loading...
Рома талбайдаа нэг ч ялагдаагүй явсан Байерн Мюнхенийг буулган авснаар хэсгээс шалгараx болзлоо хангалаа. Олимпикод явагдсан уг тулаан талбайн эздийн хувьд тийм ч таатай эхлээгүй. Тэд эхний хагас өндөрлөхөд 2 : 0-ээр ялагдаж байлаа. Харин сүүлийн хагаст гайхалтай эргэн ирэлт хийж 3 гоол оруулан ялалт байгуулсан юм. Цаг дуусахаас 20 минутын өмнө талбайд орж ирсэн Тотти хожлын гоолыг торгуулийн цохилтоос хийсэн. Улирлын эхэнд үзүүлж байсан Ромагийн тааруухан амжилт бага багаар сайжирсаар байгаа. Тэд дотоодын лигтээ ч амжилтаа урагшлуулж 5-р байранд дэвшээд байгаа. Раньери энэ ялалтын дараа “Эхний хагасын дараа бүх зүйл үнэхээр хүнд байлаа. Гэвч манай багийнхан ялах их урам зоригтой байсан учраас энэ үр дүнг авч чадлаа. Энэ хэсгийн Базель – Клуж багуудын тулаан талбайн эзэн Базелийн ялалтаар өндөрлөлөө. 1-р үед манайхан тийм ч тааруу байгаагүй. Гэхдээ Байерн бөмбөг их эзэмшиж манайханд их гүйх ажил гарч байсан болохоор Вучинич болон Менезийг талбайд илүү өргөн байрлалд тоглох боломж олгосон. Ингэснээр бид тэдэнд төвөг удаж чадсан. Тоттиг сэлгээнд үлдээсний хувьд гэвэл сүүлийн долоо хоногт их ачаалалтай байсан болохоор бага зэрэг амраасан л хэрэг. Тотти ч өөрөө сэлгээнд суусандаа тийм их бухимдаагүй” гэжээ. Энэ хэсгийн Базель – Клуж багуудын тоглолт талбайн эзэн Базелийн ялалтаар өндөрлөлөө. Цорын ганц хожлын гоолыг Альмерарес Базельд авчирсан. Гэхдээ тэд дараагийн шатанд үлдэхэд хүнд байна. Цаг дуусахаас 2 минутын өмнө зочин багийн Пикколо талбайгаас хөөгдсөн тул Клуж хүн дутуу тоглолтыг дуусгасан юм.
| Рим. Стадион “Олимпико”. Шүүгч- Альберто Ундиано Мальенко (Испани). |
|
| РОМА – БАВАРИЯ – 3:2 (0:2) | |
| Рома | Бавария |
| Жулио Сержио | Томас Крафт |
| Марко Кассетти | Филипп Лам |
| Филипп Мексес | Даниэль Ван Бюйтен |
| Николас Бурдиссо | Мартин Демичелис |
| Йон Арне Риисе | Даниэль Праньич |
| Леандро Греко (46) | Анатолий Тимощук |
| Даниэле Де Росси | Андреас Оттль |
| Маттео Бриги (75) | Томас Мюллер (73) |
| Жереми Менес | Тони Кроос |
| Мирко Вучинич (82) | Франк Рибери (77) |
| Марко Боррьелло | Марио Гомес |
| Сэлгээ | |
| Фабио Симплисио, 46 | Диего Контенто, 73 |
| Франческо Тотти, 75 | Хамит Алтынтоп, 77 |
| Давид Писарро, 82 | |
| Шар хуудас : | |
| Леандро Греко, 13 | Тони Кроос, 19 |
| Филипп Мексес, 21 | Томас Крафт, 83 |
| Даниэле Де Росси, 71 | |
| Жереми Менес, 90 | |
***
| Базель. Стадион “Сент-Якоб Парк”. Шүүгч- Лоран Дюамель (Франция). |
|
| БАЗЕЛЬ – ЧФР – 1:0 (1:0) | |
| Базель | ЧФР |
| Франко Костансо | Нуну Клару |
| Самюэль Инкоом | Тони |
| Бег Ферати | Каду |
| Бехранг Сафари | Фелисе Пикколо |
| Фвайо Тембо (89) | Ионуц Рада |
| Давид Абрахам | Хуан Кулио (74) |
| Жиль Япи | Томаш Коста |
| Кабрал | Доминик Кивуву |
| Шердан Шакири (87) | Леу Велозу (58) |
| Федерико Альмерарес | Рафаэл Бастос |
| Александр Фрай (90+2) | Ласина Траоре (46) |
| Сэлгээ | |
| Гранит Хака, 87 | Саша Бьеланович, 46 |
| Рето Цанни, 89 | Эммануэль Коне, 58 |
| Чадгас Атан, 90+2 | Фердинандо Сфорцини, 74 |
| Шар хуудас | |
| Федерико Альмерарес, 14 | Леу Велозу, 30 |
| Каду, 62 | |
| Томаш Кошта, 80 | |
| Фелисе Пикколо, 88 | |
***
| БАВАРИЯ (Мюнхен, Герман), РОМА (Итали), БАЗЕЛЬ (Швейцарь), ЧФР (Румын). |
| # | Баг | ТТ | Х | Т | Хж | +/- | О |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
5 | 4 | 0 | 1 | 13-6 | 12 |
| 2 | |
5 | 3 | 0 | 2 | 9-10 | 9 |
| 3 | |
5 | 2 | 0 | 3 | 8-8 | 6 |
| 4 | |
5 | 1 | 0 | 4 | 5-11 | 3 |
loading...




Өчигдөрийн тоглолтуудаас хамгийн гоё тоглолт байлаа гэж
loading...
Yag unen. C1 odoo bolimoor yumaa. Ajax Real, udur ni Chelsea Zilina zereg barag ymarch ach holbogdolgui toglolt uzuuleed. Tailbarlagch nar ni hurtel bur yum ch helehgui. Udur Roma Bayern gargah bsan yumdaa. odoo yaay gehew. Chelsea Real Barcelona Manchester-n togloltiig uchnuun uzlee shde. Busad baguud jinhen alaltsaj bhad shaal duf toglolt gargaad… Toglolt songolt muu bna.
loading...