loading...
Өмнөд Солонгосын шигшээ багийн дасгалжуулагч Чо Ханг-Рае өөрийн туслахийн хамт Европ руу нисжээ – энэ бүхэн одоо дөнгөж 18 настай Хамбургийн залуу од Сон Хён Мин-ийн тоглолтыг харах байж.
Аялал ч дасгалжуулагчийн хувьд талаар болсонгүй. Сон тэр тоглолтонд Ханновэрийн хаалганд 2 гоол хийсэн юм. Өмнөд Солонгосын дасгалжуулагч тэр дор нь түүнийг долоо хоногийн дундуур болох шигшээ багийн нөхөрсөг тоглолтонд урьсан билээ. Харамсалтай нь бага зэрэг гэмтлийн улмаас шигшээгийн дэбютээ хийх боломж гараагүй.
Сон-ийн хувьд шинэ багтаа ирсэн эхний улирал гайхалтай үргэлжилж байна. Тэрээр зуны арилжааны цонхоор Сөүл хотын багаас ирсэн даруйдаа нөхөрсөг тоглолтуудад гоолдож эхэлсэн. Нийт 9 гоолыг улирлын өмнөх тоглолтуудад оруулсан бөгөөд үүнд Челсигийн эсрэг хийсэн гоол орно. Харамсалтай нь Челситэй хийсэн тоглолтын дараа 2 сарын хугацаанд гэмтэлтэй байсны улмаас лигийн эхний тоглолтуудад оролцох боломж гараагүй.
Бэртлээсээ эргэн ирсний дараа Көльнтэй хийх тоглолтонд түүнийг гараанд гаргаснаар Бундэслигийн анхны тоглолтоо хийх боломж гарчээ. Тоглолтонд Сон анхныхаа гоолыг оруулж.. зүгээр ч нэг гоол биш уран гоёмсог гоол. Түүний гоол багтаа тэргүүлэл авчирсан боловч харамсалтай нь үр дүн Көльнийн талд дууссан юм.
Түүнээс хойш тэрээр тоглолт болгонд гарч байгаа бөгөөд одоогийн байдлаар дөрвөн тоглолтонд 3 гоол оруулсан амжилттай явж байна. Энэ үзүүлэлтээрээ шигшээ багийнх нь шилдэг тоглогч Парк Жи-Сунаас ч илүү байгаа юм.
Одоо Сон нутагтаа хэдийн алдаршаад эхэлжээ. Түүнд рекламны хэд хэдэн урилга ирээд байгаа гэнэ. Одоо тэр цэнгэлдэхийнхээ ойролцоо өөрийн анхны байраа хайж байгаа. Үүний хажуугаар бөмбөг мөргөх тал дээр өөрийгөө илүү сайжруулахад анхаарч байгаа гэнэ.
Өнгөрсөн Бямба гаригт тэр Ханновэрийн эсрэг тоглолтонд нэг гоолоо мөргөж оруулсан юм. “Үнэндээ би тийм сайн мөргөж чаддагүй. Туслах дасгалжуулагч Райнэр Гейер болон Рууд ван Нистэлроой энэ тал дээр дасгал хийх хэрэгтэй гэж надад зөвлөсөн. Би одоо бэлтгэл дээрээ илүү удаан байж бөмбөгтэй толгойгоороо харьцах дасгал хийж байгаа” гэсэн юм.
Хамбургийн дасгалжуулагч Армин Вэ түүний талаар сэтгэл хангалуун байгаа. Саяхан клубын зүгээс Сон-ийн гэрээг 2014 он хүртэл сунгажээ.
loading...





za tegeeed medehgui yum daaaa korea shuuu hoiduud n omnoduuudeee bombogdooosoi bileeeeeee………….. yas yuman deeree china l geed bn ter korea nar mongold unen davraliiig olj bn shuuuu deee arai denduuuuu bombogduuulej bhdaa taaarsan amitad
loading...
Ene mundag huuuhed mundag yum bna lee
loading...
@ aaya
Chi Koread bsan bol ingej bichihgui dee. Dain ch huseed baih zuil bish shuu.
loading...
korea zaluu pak ahinha shiirig hatagarai da
loading...