loading...
Өнгөрсөн мягмар гаригт явагдсан Лигийн цомын тоглолтын үеэр Самир Насри өвдгөндөө бага зэргийн бэртэл авсан. Гэхдээ Франц эр энэ амралтын өдөр Фулхэмтэй хийх премьер лигийн тоглолтод оролцох боломжтой гэнэ. Арсен Венгер Arsenal TV Online-д өгсөн ярилцлагадаа “Насригийн бэртэл ер нь тийм ч хүнд биш байгаа. Бас өөр бэртсэн тоглогч алга байна” гэжээ. Буучдаас Робин ван Перси Фулхэмийн эсрэг гарах эсэх нь эргэлзээтэй байгаа. Шинэ улирал эхэлснээс хойш багтаа бараг тус болж чадаагүй тэрээр удаан хугацааны бэртээлээ дөнгөж эргэж ирээд байгаа. Уиганы эсрэг хийсэн тоглолтод 73 минутыг ван Перси талбайд өнгөрүүлсэн бөгөөд түүний 8 сараас хойш талбайд гарсан анхны тоглолт нь болсон юм. “Одоохондоо манайд хүчтэй бүрэлдэхүүн байгаа болохоор бэртэл нь бүрэн эдгэрээгүй тоглогчыг талбайд гаргаж эсрдэл хиймээргүй байна. Юу ч гэсэн харж байгаад болно. Өөр бэртэл гэмтлийн тухай шинэ мэдээ алга. Диаби, Вермаелен эргэж ирэх болоогүй. Тийм болохоор Астон Виллагийн эсрэг гарсан бүрэлдэхүүн ” гэжээ. Энэ бямба гаригт премьер лигийн Арсенал – Фулхэм, Бирмингэм - Тоттенхэм, Блекберн-Волвес, Челси-Эвертон, Сити-Болтон, Уиган-Сток сити, Блекпуль- МанЮ гэсэн тоглолтууд явагдана. Харин ням гаригт Вест Бром-Ньюкэсл, Сандерлэнд-Вэст Хэм гэсэн тоглолтууд явагдана.
loading...




өмнөх улирлуудтай харьцуулахад бэртэл гэмтлийн асуудал гайгүй л байна. сүүлдээ хэнийг гараанд гаргахаа вэнгэр мэдэхээ байчихаж. карлинг капт арсенал сэлгээгээрээ л тоглоод байгаа ш дээ. 7-8 тоглогч нь шууд сэлгээ байгаа.
ван пэрси маань ингээд сэлгээний хүн болчих гэж. шамахтай хамт гаргачихаж болохгүй байгаам байх даа. цэвэр довтлогчийн байранд биш юмаа гэхэд шамахын арай хойно тоглуулж болохгүй байгаам байх даа.
loading...
Harin thh
loading...