Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » ОХУ-2018, Катар-2022

GD Star Rating
loading...

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийгзохион байгуулах эрхийг манай хойд хөрш ОХУ авлаа. Харин үүнээс дөрвөн жилийн дараа хөлбөмбөгийн их баяр наадам Катар улсад зохион байгуулагдах болжээ. Өчигдөр Швейцарийн Цюрих хотод зохион байгуулагдсан ОУХХ-ны удирдах зөвлөлийн хурлаар эдгээр орнуудыг зарласан юм. ОХУ-н ерөнхий сайдын орлогч, зохион байгуулах хорооны гишүүн Игорь Шувалов баярт мэдээ сонссоныхоо дараа “Та бүхэн бидэнд энэ эрхийг өгсөндөө хэзээ ч харамсахгүй. Бид өмнө нь байгаагүй гайхалтай тэмцээнийг зохион байгуулна” хэмээн амласан юм. 2018 оны ДАШТ-ий төлөө Англи, Недерланд&Бельги, Испани&Португал гэсэн орнууд өрсөлдөж байсан. Ялангуяа Англичуудыг 2018 оны тэмцээнийг авах хамгийн өндөр боломжтой орон гэж мэргэжилтнүүд дүгнэж байсан юм. Гэвч санал хураалтын эхний шатанд ОУХХ-ны удирдах зөвлөлийн 22 гишүүдийн ердөө 2 нь л тэдний төлөө санал өгсөн. Харин Оросын төлөө 9 гишүүн саналаа өгчээ. Сүүлийн шатанд Оросууд 13 санал авснаар Недерланд&Бельги, Испани&Португал гэсэн хүчтэй өрсөлдөгчдөө буулган авчээ. ОХУ-н ерөнхийлөгч Дми́трий Медве́дев сүүлийн санал хураалтын дараа өөрийн твиттер хуудсандаа “Ялалт ! ОХУ 2018 оны ДАШТ-ийг зохион байгуулна ! Бид маш сайн бэлдэх хэрэгтэй, бас манай баг сайн тоглоно гэж найдаж байна” гэж бичсэн байв. Английн зохион байгуулах багийн гишүүн Дэвид Бекхэм “Бид ялсан орноос (ОХУ) илүү сайн зүйл бэлтгэж чадсангүй. Хэдийгээр харамсалтай байгаа ч гэсэн ОХУ, Катарыг сайхан тэмцээн зохион байгуулна гэж найдаж байна. Тэд ОУХХ болон хөлбөмбөг сонирхогчдын сэтгэлд хүрсэн тэмцээн хийж чадах байх”  гэж ярьсан.

2022 оны ДАШТ-ий төлөө Ази, Австрали, Америк  тивийн орнууд өрсөлдсөн. Дөрвөн шаттай явагдсан санал хураалтад Катар бусдаасаа хол тасархай оноо авч ялагчаар тодорсон.

GD Star Rating
loading...
ОХУ-2018, Катар-2022, 9.2 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. oo nice 18 onii dasht iig mongoloos olon hun uzne bhaa ene yostoi shn medee bna ghd 18 ch hol bn daa

    GD Star Rating
    loading...
  2. russia says:

    delhii bitgii sonchoosei

    GD Star Rating
    loading...
  3. russia says:

    bi zaaval uzni

    GD Star Rating
    loading...
  4. goy bna orost bolsonoor mongolchuud bidend uzeh bolomj iluu bolj bnaaa harin mongoliih mini shigshee orj bayarluulahgui yum bhdaaa

    GD Star Rating
    loading...
  5. Mobi says:

    Bi ch gesen zaaval uzne

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: