Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Бундеслиг 14-р тойрог

GD Star Rating
loading...

Дортмунд 14 тоглолтын дараа 37 оноотой  хүснэгтийг тэргүүлсэн хэвээр,  Майнц 30 оноотой Дортмундад хамгийн ойрхон баг боллоо.

Боруссия Дортмунд  өөрийн талбайдаа Боруссия Мөнхенгладбахийг 4:1 буулган авснаар намрын аварга болох нь тодорхой боллоо.

80 000 үзэгч цугласан Сигнал Идуна стадионд шүгэл дуугарсанаас хойш  Юрген Клопын 11 тоглогч  лигийн хамгийн муу хамгаалалттай Гладбахийг хүнд байдалд оруулж эхлэв. Кубагийн алсын  цохилт Дортмундын хамгийн анхны аюултай довтолгоо бөгөөд үүнээс хойш Хаймеротыг шалгасан хэдэн довтолгоо өрнөсөн  боловч хараахан гоол орсонгүй. Харин зочид өөрсдөд олдсон анхны довтолгоог чулуу болгож чадав.  Марко Ройсийн  (33)  20 метрээс хийсэн цохилт  хаалгач Вайденфеллерт гэнэтийн бэлэг боллоо. Энэ явдал  талбайн эздийг цочирдуулсан нь ойлгомжтой. Хар шарууд гоол алдсанаар  довтолгоогоо улам идвэхжүүлж байлаа. Ингээд  эхний үе дуусах нэмэлт цагт Нэбен Суботич (45+1)   булангийн цохилтоос мөргөн оруулж тооны харьцааг тэнцүүлж чадсан юм. Тоглолтын хоёрдугаар үе эхлээд удалгүй Марио Гөтцегийн дамжуулалтаар Шинжи Кагава (52)  тоог 2:1 болгов. Энэ нь түүний  улирлын 7 дахь гоол боллоо. Сүүлийн хагасд хар шарууд илт илүүрхэж лигийг тэргүүлж яваа багийн чансааг харуулж байв. Сэлгээгээр орж ирсэн Кевин Гросскройц (52)  тооны харьцааг улам холдуулж,  Лукас Барриос (88)  Дортмундын 4 дэх бөмбөгийг оруулж тоглолтын дүнд цэг тавилаа.

Шалькегийн хямрал үргэлжилсээр

Өнгөрсөн улиралын дэд аварга Шальке 04 аваргуудын лигд амжилт олсон ч Бундеслигд тогтвортой тоглолтыг хийж чадахгүй байна. Кайзерслаутерний талбайд айлчлан тоглосон Магатын баг  5:0 харьцаатай  хожигдов. Шалькед 18 жилийн турш  ийм олон бөмбөгөөр хожигдож байсан түүх байгаагүй аж. Олимпик Лионийг 3:0 буулган авсны дараа Феликс Магат энэхүү хожил нь Бундеслигэд түлхэц болно хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч байдал сайжирсангүй улам дордов.

Талбайн эздийн ширүүхэн эхлэл Шалькед анхнаасаа дарамт үүсгэж байв. Лакич (8)  тоглолтын салхийг хагалж , багийн ахлагч Мартин Амедик (39)   2 дахь гоолыг оруулсанаар тоглолтыг гартаа атгажээ. Раул болон Хунтелаарын тоглолт үзэгдсэнгүй. Хоёрдугаар үед Шалькегийн байдал дээрдээгүйгээр барахгүй сулхан хамгааллтын уршгаар дахин 3 гоол алдсан юм. Фенүүд   анх удаа Магатийг явахыг шаардаж байгаагаа илэрхийлэв. Феликс Магат тоглолтын дараа тоглогчдод хатуу арга хэмжээ авахаа мэдэгджээ.  Тоглогчид аваргуудын лигт анхааралаа хандуулж өдөр тутмын ажил үүрэг болох Бундеслигийн тоглолтыг умартаж байна гэж Магат шүүмжилж байгаа юм. Тэр тамирчдын өвлийн амралтыг 6 хоног болгон богиносгож бэлтгэл хийлгэнэ гэжээ.

Гоол .Бундеслигийн 14-р тойрог гоолоор элбэг дэлбэг байлаа. Нийт 36 гоол орсон нь нэг тоглолтонд дунджаар 4 бөмбөг болж байна.  Улирлын 126 тоглолтонд 405 бөмбөг орсон нь  тоглолтонд дунджаар 3,2 бөмбөг юм.

Өөрийн талбайд хүчтэй. 9 тоглолтоос 7 тоглолт өөрийн талбайд хожлоор өндөрлөж, 2 тоглолт тэнцээгээр дууслаа.

Мэргэн буучид. Айнтрахт Франкфуртын Теофанис Гекас  Баерны хаалганд нэг гоол оруулж 12 гоолтой мэргэн буучдыг хошуучилж, Фрайбургийн Папис Демба Сиссе 10 гоолтой удаалж байна. Эдин Жеко, Марио Гомес нараас гадна Кайзерслаутерний Лакич, Вердерийн Алмейда нар тус бүр 9 гоолтой 3-р т бичигдэж байна. Лакич энэ улирлын 2 дахь хос гоолоо оруулж , Алейда Бундеслигийн анхы хет-трикээ хийсэн юм. Мөн Баерний Анатолий  Тимошук анхны хос гоолоо хийжээ.

Оновчтой дамжуулалт. Кайзерслаутерний Кристиан Тифферт 9 оновчтой дамжуулалтаар Хамбургийн Зе Робертог давлаа. Тифферт Шалькетай хийсэн тоглолтонд 3 оновчтой дамжуулалт хийсэн юм.

Карт. Мөн л бусад тойргуудын адил сахилаггүй  тоглогчид улаан жавтий хүртэв. Хуго Алемейда  (1, 20, 64)  Сант Паулигийн хаалганд  хет-трик хийсэн боловч 80 дахь минутад улаан хуудас авч хөөгджээ. Мөн энэ тоглолтын 90 дэх минутад Ст.Паулигийн хамгаалагч  Маркус Торандт улаан хуудас авч хөөгдсөн юм. Хамбург- Штутгартын тоглолтонд Чиприан Марика шүүгч Вольфганг Штаркийн сануулгыг хүлээж авалгүй зохисгүй авир гаргаж  талбайгаас хөөгдсөн юм. Штутгарт нэг тоглогч дутуу болсноор  хожигдсон гэж тоглогчид болон дасгалжуулагч нь түүнийг  шүүмжилжээ.

11 метрийн торгууль.  14 дэх өдөр 3 торгуулийн цохилт өгөгдсөн байна. Артуро Видал (Леверкузен)  , Иво Иличивич (Кайзерслаутерн), Гилфи Зигурдссон  (Хоффенхайм) нар торгуулийн цохилтыг алдаагүй.

Тэмдэглэлт явдал. Штутгартын Мате Дельпиере  150, Гладбахийн Тобиас Левелс 75 дахь  Бундеслигийн  тоглолтоо хийжээ. Айнтрахт Франкфуртын дасгалжуулагч Михаэль Скиббэгийн дасгалжуулагчийн гоолын тоо 300 давлаа. Дортмундын Барриос энэ улиралын 400 дах гоолыг оруулав.

Цуврал. 13 тоглолтын турш Дортмунд хожигдоогүй яваа нь лигийн түүхэн дэх хамгийн урт цуврал болж байна. Леверкузен айлын талбайд хожигдоогүй хэвээр (5 хожил, 2 тэнцээ) . Харин Штутгарт айлын талбайд нэг ч хожоогүй байна  (5 хожигдол, 2 тэнцээ)

Майнц 05- Нюрнберг  3:0

Баерн- А.Франкфурт 4:1

Хамбург-Штутгарт  4:2

Хоффенхайм- Б.Леверкузен 2:2

Ханновер 96- Фрайбург 3:0

Кайзерслаутерн-Шальке 04  5:0

Дортмунд- М.Гладбах 4:1

Вердер- Ст.Паули 3:0

Көльн-Вольфсбург 1:1

Онцлох хүмүүс

Мэргэн буучдын хүснэгтийг тэргүүлэгч Теофанис Гекас Баерний хаалганд улиралын 12 дах бөмбөгөө оруулав.

Хамбургт олон техник сайтай уран гоё тоглодог хөлбөмбөгчид байдаг. Жонатэн Питройпа тэр тоглогчдийн  нэг яах аргагүй мөн. Тэр гоол оруулж  бас дамжуулж чаддаг чухал хүн гэдгээ нотолсоор байна.

Чадварлаг тоглогчдын тоонд  Младен Петрич заавал багтана. Штутгарттай хийсэн тоглолтонд нэг гоол хийж , Рууд Ван Нистелройд гоолын дамжуулалт өгөв.

Хүмүүс гоё гоол орохыг харах дуртай. Тэгвэл Майнцийн  Сэми Аллагуй ийм нэгэн гоолыг Нюрнбергийн хаалганд хийжээ.

Сержан Лакич Шалькегийн хаалганд 2 бөмбөг оруулснаар 9 гоолтой боллоо.

Хоффенхаймын  Гилфи Зигурдссон тоглолтын нэмэлт цагт 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай оруулж багаа  хожигдох аюулаас аврав.

Магат хэдий чанга орилсон ч энэ нь оройтсон байлаа. Тиймээ 5:0 хожигдоно гэж түүний  зүүдэнд ч ороогүй нь лавтай.

Хуго Алмейда Бундеслигийн анхны хет-трикээ хийлээ. Гэвч Ст.Паулигийн хамгаалагч Замбраног цохиж шүүгч Феликс Бриксээс улаан хуудас хүртэв.

Баерний төвийн хамгаалагч Даниэль Ван Бойтоний алдаанаас Гекасийн гоол орсон юм.

Шалькегийн хамгаалалтын толгой  Кристоф Метцелдерд 5 гоол алдсан хариуцлага  ихээхэн хамаатай.

Эдгээр хөлбөмбөгчид бараг мартагдаад байсан гэдэгтэй санал нийлэх бизээ.Тэгвэл өнөөдөр тэд..

Анатолий Тимошук Баерн Мюнхений нөөцийн суудалд хангалттай удаан суусан. Луи Ван Гааль нүдтэй дасгалжуулагч боловч яагаад түүнийг удаан хугацаанд тоглуулаагүй юм бол? Украин тоглогч сүүлийн үед муугүй хөлбөмбөг тоглодог нь нотлогдсоор байна. Айнтрахт Франкфуртын хаалганд эхний болон төгсгөлийн гоолыг оруулснаар анхны хоёр гоолоо хийлээ .

Ханновер 96 багийн довтлогч Ян Шлаудраф цагтаа Германы ирээдүйтэй хөлбөмбөгчинд тооцогдож байв. Гэвч Баернаас ирсэнээс нь хойш цөөн тоглолтонд оролцсоныг эс тооцвол мартагдсан хүн болоод байлаа. Тэрээр Мирко Сломкагийн  ачаар эргээд тоглож эхэлсэн бөгөөд 2 тоглолт дарааллан  гоолдов. Шлаудраф Фрайбургийг 3:0 буулган авхад эхний гоолыг оруулсан юм.

Б Баг тоглолт +- оноо
1 Дортмунд 14 26 37 Gleich
2 Майнц 05 14 11 30 Gleich
3 Л.Баер 04 14 7 26 Gleich
4 Ханновер 14 -2 25 Gleich
5 Баерн 14 8 23 Auf
6 Хоффенхайм 14 10 22 Ab
7 Хамбург 14 1 21 Auf
8 Фрайбург 14 -4 21 Ab
9 Франкфурт 14 2 20 Ab
10 Нюрнберг 14 -6 18 Gleich
11 Вердер 14 -9 18 Auf
12 Кайзерслаутерн 14 0 17 Auf
13 Вольфсбург 14 -1 16 Ab
14 Ст.Паули 14 -10 14 Gleich
15 Шальке 04 14 -5 13 Gleich
16 Көльн 14 -12 12 Auf
17 Штутгарт 14 0 11 Ab
18 М.Гладбах 14 -16 10 Gleich
GD Star Rating
loading...
Бундеслиг 14-р тойрог, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Benjamin says:

    tanai site chini yaachih aa we ain?bur medee eneter oruulahaa bolichihjee,anh neegdehdee ug ni dajgui l bsiin,mongoliin huuli 3 honog gedeg shig l yu bolood bnaa daa. Neg jiliin umnu tanaih minii huwid hamgiin ehleed ordog bsiin odoo bur 5 yumuu 6 dahin ni bolchihoj dee,garah uedee l neg halit orj uzej bna medee bna uu ugui yu gej ene mayagaaraa bol udahgui martagdah ni dee haramsaltai l bna

    GD Star Rating
    loading...
  2. askhc says:

    yagd mede oruulha bolichvoo suuliin 2 sar bur yu ch orulsngui sh de 2-3 honogt gants 1 hen ym l oruulhin…ajila hitsge l de zaluusaa..

    GD Star Rating
    loading...
  3. ManU says:

    Tanai site buur medeelel oruulahaa bolijee uug ni tanai sitaas sportiinhoo buh medeelliig avdag sh dee zaluusaa ajilaa hiil dee zogsoj bolq sh u

    GD Star Rating
    loading...
  4. Dami says:

    El Klassiko
    BARCA 5 – 0 REAL
    Itgemeergui ur dun uzuuljee.

    GD Star Rating
    loading...
  5. orgil says:

    Ян Шлаудраф энэ нөхөр овоо тоглож байнаа. сайхаан сайхан. улирал дуусахад европын эрх дээр байж байвал гүй ээ мөн сайхнаа

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: