loading...
Лэвэркүзэнийн талбай дээр Байерн тэнцээ авснаар тэргүүлэгчээс улам холдлоо. Тэднийг одоо хооронд нь 14 оноо зааглаж байгаа. Ирэх улирал Байернийн талбай дээр Аваргуудын лигийн финал болох ба одоогоор энэ тэмцээнд орж чадах эсэх нь бүрхэг болоод байна.
Энэ талаар Байерн Мюнхен клубын спорт хариуцсан захирал Кристиан Нерлингер:
“Дортмундаас 14 онооны зөрүүтэй байгаа тохиолдолд лигийн аваргын тухай ярих боломжгүй. Бидний гол зорилго Аваргуудын лигийн эрхтэй үлдэх болоод байна. Энэ талаар хэдий санаа зовж байгаа ч бид хийж чадна гэдэгт 100% итгэлтэй байгаа.” гэсэн байна.
Өмнө нь Бундэслигийн түүхэнд тэргүүлэгчээс 14 оноо дутуу байсан баг түрүүлж байгаагүй юм. Харин Волфсбургийн хувьд лигийн явцад тэргүүлэгчээс 11 оноо дутуу байсан боловч төгсгөл хэсэгт сайн тоглсоноор энэ оноогоо нөхөн аварга болж байжээ.
loading...




http://www.arsenalfan.do.am
loading...
Миний ойлгосноор энэ багт Баллак тоглодог мөн үү…
loading...