэйда хүчтэй мөргөснийг Нойер амжилттай хаасан. Зочин баг санаачлагыг гартаа авсаар дахин нэг боломж гаргасан нь 12 дахь минутанд Пасанэнийн дамжуулалтыг Аарон Хант хаалга руу цохьсон боловч хаалганы дээгүүрхэн өнгөрлөө.
Эхний үе талдаа ороод байх үед Шалькэ тоглолтыг хяналтандаа авч эхэлсэн ба улмаар Фарфанын булангийн цохилтыг Мэтцэлдэр мөргөсөн нь хөндлөвч оносон боловч Тим Вийзэгийн нуруунд ойж гоол болсон юм. Ингээд маш хүчтэй дарамтанд байсан Феликс Магат бага зэрэг ч амьсгаа авах боломжтой болсон.
Раулын шоу
Эхний гоол орсноос хойш Вердерийн тоглолт болж өгөхгүй байлаа. Улмаар нэг дүгээр үеийн төгсгөлд Эдугийн хийсэн чөлөөт цохилтыг хаалгач Вийзэ хаасан боловч ойсон бөмбөгийг Раул хоосон хаалганд оруулж Шалькэгийн давамгайллыг улам баталгаажууллаа. Испани довтлогч дараагийн үед ч гол дүрд тоглож 56 дахь минутанд Мэртэзакэрын алдааг ашиглан дахин гоолдлоо.
Хуучин Реал Мадридын домогт тоглогч 71 дахь минутанд зочин багийн хамгаалагч Йенсэнээс бөмбөгийг нь салгаж аван хаалгачийг давуулаад хөнгөхөн цохьсон нь хаах ямарч боломжгүй гайхалтай нэгэн гоол болсон юм. Ингэснээр Раул шинэ клуб дахь анхны хэт-трикээ хийлээ.
Мөн тоглолтын турш Хунтелаар, Фарфан нар хэд хэдэн 100% гоолын боломж гаргаж байсан ч Вийзэ тухай бүр аюулгүй болгож байсан. Харамсалтай нь баг нь хамгаалалтандаа маш их алдаа гаргаснаас дахин ээлжит гутамшигтай хожигдлоо авлаа. Тэд ийнхүү сүүлийн 4 тоглолтондоо гурав дахь хожигдлоо авснаар боломжийн эхлүүлсэн улирал нь маш том хямрал боллоо. Ойрын үеийн бүтэлгүй тоглолтуудаас болж 12 жил энэ багийг дасгалжуулж байгаа Томас Шаафийн байр суурь ч нэлээн ганхаад эхэлжээ.
Харин эсрэгээр улирлын эхнээс хүснэгтийн доод хэсгээс салж чадахгүй байсан Шалькэ ямартаа ч релегшн бүсээс гарч чадлаа. Бременийн эсрэг хожил нь 2009 оны 4 сар (Энэрги Коттбусын эсрэг 4-0)-аас хойших хамгийн том хожил болсон байна.
Ингээд Шалькэгийн төвийн хамгаалагч Мэтцэлдэрийн тоглолтын талаарх ярилцлагыг оруулж байна.
Раулын талаар юу хэлэх вэ?
Мэтцэлдэр: “Тэр маш чөлөөтэй тоглож байсан, би түүний төлөө маш их баяртай байна. Тоглолтын дөрөв дэхь гоол орсны дараа би 80 гаруй метр газраас гүйж очин түүнд баяр хүргэсэн. Урьдны гайхалтай Раул Шалькэд эргэн иржээ!”
Шалькэ хэтэрхий сайн байв уу эсвэл Брэмэн тааруу байсан уу?
Мэтцэлдэр: “Бид маш хүчирхэг хөлбөмбөг тоглосон. Дээрээс нь зөвхөн урагшаа довтолж байсан. Эцэст нь бид тоглолтын арга барилаа эргэн олж байна. ”
Сүүлийн гурван тоглолтоос 7 оноо авлаа. Шалькэ эргэн сэргэж эхлэв үү?
Мэтцэлдэр: “Бид энэнээс илүү сайн байж чадна. Гэхдээ одоо болгоомжтой байх хэрэгтэй. Ирэх 4 тоглолт хүнд тоглолт байх болно. Өвлийн завсарлага хүртэл боломжит бүх оноог авахийг хүсч байна.”
Одоо лхагва гаригт Аваргуудын лигт ялж чадах уу..
Мэтцэлдэр: “Мэдээж! Хэрэв бид Лионыг хожиж чадахгүй бол Лисбонд хийх хэсгийн сүүлийн тоглолт бидэнд маш хүнд байх болно. Өмнө нь Европийн тавцан болон лигт ондоо тоглолт үзүүлж байсан. Одоо энэ байдал өөрчлөгдөнө гэж найдаж байна.”
Таны хуучин клуб Дортмунд аварга болвол яах вэ?
Мэтцэлдэр: “13-р тойргийн дараа хэн ч аварга болдоггүй. Гэхдээ Дормтунд маш сайн байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна.”
Тоглолтын тойм:
http://www.youtube.com/watch?v=p1zfVgThzGk&feature=player_embedded
| Фелтинс Арена . Шүүгч- Кнут Кирхэр (Роттэнбург). |
|
| Шалькэ 04– Вердер Бремен– 4:0 (2:0) | |
| Шалькэ 04 | Вердер Бремен |
| Нойер | Вийзэ |
| Учида | Фритц |
| Хөвэдэс | Мэртэзакэр |
| Мэтцэлдэр | Прөдл |
| Шмитц | Пасанэн |
| Клугэ (70) | Фрингс |
| Матип (52) | Вэслей (60) |
| Фарфан | Баргфрэдэ |
| Эду | Хант (58) |
| Раул (79) | Марин (58) |
| Хунтэлаар | Алмэйда |
| Сэлгээ | |
| Ракитич, 70 | Хусэяинович, 60 |
| Моритц, 52 | Йенсэн, 58 |
| Хурадо, 79 | Вагнэр, 58 |
| Улаан хуудас | |
| Баргфрэдэ, 86 | |
loading...




eniig oruulsan hun ni nileen aldaatai ym hiisen esvel bundes league iim duremtei ymu Вердерийн хувьд тоглолтыг 10 хүнтэй дуусгасан бөгөөд хамгаалагч Баргфред нь хоёр дахь улаан хуудсаа авч тоглолтоос хөөгдсөн юм.2ulaan avch baij talbaigaas hoogddog ymu bundes leaguet sonin l ym bna
loading...
2 doh shar huudas gej bn. chi ooroo duff gar bn da. yum unshaad oilgodoggui.
loading...
Хоёр шар хуудас аваад хөөгдөх шиг болсон энэ нийтлэл дээр ч гэсэн хоёр шар л гэсэн байна.
loading...
2 ulaan gej bsiimaa zasagdahgyi yu daa
loading...
t1 sda vee 2 ulaan gej yuu baisiin
zaza manai raulch aljiindaa daraa jil yumuu ternii daraa realdaa irj zodog tailan gej bainlee odoo uulan heden gool CL hiichehvel tegeed bolohgui yuuu gogo RAUL
loading...
Raul Gonzalez, Real Madrid, Real Legend, Respect
loading...
Раул угасаал гоолын машин шд Раулыг хэт-трик хийсэн гэвэл хэнч гайхгүй Раул хөгшигсөнч за зангаа хаях хүн бишээ…
loading...