loading...
Даниель Старриж болон Флорен Малудагийн гоол Челсид ялалт авчирлаа. Жилинатай хийсэн энэ тулаанаас Анчелоттигийн хувь заяа ч шалтгаалж болох байсан. Итали мэргэжилтэн сүүлийн үед хэл аманд их өртөж байгаа бөгөөд бүр ажлаа алдах тухай ч яриад гараад амжсан. Харин дээрхи ялалт эдгээр цуу яриаг дарлаа. Стэмфордийн гүүрэн дээр зочин багийнхан эхний дайралтыг 19 дэх минутад хийж Челсиг хүнд байдалд орууллаа. Карлогийн гаргасан залуусаас бүрдсэн бүрэлдэхүүн үүнд бага зэрэг барьц алдсан ч 2-р хагаст тоогоо нөхөж чадсан юм. Эхлээд Старридж 51 дэх минутад гоолдож улмаар Малуда цаг дуусахаас 6 минутын өмнө хожлын гоол оруулжээ. Патрик Ван Анхолт, Жеффри Брума, Жошуа Макихрен, Какута гээд залуучуудын багийн ирээдүйтэй тоглогчид үндсэн бүрэлдэхүүнд багтсан байв. Тэд 90 минутын турш 33 удаа цохилт хийж 10 нь хаалга руу чиглэжээ. Челси ийнхүү хэсгийн 5 тоглолтоос 5 ялалттай хэсгээсээ шалгарах тал дээр санаа зоволтгүй боллоо. Сүүлийн тойрогт тэд Марселийн талбайд хийнэ. Харин энэ хэсгийн 2-р байрын төлөөх тэмцэл тун сонирхолтой байна. Спартак – Марсель багууд энэ эрхийн төлөө тэмцэж байгаа бөгөөд өнгөрсөн шөнөОросууд талбайдаа бутниргүүлснээр тун хүнд байдалд ороод байна. Одоо тэд Марселаас 3 оноогоор хоцорч эхэлсэн учраас сүүлийн тойрогт Жилинаг бутниргээд Марселийг ялагдаасай гэж залбирах хэрэгтэй болж байна. Францын аваргууд 18 дэх минутад Вальбуэнагийн гайхалтай гоолоор тэргүүлж эхэлсэн. Улмаар 54ь 68 дахь минутад Реми, Брандао нар гоолдож багтаа төгс ялалтыг авчирлаа.Спартакын гол довтлогч Велтон 64 дэх минутад талбайгаас хөөгдсөн болохоор тоглолтыг эргүүлэх боломж гарсангүй.
| Лондон. Стадион “Стэмфорд Бриж”. Шүүгч- Роберт Шергенхефер (Австри). |
|
| ЧЕЛСИ – ЖИЛИНА – 2:1 (0:1) | |
| Челси | Жилина |
| Росс Тернбулл | Мартин Дубравка |
| Паулу Феррейра | Станислав Ангелович |
| Бранислав Иванович | Марио Печалка |
| Джеффри Брума | Джозеф Пьячек |
| Патрик Ван Анхолт | Роман Гергел |
| Рамирес | Роберт Еж |
| Джошуа Макихрен (90+2) | Любомир Гулдан |
| Флоран Малуда | Бабатунде Белло |
| Даниэль Старридж (74) | Адмир Владавич (90) |
| Гаэль Какута (46) | Томаш Майтан (85) |
| Дидье Дрогба | Томаш Оравец (64) |
| Сэлгээ | |
| Саломон Калу, 46 | Момоду Сисей, 64 |
| Николя Анелька, 74 | Павол Полячек, 85 |
| Якоб Меллис, 90+2 | Эмил Рильке, 90 |
| Шар хуудас | |
| Рамирес, 80 | |
***
| Москва. Стадион “Лужники”. Шүүгч- Вольфганг Штарк (Германия). |
|
| СПАРТАК – МАРСЕЛЬ – 0:3 (0:1) | |
| Спартак | Марсель |
| Андрей Дикань | Стив Манданда |
| Евгений Макеев | Сесар Аспиликуэта |
| Марех Сухи | Сулейман Диавара |
| Николас Пареха | Стефан Мбиа |
| Мартин Штранцль | Габриэль Хайнце |
| Эйден Макгиди | Лучо Гонсалес (76) |
| Александр Шешуков (75) | Эдуард Сиссе |
| Ибсон (76) | Андре Айю |
| Дмитрий Комбаров | Лоик Реми (82) |
| Ари | Матье Вальбэуна (69) |
| Веллитон | Брандао |
| Сэлгээ | |
| Никола Дринчич, 75 | Бенуа Шейру, 69 |
| Жано Ананидзе, 76 | Фабрис Абрель, 76 |
| Шарль Каборе, 82 | |
| Шар хуудас | |
| Александр Шешуков, 31 | Стефан Мбиа, 13 |
| Ибсон, 67 | |
| Веллитон, 64 | |
***
| ЧЕЛСИ (Лондон, Англи), МАРСЕЛЬ (Франц), СПАРТАК (Москва, ОХУ), ЖИЛИНА (Словак). |
| # | Баг | ТТ | Х | Т | Хж | +/- | Оноо |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
5 | 5 | 0 | 0 | 14-3 | 15 |
| 2 | |
5 | 3 | 0 | 2 | 11-3 | 9 |
| 3 | |
5 | 2 | 0 | 3 | 5-9 | 6 |
| 4 | |
5 | 0 | 0 | 5 | 2-17 | 0 |
loading...




sain bn shu Real Chelsea Barca ene jil ongotoi bn daa. Chelsea ch PL gee avchih blgui dee.
loading...
Spartak yamar ch bolomjgyi bolson shyy dee. CL-t gooliin zuruu bish, hoorondiin togloltiig hardag. Orosuud umnu ni 1:0-eer hojood say 3:0-eer yalagdsan bolohoor Zilinag yaj ch hojood nemergyi.
loading...
Chelsea maani gayhaltay sergelt avsan gedegt itgeltey bn. Spartak unendee hereg algaa azgui bn. bas muu bn
loading...
yoo tm bailgui de ogloo ajildaa yvahdaa ehni hagasig uzehed goal aldaad mair dovtlood azgui yum shig bolomjoo aldaad bhad n hojigdoh n gj aij bla…
chelsea zaguitelee zogsooson sho. zaluuchuud ehnii hagas sn bn lee. ylanguya starridge sn bsan sho.
loading...
Manai zaluus dariin utaa unerlej uzlee bas gaagui bnaa ramerisiig fitnesst yavuulahgui bol hereg algaa bieiin hut\chnii tal deer hangaltgui bna busad n bolnoo
loading...