loading...
БНСУ-ын Сувон хотод жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд нийт 23 орны 238 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд нэг жинд нэг орноос дөрвөн тамирчин оролцох эрхтэй байгаа юм. Манай улсаас 18 эрэгтэй, 8 эмэгтэй тамирчин Сувонг зорьсон. Өнөөдөр эхэлсэн тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон ОУХМ М.Уранцэцэг урамтай барилдан алтан медалийн болзол хангажээ. Түүний жинд нийт 16 жүдоч барилдсан бөгөөд манай тамирчин В хэсэгт сугалаа татаж , Энэтхэг, ОХУ-ын бөхийг илүүрхэн ялснаар хэсгийн аварга болсон юм. Улмаар дараагийн шатанд БНСУ-ын жүдоч Чун Жу-Ёнг цэвэр ялж, мөнгөн медалийн болзол хангасан . Медалийн өнгө хувиргах шийдвэрлэх барилдаанд манай тамирчин мөн Өмнөд Солонгосын бөх Шин Сён-минг цэвэр ялж, аваргалсан байна.Ийнхүү Сувоны дэлхийн цомыг алтан медалиар эхлүүлсэн манай жудочид одоогоор 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна.
Алтан медаль:
М.Уранцэцэг – эмэгтэй, 48 кг
Мөнгөн медаль:
Д.Төмөрхүлэг – эрэгтэй, 60 кг
Хүрэл медаль:
Ч.Болдбаатар – эрэгтэй, 60 кг
Б.Солонго – эмэгтэй, 52 кг
Д.Сумъяа – эмэгтэй, 57 кг
loading...




sportnews-iinhendee ih bayalaj yavdgaa ilerhiiley, ulam hurdan, busdaas iluu medeelliig oruulj bgaarai. tanai site-aas medeelel unshih saihan bdag shuu, Urantsetsegt tsaashid ulam ih amjilt husii
loading...