GD Star Rating
loading...
Германд их хэмжээний цас орж хүйтэрч байгаа энэ үеэр Бундэслигийн ээлжит тойрог эхлэх гэж байна. Энэ тойргийн нэг онцлог нь хөрш хотын багууд буюу хөлбөмбөг сонирхогчдын дунд дерби гэж нэрлэгддэг тоглолтуудаар баялаг болох юм.
Франкфурт, Штуттгарт клубууд талбай дээрээ хөрш жижиг хотуудын баг болох Майнц, Хоффэнхаймыг хүлээн авах бол Көльн клуб Райн мөрний дээхэнтэй байх Лэвэркүзэнийн талбай дээр зочлох юм.
Үүнээс гадна Волфсбург-Вердер, Шалькэ-Байерн зэрэг том багуудын гал гарсан тоглолтууд болно.
Тоглолтуудын хуваарь (Улаанбаатрын цагаар):
04.12.10 03:30 Ст.Паули : Кайзэрслаутэрн
04.12.10 22:30 Штуттгарт : Хоффэнхайм
04.12.10 22:30 Волфсбург : Вердер Бремен
04.12.10 22:30 Франкфурт : Майнц 05
04.12.10 22:30 М’гладбах : Ханновэр 96
04.12.10 22:30 Фрайбург : Хамбургэр
05.12.10 01:30 Шалькэ 04 : Байерн Мюнхен
05.12.10 22:30 Байер 04 Леверкүзэн : Көльн
06.12.10 00:30 Нюрнбэрг : Дортмунд
Энэхүү есөн тоглолтоос 2 тоглолтыг онцолж байна.
Волфсбург – Вердер Бремен
Хоёр жилийн өмнө лигийн сүүлчийн өдөр энэ хоёр баг хоорондоо тоглож Волфсбург 5-1 харьцаатай Вердерийг бут ниргэснээр анх удаагаа Германы аварга болж түүхийн шинэ хуудсаа нээж байсан билээ.
Э
нэ жил Волфсбург хоёр жилийн өмнөх амжилтаа давтахаар маш их чармайж байгаа нь улирлын эхнээс харагдсан. Тэд зуны арилжааны цонхоор маш их мөнгийг шинэ тоглогч авчрахад зарцуулж мөн Английн шигшээ багийн дасгалжуулагч асан МкЛаренаар багаа удирдуулсан. Гэвч үр дүн тэдний хүссэнээр байж чадахгүй байгаа. Лигийн сүүлийн найман тоглолтоос ердөө 1 хожил 3 хожигдол авч лигийн хүснэгтийн 13-р байранд бичигдэж байгаа.
Энэ удаагийн тэдний өрсөлдөгч Вердер мөн л тааруу амжилттай байгаа ба сүүлийн таван лигийн тоглолтонд 3 хожигдож 13 гоол хаалгандаа алджээ.
Волфсбургээс Графит, Жонсон, Арнэ Фрийдрих гэмтлийн улмаас тоглох боломжгүй бол Бременээс Силвэстр, Алмэйда, Вэслэй, Пизарро, Бөниш, Боровски, Налдо, Вандэр зэрэг тоглогчид гэмтэлтэй байгаа. Мөн довтлогч Хуго Алмэйда нь өнгөрсөн лигийн тоглолтонд улаан карт авсны улмаас энэ удаагийн тоглолтонд оролцох боломжгүй.
Хэрэв Вердер энэ тоглолтонд хожвол дасгалжуулагч Шаафын лиг дахь 200 дахь хожил болно.
Волфсбургийн улирал эхлээд лигтээ оруулсан 22 гоолын 19-г нь Эдин Джэко (9), Графитэ (7), Диего (3) нар оруулжээ.
Энэ зун Ювэнтусаас Волфсбургт шилжиж ирсэн Диего өмнө 2006-2009 оны хооронд Вердер Бременд тоглож байсан юм. Вердерт байхдаа 84 Бундеслигийн тоглолтонд оролцож 38 гоол 28 дамжуулалт хийж байжээ. Тэрээр 2009 онд Вердерийн хамт Покалын аварга болж УЕФА-ын цомын шигшээ тоглолтонд шалгарч байсан юм.
Волфсбургийн супэр од-Диего хуучин багийнхаа талаар “Вердер миний зүрх сэтгэлд үргэлж байдаг. Би тэнд гайхалтай 3 жилийг өнгөрөөсөн” гэсэн юм. Тэрээр 2009 онд багийнхаа хамт гайхалтай амжилт үзүүлсний дараа Туринын клуб руу 24.5 сая еврогоор шилжсэн. Италид төдий л сайн тоглохгүй байсаар энэ жил эргэн Германд ирсэн.
Тэр хуучин багийнхаа эсрэг хийсэн гоолоо тэмдэглэх болов уу? Энэ талаар “Гоол оруулаад селебрешн хийх эсэх нь тийм ч чухал биш. Вердерийн тухай бодол надад үргэлж нандин байх болно” гэжээ. Диего одоо хүртэл хуучин багийнхаа анд нартай харьцаатай байдаг бөгөөд Налдо, Тим Вийзэ, Хуго Алмэйда, Пизарро нартай үргэлж харилцдаг гэнэ.
Хоёр багийн өмнөх 5 лигийн тоглолтын үр дүн
Волфсбург:
WLDDD
Вердер Бремэн:
LLDLW
Мэргэн буучид
Волфсбург:
- Эдин Дзэко – 9
- Графит – 7
- Диего – 3
Вердер Бремэн:
- Хуго Алмэйда – 9
- Торстэн Фрингс – 3
- Марко Марин – 2
Үргэлжлэл бий..
Германд их хэмжээний цас орж хүйтэрч байгаа энэ үеэр Бундэслигийн ээлжит тойрог эхлэх гэж байна. Энэ тойргийн нэг онцлог нь хөрш хотын багууд буюу хөлбөмбөг сонирхогчдын дунд дерби гэж нэрлэгддэг тоглолтуудаар баялаг байна. Франкфурт, Штуттгарт клубууд талбай дээрээ хөрш жижиг хотуудын баг болох Майнц, Хоффэнхаймыг хүлээн авах бол Көльн клуб Райн мөрний дээхэнтэй байх Лэвэркүзэнийн талбай дээр зочлох юм.
Үүнээс гадна Волфсбург-Вердер, Шалькэ-Байерн зэрэг том багуудын гал гарсан тоглолтууд болох юм.
Тоглолтуудын хуваарь (Улаанбаатрын цагаар):
04.12.10 03:30 Ст.Паули : Кайзэрслаутэрн
04.12.10 22:30 Штуттгарт : Хоффэнхайм
04.12.10 22:30 Волфсбург : Вердер Бремен
04.12.10 22:30 Франкфурт : Майнц 05
04.12.10 22:30 М’гладбах : Ханновэр 96
04.12.10 22:30 Фрайбург : Хамбургэр
05.12.10 01:30 Шалькэ 04 : Байерн Мюнхен
05.12.10 22:30 Байер 04 Леверкүзэн : Көльн
06.12.10 00:30 Нюрнбэрг : Дортмунд
Энэхүү есөн тоглолтоос 2 тоглолтыг онцолж байна.
Волфсбург – Вердер Бремен
Хоёр жилийн өмнө лигийн сүүлчийн өдөр энэ хоёр баг хоорондоо тоглож Волфсбург 5-1 харьцаатай Вердерийг бут ниргэснээр анх удаагаа Германы аварга болж түүхийн шинэ хуудсаа нээж байсан билээ.
Энэ жил Волфсбург хоёр жилийн өмнөх амжилтаа давтахаар маш их чармайж байгаа нь улирлын эхнээс харагдсан. Тэд зуны арилжааны цонхоор маш их мөнгийг шинэ тоглогч авчрахад зарцуулж мөн Английн шигшээ багийн дасгалжуулагч асан МкЛаренаар багаа удирдуулсан. Гэвч үр дүн тэдний хүссэнээр байж чадахгүй байгаа. Лигийн сүүлийн найман тоглолтоос ердөө 1 хожил 3 хожигдол авч лигийн хүснэгтийн 13-р байранд бичигдэж байгаа.
Энэ удаагийн тэдний өрсөлдөгч Вердер мөн л тааруу амжилттай байгаа ба сүүлийн таван лигийн тоглолтонд 3 хожигдож 13 гоол хаалгандаа алджээ.
Волфсбургээс Графит, Жонсон, Арнэ Фрийдрих гэмтлийн улмаас тоглох боломжгүй бол Бременээс Силвэстр, Алмэйда, Вэслэй, Пизарро, Бөниш, Боровски, Налдо, Вандэр зэрэг тоглогчид гэмтэлтэй байгаа. Мөн довтлогч Хуго Алмэйда нь өнгөрсөн лигийн тоглолтонд улаан карт авсны улмаас энэ удаагийн тоглолтонд оролцох боломжгүй.
Хэрэв Вердер энэ тоглолтонд хожвол дасгалжуулагч Шаафын лиг дахь 200 дахь хожил болно.
Волфсбургийн улирал эхлээд лигтээ оруулсан 22 гоолын 19-г нь Эдин Джэко (9), Графитэ (7), Диего (3) нар оруулжээ.
Энэ зун Ювэнтусаас Волфсбургт шилжиж ирсэн Диего өмнө 2006-2009 оны хооронд Вердер Бременд тоглож байсан юм. Вердерт байхдаа 84 Бундеслигийн тоглолтонд оролцож 38 гоол 28 дамжуулалт хийж байжээ. Тэрээр 2009 онд Вердерийн хамт Покалын аварга болж УЕФА-ын цомын шигшээ тоглолтонд шалгарч байсан юм.
Волфсбургийн супэр од-Диего хуучин багийнхаа талаар “Вердер миний зүрх сэтгэлд үргэлж байдаг. Би тэнд гайхалтай 3 жилийг өнгөрөөсөн” гэсэн юм. Тэрээр 2009 онд багийнхаа хамт гайхалтай амжилт үзүүлсний дараа Туринын клуб руу 24.5 сая еврогоор шилжсэн. Италид төдий л сайн тоглохгүй байсаар энэ жил эргэн Германд ирсэн.
Тэр хуучин багийнхаа эсрэг хийсэн гоолоо тэмдэглэх болов уу? Энэ талаар “Гоол оруулаад селебрешн хийх эсэх нь тийм ч чухал биш. Вердерийн тухай бодол надад үргэлж нандин байх болно” гэжээ. Диего одоо хүртэл хуучин багийнхаа анд нартай харьцаатай байдаг бөгөөд Налдо, Тим Вийзэ, Хуго Алмэйда, Пизарро нартай үргэлж харилцдаг гэнэ.
Хоёр багийн өмнөх 5 лигийн тоглолтын үр дүн
Волфсбург:
WLDDD
Вердер Бремэн:
LLDLW
Мэргэн буучид
Волфсбург:
- Эдин Дзэко – 9
- Графит – 7
- Диего – 3
Вердер Бремэн:
- Хуго Алмэйда – 9
- Торстэн Фрингс – 3
- Марко Марин – 2
Үргэлжлэл бий..
GD Star Rating
loading...
Бундэслигийн 15-р тойргийн өмнө, 10.0 out of 10 based on 4 ratings
shalke bayern goy toglolt bn bayern xojnooo…minii bag…
loading...