Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Шумахер “Миний машин хангалттай сайн байгаагүй”

GD Star Rating
loading...

Дэлхийн аваргын 7 түрүүтэй алдарт Михайль Шумахер энэ улиралд уралдааны замдаа эргэж ирсэн ч дөнгөж 9-р байр эзэлсэн. Тэрээр энэ тааруухан амжилтынхаа шалтгааныг машин руугаа чихэж байна. Шуми Mercedes GP-гийн машиныг шилдэг амжилт үзүүлэхэд техникийн хувьд хангалттай сайн биш хэмээжээ. Мөн багийнхаа анд Нико Росбергийг өөрийнх нь адил машины асуудалтай байгаагүй хэрнээ  7-р байрын амжилт үзүүлсэнд гайхширч байгаагаа нуусангүй. Шумахер улиралын төгсгөлд энэ асуудлаас болж багийн эзэн Росс Браун, спорт эрхэлсэн захирал Норберт Хауг нартай маргалдаад амжсан юм.

“Росберг бид 2-н хооронд ямар нэгэн асуудал байхгүй. Харин Норберт, Росс нараас би тайлбайр шаардсан юм. Миний машин Никогийнх шиг сайн байгаагүй. Дугуй болон бусад техникийн тал дээр байнга янз бүрийн асуудал гарч байсан. Та нар Никогийн машины үзүүлэлтүүдийг харсан ч болно. Харин минийхээс тийм сайн байгаагүй юм. Заримдаа машины доод хэсэгт маш их халалт үүсэх, F-Duct -д (агаарын солилцоог тохируулагч) байх ёстой зарим зүйлс байдаггүй байсан. Тухайн үедээ би энэ талаар олон нийтэд зарлаагүй л дээ. Хувиараа л удирдлагуудтай уулзахыг би илүүд үзсэн юм” гэж Шуми ярьжээ. Өдгөө 41 настай Шуми карьерийнхаа хамгийн тааруу улиралыг энэ жил үдлээ. 1991 онд ан тэр Ф1-д уралдаж эхэлсэн цагаасаа хойш нэг ч удаа ялалт, шагналын тавцан, хурдан тойргийн амжилтгүйгээр улиралыг өндөрлүүлж байсангүй.

GD Star Rating
loading...
Шумахер "Миний машин хангалттай сайн байгаагүй", 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. kkk says:

    unen yawdaggui mashin bh shig bna lee ugaasaa

    GD Star Rating
    loading...
  2. tsaa says:

    tuund yamar ch buruu bhgueee kkk

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: