Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг, Манчестер Сити, УЕФА, УЕФА -н цом, Ювентус » Баяртай Юве ! (Европын лиг 5-р тойрог)

GD Star Rating
loading...

Италийн алдарт Ювентус клуб Европын лигийн хэсгийн 5 дахь тойргийн тоглолтоо Польшийн Лех багийн талбайд хийж 1 : 1-ээр тэнцлээ. Энэхүү “эвийн гэрээ” тэднийг хасагдах шатанд үлдэх боломжгүй болгож байна. Учир нь энэ тойргийн дараах байдлаар Лех клуб Ювегээс 3 оноо тасарч байгаа тул сүүлийн шатанд үлдэх бараг  боломжгүй болсон гэж  хэлж болно. Юве дотоодын лигтээ сүүлийн 10 тойрог ялагдаагүй байгаа.Харин бүх тэмцээнд энэ тоо 13 болж өснө.  Гэвч Европы тавцанд тэд тийм ч амжилттай өрсөлдөөн үзүүлсэнгүй. Хэсгийн 5 тойргийн тоглолтод Италийн баг ганц ч ялалтгүй, 5 тэнцээтэй байна. Цагаан цасаар хучигдсан Познань хотын Мийски цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн шөнө Юве хүндхэн тоглолт хийсэн юм. Мэдээж талбайн эздэд ч энэ цаг агаар таатай байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ 12 дахь минутад Лех Рудневийн гоолын ачаар тоглолтыг хошуучилж эхэлсэн. Штиличийн булангийн цохилтыг Руднев Ювегийн хамгаалагчдаас өндөр үсрэн мөргөж гоол болгосон. Заавал ялалт авах “намын” даалгавартай байсан Италичууд үүний дараа тоог тэнцүүлэх цөөнгүй боломж гаргаж ирсэн ч ашиглаж чадсангүй. Харин 2-р үеийн 84 дэх минутад Красичийн урагш гаргаж өгсөн дамжуулалтыг Яквинта чулуу болгож тооны харьцааг тэнцүүлсэн. Үлдсэн минутад зочин багийнхан гоол оруулж чадсангүй. Ювентусын дасгалжуулагч Дель Нери энэ тоглолтыг хэвийн бус орчинд явагдлаа гэж дүгнэжээ. “Бид өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ л хийлээ. Бараг 5, 6 гоол оруулах боломж байсан ч ашиглаж чадсангүй. Бид ялалт авах бүрэн эрхтэй гэж бодож байна. Цаг агаарын нөхцөл байдал бидэнд их саад учруулсан. Шугам нь ч харагдахгүй ийм орчинд яаж тоглох юм бэ. Энэ тоглолт уг нь хойшлогдох байсан юм. Уг нь манай баг Европын тавцанд сайн амжилт үзүүлэхийг хүсэж байсан юм. Гэвч бүх зүйл санаснаар болсонгүй. Сайн талаас нь харвал долоо хоногийн дундуур тоглохгүй болохоор бэртэлтэй тоглогчдод хурдан эдгэрэх боломж олдоно байх” хэмээм тэрээр ярьжээ.

Манчестер Сити Австрийн Ред Буллыг 3 : 0-ээр ялж шөвгийн 32 багийн шатанд үлдэх болзлоо хангалаа. 24 сая фунтын үнэтэй “Алтан жаал” Марио Балотелли 2 гоол оруулж багтаа ялалт авчирсан байна. Мөн Адам Жонсон 2-р үеийн төгсгөлд нэг гоол нэмэрлэжээ. Тоглолтын дараа хүн болгоны ярианы сэдэв мэдээж Балогийн чигт хандаж байна. Марио одоогоор Ситигийн төлөө 6 тоглолт хийж 5 гоол оруулаад байна. Энэ тулаанд гараанд багтсан Патрик Виейра Балог багийн тоглолтыг илүү сайн хийдэг болох хэрэгтэй гэсэн бол Роберто Манчини “Тэр үүнээс ч илүү сайжирч чадна. Энэ тоглолтод 4 гоол ч оруулах боломжтой байлаа. Гүйцэтгэл нь их дажгүй байна” гэж магтжээ.

Манчестер Сити (Англи) – Зальцбург (Австри) – 3:0 (1:0).

Гоол: Балотелли, 18 (1:0). Балотелли, 65 (2:0). А.Джонсон, 78 (3:0).

Манчестер Сити: Гивен, Сабалета, Милнер, Райт-Филлипс, А.Джонсон, Боатенг, Лескотт, Виейра, Жо, Коло Туре (Ричардс, 81), Балотелли (Адебайор, 71).

Зальцбург: Треммель, Мендес (Аугустинуссен, 67), Афолаби, Янтшер, Шимер, Циоммер (Алан, 56), Хирлендер, Секагья, Ляйтгеб, Хинтереггер (Швенто, 46), Богосян.

Лех (Польш) – Ювентус (Итали) – 1:1 (1:0).

Гоол: Руднев, 12 (1:0). Яквинта, 84 (1:1).

A ХЭСЭГ

ЮВЕНТУС (Итали), МАНЧЕСТЕР СИТИ (Англи),
ЗАЛЬЦБУРГ (Австри), ЛЕХ (Познань, Польш).
# Баг ТТ Х Т Хж +/- О
1 МАНЧЕСТЕР СИТИ 5 3 1 1 10-5 10
2 ЛЕХ 5 2 2 1 10-8 8
3 ЮВЕНТУС 5 0 5 0 6-6 5
4 ЗАЛЬЦБУРГ 5 0 2 3 1-8 2

***

B ХЭСЭГ

Европын лигийн цомыг хамгаалж байгаа Атлетико клуб Арист талбайдаа ялагдаж хүнд байдалд орлоо. Одоо эдгээр багуудыг зөвхөн гоолын зөрүү л тусгаарлаж байна. Хэсгийн сүүлийн тоглолтоос шалтгаалан Мадридийн багийн хувь заяа шийдэгдэх болоод байна. Сүүлийн тойрогт Атлетико дараагийн шатны эрхээ авсан Байертэй тоглох бол Арис Русенборг багууд тулна.

Атлетико (Испани) – Арис (Грек) – 2:3 (2:1).

Гоол: Коке, 2 (0:1). Форлан, 11 (1:1). Агуэро, 16 (2:1). Коке, 51-с пенальти (2:2). Лазаридис, 81 (2:3).

Атлетико: Де Хеа, Антонио Лопес (Мерида, 86), Суарес, Тиагу (Рауль Гарсия, 86), Форлан, Агуэро, Годин, Уйфалуши, Домингес, Рейес, Симау (Коста, 74).

Арис: Сифакис, Ориоль, Тоха, Цесарес (Руис, 83), Коке (Приттас, 77), Фати, Мичел, Мендринос (Казнаферис, 72), Хавито, Лазаридис, Вангели.

Русенборг (Норвеги) – Байер (Герман) – 0:1 (0:1).

Гоол: Сэм, 35 (0:1).

Русенборг: Эрлунд, Лустиг, Дорсин, Аннан, Бьярсмюр, Мольдскред, Демидов, Иверсен, Шелбред, Хенриксен, Прица.

Байер: Гифер, Райнартц, Хююпа, Фридрих, Бендер, Хельмес (Кастро, 85), Балитш, Вида, Сэм (Каплан, 68), Кадлец, Йоргенсен (Дердийок, 76).

АТЛЕТИКО (Мадрид, Испани), БАЙЕР (Леверкузен, Герман),
РУСЕНБОРГ (Норвеги), АРИС (Грек).
# Баг
ТТ Х
Т Хж +/-
О
1 БАЙЕР 5 3 2 0 7-1 11
2 АРИС 5 2 1 2 5-5 7
3 АТЛЕТИКО 5 2 1 2 8-6 7
4 РУСЕНБОРГ 5 1 0 4 3-11 3

С ХЭСЭГ

Спортинг (Португали) – Лилль (Франц) – 1:0 (1:0).

Гоол: Андерсон Полга, 28 (1:0).

Спортинг: Руй Патрисиу, Даниэл Каррису, Андерсон Полга, Эвалдо, Педру Мендеш, Манише (Сапатер, 90), Янник Джало (Вальдес, 62), Элдер Поштига (Вукчевич, 80), Андре Сантуш, Лиедсон, Жоау Перейра.

Лилль: Ландро, Бальмон (Кабайе, 78), Гуэй (Фро, 62), Де Мело, Обраньяк, Розегнал, Эмерсон, Берия, Шеджу, Мавуба, Азар (Соу, 72).

Гент (Бельги) – Левски (Болгари) – 1:0 (0:0).

Гоол: Уоллэйс, 77 (1:0).

Гент: Йоргачевич, Шулер, Уилс, Смолдерс, Тийс, Асофейфа (Лепуан, 90), Эль-Ганасси, Барич, Арбейтман, Уоллейс, Любиянкич.

Левски: Митрев, Мулдер (Станчев, 46), Грин, Йовов, Минев, Младенов (Иса, 77), Жоазиньо, Балтанов (Огнянов, 53), Дембеле, Гаджев, Милиев.

СПОРТИНГ (Португали), ЛИЛЛЬ (Франц),
ЛЕВСКИ (Болгар), ГЕНТ (Бельги).
# Баг
ТТ Х Т Хж +/- О
1 СПОРТИНГ 5 4 0 1 14-5 12
2 ГЕНТ 5 2 1 2 8-10 7
3 ЛИЛЛЬ 5 1 2 2 5-6 5
4 ЛЕВСКИ 5 1 1 3 5-11 4

G ХЭСЭГ

Зенит (ОХУ) – Андерлехт (Бельги) – 3:1 (1:0).

Гоол: Ионов, 12 (1:0). Бухаров, 65 (2:0). Кану, 87 (2:1). Хусти, 88 (3:1).

Зенит: Малафеев, Крижанац, Фернанду Мейра, Ломбертс, Лукович (Губочан, 80), Данни, Широков, Розина (Хусти, 73), Зырянов, Ионов, Бухаров (Канунников, 65).

Андерлехт: Прото, Мазух, Лецякс, Полак, Кану, Лежар (Суарес, 46), Лукаку (Де Суттер, 77), Маречек (Бадибанга, 68), Клештан, Юхас, Жийе.

Хайдук (Хорват) – АЕК (Грек) – 1:3 (0:0).

Гоол: Скокко, 50-с пенальти (0:1). Манолас, 61 (0:2). Бланко, 84 (0:3). Бульят, 90 (1:3).

Хайдук: Радошевич, Любичич (Андрич, 53), Бульят, Ибричич, Вукушич, Томасов (Чоп, 53), Йозинович, Стринич, Оремуш, Малоча, Шарбини.

АЕК: Саха, Манолас, Яхич, Макос, Карабелас, Диоп, Бернс (Лагос, 70), Скокко (Леонардо, 77), Либеропулос (Бланко, 80), Деллас, Генцоглу.


ЗЕНИТ (С.Петербург, ОХУ), АНДЕРЛЕХТ (Бельги),
АЕК (Грек), ХАЙДУК (Хорват).
# Баг
ТТ Х
Т
Хж +/- О
1 ЗЕНИТ 5 5 0 0 15-6 15
2 АЕК 5 2 1 2 9-10 7
3 АНДЕРЛЕХТ 5 1 1 3 6-8 4
4 ХАЙДУК 5 1 0 4 5-11 3

***

H  ХЭСЭГ

Янг Бойз (Швейцарь) – Штутгарт (Герман) – 4:2 (1:0).

Гоол: Деген, 34 (1:0). Погребняк, 48 (1:1). Шипплок, 68 (1:2). Саттер, 78 (2:2). Маюка, 81 (3:2), Маюка, 82 (4:0).

Янг Бойз: Вольфли, Неф, Саттер, Костанцо (К.Шнойвли, 56), Дубе (М.Шнойвли, 67), Шпихер, Лулич, Аффольтер, Деген, Маюка, Жемаль.

Штутгарт: Циглер, Дежен (Функ, 69), Молинаро, Нидермайер, Харник, Кузманович, Каморанези, Элсон, Погребняк (Шипплок, 66), Ба, Бичакчич.

Оденсе (Дани) – Хетафе (Испани) – 1:1 (0:1).

Гоол: Риос, 17 (0:1). Андреасес, 90+2 (1:1).

Оденсе: Кэролл, Рууд, Холанн, Андреасен, Кристенсен, Утака, Тофт, Серенсен, Траоре (Юханссон, 72), Джемба-Джемба, Кадрии (Фельдбалле, 66).

Хетафе: Устари, Диас, Мане, Мику, Альбин (Москера, 86), Парехо (Фернандес, 80), Ману (Санчес, 68), Риос, Боатенг, Маркано, Торрес.

ШТУТГАРТ (Герман), ХЕТАФЕ (Испани),
ОДЕНСЕ (Дани), ЯНГ БОЙЗ (Швейцарь).
# Баг ТТ Х
Т Хж +/-
О
1 ШТУТГАРТ 5 4 0 1 11-5 12
2 ЯНГ БОЙЗ 5 3 0 2 10-9 9
3 ХЕТАФЕ 5 1 1 3 3-8 4
4 ОДЕНСЕ 5 1 1 3 7-9 4

I ХЭСЭГ

Металлист (Украин) – Дебрецен (Унгар) – 2:1 (0:0).

Гоол: Цвиткович, 48 (0:1). Боди, 52 – в свои ворота (1:1). Олейник, 88 (2:1).

Металлист: Старцев, Вильягра, Валяев, Эдмар, Шавьер, Олейник, Пшеничных, Обрадович, Гуйе, Девич (Воробей, 73), Бордиян (Лысенко, 46; Шелаев, 90).

Дебрецен: Малинаускас, Шимац, Кобат (Кулибали, 64), Бернат, Миядиноски, Боди (Мбенгоно, 55), Кишш, Варга, Сокай (Рамос, 80), Цвиткович, Лацко.

Сампдория (Итали) – ПСВ (Голланд) – 1:2 (1:0).

Гоол: Паццини, 40 (1:0). Тойвонен, 51 (1:1). Тойвонен, 90 (1:2).

Улаан хуудас: Марилунго, 89 (Сампдория).

Сампдория: Курчи, Циглер, Дессена, Луккини (Вольта, 23), Паццини, Коман (Губерти, 69), Поли (Маннини, 77), Паломбо, Каччаторе, Гасталделло, Марилунго.

ПСВ: Исакссон, Марсело, Тойвонен, Энгелар, Хатчирсон, Питерс, Баума, Афеллай, Джуджак, Манолев, Рейс (Берг, 84).

ПСВ (Эйндховен, Голланд), САМПДОРИЯ (Итали),
МЕТАЛЛИСТ (Харьков, Украин), ДЕБРЕЦЕН (Унгар).
# Баг ТТ Х Т Хж +/- О
1 ПСВ 5 4 1 0 10-3 13
2 МЕТАЛЛИСТ 5 3 1 1 9-4 10
3 САМПДОРИЯ 5 1 2 2 4-5 5
4 ДЕБРЕЦЕН 5 0 0 5 2-13 0
GD Star Rating
loading...
Баяртай Юве ! (Европын лиг 5-р тойрог), 10.0 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. bilgee says:

    Zenit gogogo

    GD Star Rating
    loading...
  2. Miki Roko says:

    Zenit neeree 1aarai tasarxai bna shuu!

    GD Star Rating
    loading...
  3. naran says:

    зенит сайн байна аа. гэхдээ энэ жил ЦСКА д их найдвар тавиад байна. тоглолтийн үзүүлэлт маш өндөр байна.

    GD Star Rating
    loading...
  4. boroo says:

    zenitiin lideruud kerjakov anyukov bruno alves nar urd shunu togloogui. daraagiin toglolt AEKiig talbai deer en hojij chadval euro leagd 6 toglolt daraalan hojson bag boloh yum bna. Armiin CSKA d tiim bolomj bas bna da.

    GD Star Rating
    loading...
  5. real fan says:

    JUVE buur uulsen hazaatsan bna a hoihin goy goy
    muu siceliinn maafiin bag baisiin daanch kkkkkkkkkkkkk
    ЦСКА sain yavnuu yurn sain baigaashdee honda aljiinaa yostoi odoo uur bagruu yavah tsagan irsen bizdee

    GD Star Rating
    loading...
  6. nara says:

    cska d honda bagiin dundaj l toglogch. cska giin tegruun shugamiin hoslol uneheer gaihalta. wagner love, seku olice, dumbia netsid geed l. odoo 5 hojiltoi gooliin chanar 17-2 bna hs de

    GD Star Rating
    loading...
  7. Liverpool FC says:

    lfc.blog.gogo.mn

    GD Star Rating
    loading...
  8. aaya says:

    hondo ch cska.giin huvid ch dundaj toglogch ene jil forum neeh sain bish bgaaa…………….

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: