Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Европын хөлбөмбөг » Буучид хүснэгтийн тэргүүнд

GD Star Rating
loading...

Самир Насригийн 2 гайхалтай гоол Арсеналд ялалт авчирлаа. Премьер лигийн 16-р тойргийн тоглолтдоо тэд Фулхэмийг талбайдаа хүлээж авсан бөгөөд 2 : 1-ээр ялалт байгуулжээ. Энэхүүн ялалтыг авснаар Буучид 32 оноотой лигийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ.  Хүснэгтийг тэргүүлж байсан МанЮ-гийн тоглолт хойшилсон тул тэдэнд ийм боломж бүрдсэн юм. Гэхдээ энэ байр залуу Буучдад сэтгэлүйн томоохон давуу тал олгож байгаа нь дамжиггүй. Фулхэм клуб  айлын талбайд тун тааруу үзүүлэлт үзүүлж байгаа бөгөөд  зочлон хийсэн сүүлийн 25 тоглолтдоо ялалт авч чадаагүй гэсэн үзүүлэлттэй Буучдын талбайд зочилсон юм. 14 дэх минутад Андрей Аршавиний дамжуулалтыг Насри хүлээж аваад Фулхэмийн хамгаалалтаар даажигнасан гоолыг оруулсан.

Андрей Аршавин премьер сүүлийн 4 тоглолтод дараалан гоолын дамжуулалтыг өгч байна. Тэрээр саяхан эх орондоо 2018 оны ДАШТ-г авчирахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Харин Насригийн хувьд  лигийн 8 дахь гоолоо хийжээ. Өнгөрсөн мягмар гаригт явагдсан лигийн цомын тоглолтын үеэр Насри бага зэргийн бэртэл авсан тул Фулхэмийн эсрэг гарах нь тодорхойгүй байсан. Гэхдээ тоглолтын өмнөх өдөр Венгер түүний бэртлийг тийм ч хүнд биш гэж мэдэгдсэн тул Франц эр гараанд гарахаар болсон юм.

Насригийн эхний гоолоос 16  минутын дараа 30 дахь минут үргэлжилж байхад Фулхэм тооны харьцааг тэнцүүллээ. Буучдын найдваргүй төвийн хамгаалалт энэ гоолын гол буруутан болсон бөгөөд Скиллачи, Косельни нар бие биенээ ойлгоогүйн улмаас баг нь гоол алдсан. Тэдний алдааг ашиглан Клинт Дэмпси Камарад дамжуулалт өгч Сенегал довтлогч тооны харьцааг тэнцүүлжээ. Энэ гоолын дараа бэртэл авсан Лоран Косельнигийн оронд Журу талбайд сэлгээгээр орж ирсэн юм. Эхний дуусахын алдад 2 баг гоол оруулах сайхан боломжуудаа алдлаа. Саньягийн гайхалтай сайхан дамжуулалтыг Маруан Шамах мөргөсөн ч Фулхэмийн хаалгач Шварцерийн уг урдаас чиглэсэн тул гоол болж чадсангүй. Үүний дараа Этүхүгийн дамжуулалтаар Камара дахин гоолдох дөхсөн ч Лукаш Фабяньски багаа аварчээ. Гэхдээ тоглолтын 75 дахь минутад Насригийн оруулсан гоол  талбайн эздэд ялалт авчирсан юм. Бэртлээс болж талбайд гарч чадахгүй гэгдэж байсан Ван Перси түүний гоолын эхлэлийг тавьсан бөгөөд эсрэг багийн 4 тоглогчыг хаалгачтай хууран Насри гоол оруулжээ. Насри лигтээ 8 гоолтой болж мэргэн буучдын жагсаалтад 4-р байранд орж ирлээ.  Арсен Венгер мэдээж хэрэг Насригийн шилдэг тоглолтыг магтаж ярилцлага өгчээ “Энэ бол багийн тоглолт, ухаалаг байх бас  мэдрэмжтэй,  тайван байхын гайхалтай жишээ болсон гоолууд байлаа.  Оруулсан 2 гоолоо Насри маш тайван төгсгөж сандарч балмагдсан зүйлгүй төгс гүйцэтгэл хийлээ. Би маш их баяртай байна. Энэ тоглолтоор түүний амжилт дуусахгүй. Бүх зүйл урд байна” хэмээх Буучдын босс ярьжээ.

Лондон. Стадион “Эмирейтс”.
Шүүч- Крис Фой (Мерсисайд).
АРСЕНАЛ – ФУЛХЭМ – 2:1 (1:1)
Насри, 14 (1:0). Камара, 30 (1:1). Насри, 75 (2:1).
Арсенал Фулхэм
Лукаш Фабяньски Марк Шварцер
Бакари Санья Джон Пейнтсил
Себастьен Скиллачи Аарон Хьюз
Лоран Косельни, 33 Бреде Хангеланд
Гаэль Клиши Мэтью Бриггс, 29
Александр Сонг Саймон Дэйвис
Джек Уилшир, 74 Диксон Этуху
Самир Насри Дэнни Мерфи, 89
Томаш Росицки, 63 Клинт Дэмпси
Андрей Аршавин Золтан Гера
Маруан Шамах Диоманси Камара, 74
Сэлгээ:
Йохан Джуру, 33 Крис Бейрд, 29
Робин Ван Перси, 63 Эндрю Джонсон, 74
Тео Уолкотт, 74 Эдди Джонсон, 89
Шар хуудас:


อาร์เซนอล ๑-๐ ฟูแล่ม (matchhighlight.com)

Ksuk | Myspace Video


อาร์เซนอล ๑-๑ ฟูแล่ม (matchhighlight.com)

Ksuk | Myspace Video


อาร์เซนอล ๒-๑ ฟูแล่ม (matchhighlight.com)



Челсигийн улиралын дунд хэсгийн сүйрэл үргэлжилсээр байна. Замдаа таарсөн өрсөлдөгч болгоноо 5, 6 гоолоор бутниргэж байсан Цэнхэрүүдийн урамтай тоглолт харагдахаа болиод удаж байна. Өнгөрсөн шөнө тус ба Эвертоныг “Гүүр”-эн дээрээ хүлээж авсан ч ялж чадалгүй 1 : 1-ээр тэнцлээ. 41 дэх минутад Дрогба торгуулийн цохилтоос гоол оруулж Челсигийн хувьд бүх ном журмын дагуу явж байлаа. Анелкагийн хаалгачын эсрэг ганцаараа гарсан довтолгоог  Тим Ховард алдаа гарган зогсоосон тул Челси торгуулийн цохилт авсан юм. Дрогба ч төгсгөл дээрээ алдаа гаргасангүй. Тэрээр сүүлийн 6 тоглолтод гоол оруулаагүй байсан хар цувралаа төгсгөл болголоо.   Гэвч 86 дахь минутад тэдний ялалтыг Жермейн Бекфорд тэнцээ болгон хувиргажээ. Лейтон Бэйнсийн дамжуулалтаар Бекфорд мөргөж тэнцээний гоолыг Чехийн хаалганд хийжээ. Карло Анчелоттигийн цэргүүд премьер лигийн сүүлийн 6 тоглолтоос ердөө ганц ялалт аваад байна. Багийнх нь энэ тааруу форм Итали мэргэжилтэний халагдах магадлалыг улам ихэсгэлээ. Түрүү улиралд Челси түрүүлэхдээ бүтэн улирлын турш талбайдаа 5 оноо л алдсан. Харин шинэ улирал талдаа орж байхад тэд энэ хэмжээний оноог альхэдийнэ алдчихаад байна. Карло энэ тоглолтын дараа “Би ууртай бас сэтгэл дундуур байна. Энэ гэхдээ зөвхөн тоглолтын үр дүнгээс болсон хэрэг биш л дээ. Эхний хагаст манайхан сайн байсан атлаа дараагийн үед үнэхээр тааруу байсан. Үргэлж л алсын дамжуулалт өгөөд багийн тоглолт ерөөсөө харагдсангүй. Надад энэ таалагдахгүй байна. Уг нь бэлтгэл дээр бид ийм юм бэлдээгүй л юмсан. Тоглогч нар бүгдээрээ маш чухал тоглолт гэдгийн мэдэж байсан хэргээ хайнга зан гаргалаа. Ингэж тоглоод бид ялж чадахгүй учраас даруйхан өөрчлөлт хийх болно” гэжээ.

Лондон. Стадион “Стэмфорд Бридж”.
Шүүгч- Ли Проберт (Уилтшир).
ЧЕЛСИ – ЭВЕРТОН – 1:1 (1:0)
Дрогба, 42-с торгуулийн цохилт(1:0). Бекфорд, 86 (1:1).
Челси Эвертон
Петр Чех Тим Ховард
Жозе Босингва, 65 Фил Невилл
Бранислав Иванович Фил Джагиелка
Джон Терри Сильвен Дистен
Эшли Коул Лейтон Бэйнс
Майкл Эссьен Симус Коулмен
Джон Оби Микел, 88 Джек Родуэлл
Флоран Малуда Маруан Феллаини
Николя Анелька, 78 Тим Кэхилл
Саломон Калу Стивен Пинар, 87
Дидье Дрогба Луи Саа, 58
Сэлгээ:
Паулу Феррейра, 65 Джермейн Бекфорд, 58
Рамирес, 78 Динияр Билялетдинов, 87
Даниэль Старридж, 88
Шар хуудас:
Джон Терри, 76 Фил Невилл, 29
Тим Ховард, 41
Тим Кэхилл, 76
Фил Джагиелка, 90


เชลซี ๑-๐ เอฟเวอร์ตัน (matchhighlight.com)

Ksuk | Myspace Video

Карлос Тевес улирлын 10 дахь гоолоо оруулж багтаа ялалт авчирлаа. Түүний 4 дэх минутад ЯЯ Турегийн дамжуулалтаар хийсэн түүний гоол Ситид ялалт авахад хангалттай байлаа. Болтон энэ ялагдлыг амссанаар 5 тоглолт дараалан ялагдаагү байсан цуврал нь төгсгөл боллоо. Гол баатар Карлос Тевес 33 дахь минутад шар хуудсаар торгуулсан тул ирэх тойргийн Вест Хэмтэй хийх тулааныг өнжихөөр болжээ. Учир нь Аргентин эрийн улирал эхэлснээс хойшхи  5 дахь шар хуудас энэ болж байгаа юм. Александар Коларов мөн ирэх тойргийн тоглолтыг өнжинө. Тэрээр 78 дахь минутад 2 дахь шар хуудсаа хүртэж талбайг чөлөөлсөн юм. Хэдийгээр хүн дутуу үлдсэн ч Сити үлдсэн минутад гоол алдаагүй сайн хамгаалж чадсан. Манчини тоглолтын дараа ярихдаа багийнх нь залуус хэтэрхий амиа бодож байна гэжээ. Түүнийхээр бол дамжуулах боломжтой үед дамжуулаагүйн улмаас 3 нь ч гоол оруулах боломжоо баг нь алдсан гэнэ.

Манчестер. Стадион “Сити оф Манчестер”.
Судья – Андре Марринер (Бирмингем).
МАНЧЕСТЕР СИТИ – БОЛТОН – 1:0 (1:0)
Тевес, 4 (1:0).
Манчестер Сити Болтон
Жо Харт Юсси Яаскелайнен
Пабло Сабалета Сэм Рикеттс
Коло Туре, 32 Гари Кэхилл
Венсан Компани Зэт Найт
Александар Коларов Пол Робинсон
Найджел Де Йонг Ли Чхун Ен, 82
Гарет Бэрри Фабрис Муамба
Яя Туре Марк Дэйвис
Марио Балотелли Мартин Петров, 63
Давид Сильва, 84 Кевин Дэйвис
Карлос Тевес, 90 Юхан Эльмандер, 77
Сэлгээ:
Джолеон Лескотт, 32 Мэтью Тейлор, 63
Мика Ричардс, 84 Иван Класнич, 77
Джеймс Милнер, 90 Родриго, 82
Шар хуудас:
Яя Туре, 27 Кевин Дэйвис, 9
Карлос Тевес, 33 Зэт Найт, 89
Александар Коларов, 75
Александар Коларов, 78

Бирмингем. Стадион “Сент-Эндрюс”.
Шүүгч- Кевин Френд (Лестершир).
БИРМИНГЕМ – ТОТТЕНХЭМ – 1:1 (0:1)
Бассонг, 19 (0:1). Гарднер, 81 (1:1).
Бирмингем Тоттенхэм
Бен Фостер Эурельо Гомеш
Стивен Карр Алан Хаттон
Роджер Джонсон Вильям Галлас
Скотт Данн Себастьян Бассонг
Лайам Риджуэлл Бенуа Ассу-Экотто
Кейт Фехи, 60 Аарон Леннон
Барри Фергюсон Уилсон Паласиос
Ли Бойер, 72 Лука Модрич
Крейг Гарднер Гарет Бэйл
Жан Босежур, 81 Питер Крауч
Камерон Джером Джермейн Дефо, 79
Сэлгээ:
Никола Жигич, 60 Роман Павлюченко, 79
Себастьян Ларссон, 72
Давид Мерфи, 81
Шар хуудас:
Лайам Риджуэлл, 18 Уилсон Паласиос, 36

***

Блэкберн. Стадион “Ивуд Парк”.
Шүүгч- Ховард Уэбб (Ротерхем).
БЛЭКБЕРН – ВУЛВЕРХЭМПТОН – 3:0 (2:0)
Данн, 29 (1:0). Эмертон, 43 (2:0). Нельсен, 55 (3:0).

***

Уиган. Стадион “DW Stadium”.
Шүүгч- Майкл Джонс (Честер).
УИГАН – СТОК СИТИ – 2:2 (2:2)
Хут, 18 (0:1). Коллинз, 30-автогол (1:1). Этерингтон, 31 (1:2). Клеверли, 40 (2:2).

***

# Клуб TT Х Т Хж +/- Оноо
1 АРСЕНАЛ 16 10 2 4 34-18 32
2 МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 15 8 7 0 35-16 31
3 ЧЕЛСИ 16 9 3 4 30-11 30
4 МАНЧЕСТЕР СИТИ 16 8 5 3 21-12 29
5 ТОТТЕНХЭМ 16 7 5 4 24-21 26
6 БОЛТОН 16 5 8 3 28-23 23
7 СТОК СИТИ 16 6 3 7 21-21 21
8 БЛЭКБЕРН 16 6 3 7 21-25 21
9 САНДЕРЛЕНД 15 4 8 3 19-18 20
10 НЬЮКАСЛ 15 5 4 6 23-22 19
11 ЛИВЕРПУЛЬ 15 5 4 6 17-19 19
12 БЛЭКПУЛ 15 5 4 6 23-29 19
13 ВЕСТ БРОМВИЧ 15 5 4 6 20-26 19
14 БИРМИНГЕМ 16 3 9 4 17-19 18
15 ЭВЕРТОН 16 3 8 5 18-20 17
16 АСТОН ВИЛЛА 15 4 5 6 17-24 17
17 ФУЛХЭМ 16 2 9 5 16-20 15
18 УИГАН 16 3 6 7 13-28 15
19 ВЕСТ ХЭМ 15 2 6 7 14-26 12
20 ВУЛВЕРХЭМПТОН 16 3 3 10 17-30 12



GD Star Rating
loading...
Буучид хүснэгтийн тэргүүнд , 8.7 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

21 Сэтгэгдэл

  1. Miki Roko says:

    Nasri-giin 2 daxi Gool laitai bailaa!
    Exnii gool deer bol unexeer taiban baisan shuu!

    GD Star Rating
    loading...
  2. Mobi says:

    Nasri ch uneheer saijirch bna shuu. Arsenal ene jil 2 tsom avah bolomj bna.Hamgaalalt baga zereg asuudaltai bn.
    Chelsea er ni ene jil tsom avna gej hudlaa bhoo

    GD Star Rating
    loading...
  3. barca fan says:

    tevez goe shu! nuguu chelsea yaavaa nuguu olon fanuud in geed bdg garuud haa bn

    GD Star Rating
    loading...
  4. MAN UTD says:

    ×åëñè ÷ ãýæ õ¿ì¿¿ñ ÿðüõàà áàéæäýý. ×åëñè-í ôýí¿¿ä ÷ áàéõàà áàéæäýý. Íàñðè ñàéí áàéëàà.

    GD Star Rating
    loading...
  5. M says:

    chelsea bolomjiin togolson haana bnaa geed heruul odood bgaa chatsaganii ed es mine chi naad tulga toirson heruulee umhii gichii eejteigee hii

    GD Star Rating
    loading...
  6. soccer says:

    nasri uneheer sain bnaa yag henryg sanagduulj bn. harin chelsea nusaa hatsartaa naaj ehelleedee. harin tentssen ni ih yum buur hojigdoh bsiin. daraagiin toirguudad yanaa huurhii amitad. buur setgel uwdchihluu hehe nuguu surjin fanatuud ni haachwaa

    GD Star Rating
    loading...
  7. a says:

    chelsea kkk onigoo onigoo ih ongiroo bsiimaa sda nar

    GD Star Rating
    loading...
  8. Red Devil says:

    Chelsea.n nuguu tom tom baagaad bdag fan.uud ni haana bna ain? Chelsea suga bag gdgee ulam bur batalsaar bna

    GD Star Rating
    loading...
  9. lene says:

    Ingeed goaluudiin bichlegiig oruulj baildaa newsiinheen

    GD Star Rating
    loading...
  10. soccer says:

    ene ch yu ch bish nodlin jil nasri uefa champions league d forto iin 3 xamgaalagchiig tolgoig ni erguulj huuraad goal xiij bailaa kk

    GD Star Rating
    loading...
  11. chelsea says:

    chelsea yachwaa ta nar ingej heruul ehelcheed bid nariig ehelsen gedeg shuu manu arsenal metuudiig but nirgeed ogohoor chelseag yamar bag gedeg iig medenee gaigui

    GD Star Rating
    loading...
  12. CFC says:

    Chelseag muulaad bgaa hunuusiig eruusuuu oilgohgui yum. Ene bol bagt bdag l zuil. Gol toglogchid ni gemtlees ireed formdoo oroh geed l yavj bna. Ternees bolood buun yum boloh yumaa. Yanz yanzaar heleed heruul uduud bhiin. Iim archaagui bdal bitgii gargaach.

    GD Star Rating
    loading...
  13. Miki Roko says:

    1888 онд үүсгэн байгуулагдсан Английн Хөлбөмгийн лигийн нэг хэcэг Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивизийг 1992 оны хоёрдугаар сарын 20-нд Премьер лиг нэршилтэй болгон тоглолтын дүрэмд ч өөрчлөлт оруулсан албан ёсны байгуулагдсан өдрийг дээрх хугацаагаар тооцдог. Дэлхийн хамгийн их мөнгөний эргэлт явагдаж байдаг энэ лиг нь 2007-08 оны улиралд л гэхэд 1.93 тэрбум фунтын (3.15 тэрбум долларын) орлого орсон баримт байдаг ажээ. Европын лигүүдийн эхэнд бүхий л үзүүлэлтээрээ сүүлийн таван жил явж байгаа бөгөөд Испаний Ла Лиг болон Италийн Сериа А лиг дараа нь жагсдаг билээ.

    Нийтдээ 44 клуб Премьер лигт өрсөлдөж байсан ч өдгөөг хүртэл Арсенал (3 ), Блэкберн Роверс (1), Челси (3), Манчестер Юнайтед (11) гэсэн дөрвөн клуб л түрүүлсэн түүхтэй. Сүүлд 2009-10 улиралд Челси түрүүлсэн.

    GD Star Rating
    loading...
  14. blue son says:

    Byychid aaa gj byxal ubcnuud
    Suuliin 6-n jild xamgiin anx ydaa ene buten sn udur xusnegtiin terguund anx ydaagaa bichigdej bna aa daraa doloo xonogt 3-t tegeend bx estoi bairandaa ochin doo xuurxiis

    GD Star Rating
    loading...
  15. henry says:

    blue son huu mini medehgui yumaara bitii ingej yarij bailda uruvdultei haragdaj bna

    GD Star Rating
    loading...
  16. Энэ Blue son гэж нэг т1 бацаан байнаа. Буучид дөнгөж өнгөрсөн 1 дүгээр сард, өөрөөр хэлбэл жил хүрэхгүй хугацааны өмнө Болтонг хоёр дарааллаж хожоод хүснэгтийн тэргүүнд бичигдэж байсан ш дээ. Сүүлийн 6 жилд нтр гээд нээх сүрхий статистик ярих гэж байгаад өөрөө өөрийгөө доош нь хийгээд байхын. Бас л өмнөөс нь бөгс улаймаар бацаан юмаа. хэ хэ.

    GD Star Rating
    loading...
  17. Nasri gaihaltai. He is on fire! Rutube iin bichleg yamar goy tseverhen garch bnaa.

    GD Star Rating
    loading...
  18. Egel says:

    Tun udahgui Chelseagiyn fanuudees busad n uilah bh daa huurhiy yan daa yan. Manay bag aymar bgaa bhgui yu busdaar ataarhuulaad l jaahan sulrah ungu ayas haragdanguut n l shuurch avaad l muulah uu oldloo gej bayastsgaagaad l huurhiys uruvdultey ch yum daa.

    GD Star Rating
    loading...
  19. cules says:

    Nasri saijrah gej ugaasaa l sain bsn shdee…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: