loading...
Бремен бямба гаригийн тоглолтонд Шалькэд 4-0 харьцаатай хожигдсоноор 15 оноотой хүснэгтийн 12-т бичигдэж байна. Өнгөрсөн улирал тэд улирлын турш 7 хожигдож лигийн 3-р байранд орж байсан бол одоогоор 13 тойргийн дараачаар хэдийн 6 ялагдлыг амсчихаад байгаа. Мөн энэ улиралд Майнц (0-2), Ханновэр (1-4), Штуттгарт (0-6) зэрэг том хожигдлуудыг амсаж хөгжөөн дэмчигчидийнхээ урмыг хугалсан.
Энэ бүхний эцэст Шааф клубыг цаашид амжилттай удирдаж чадах эсэхдээ эргэлзэн багийнхнаасаа огцрох эсэх талаар асуухад хүрчээ. Шаафийн энэ үйлдлийн дараа Бременийн спорт хариуцсан захирал Клаус Аллофс: “Бременд Шаафаас илүү дасгалжуулах хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Харин удирдах зөвлөл өөр бодолтой байгаа бол хориглох аргагүй” гэсэн байна.
Шаафийн хувьд Бундэслигийн шилдэг дасгалжуулагч нарын нэг юм. Тэрээр анх 1972 онд Бремен багийн хүүхдийн багт орсноос хойш тоглогч, дасгалжуулагчийн хувиар өдийг хүртэл клубтээ үнэнч байсаар ирсэн. Шааф 1999 онд үндсэн дасгалжуулагч болсоноос хойш Бременийн амжилт огцом дээшилсэн ба сүүлийн долоон улирлын 6-д нь багаа топ3-д оруулж Бундэслигийн тогтмол өндөр түвшинд тоглодог цөөхөн багуудын нэг болгосон юм. Мөн 2004 онд Бундэслигийн аварга болж байв.
loading...




bundesliga-n hamgiin sain coach husagdahgui blguide schalke avchuul saijirnada
loading...
Халагдахгүй байлгүй дээ. Сануулаад л өнгөрөх байх. Цаашдаа хэр байхаас л түүний ирээдүй шалтгаална даа. Шальке авахгүй ээ. Тэдний тоглолт одоо л жигдэрч байна. Раул ч дасаад…
loading...
http://www.arsenalfan.do.am
loading...