loading...
БНСУ-н Сувон хотод үргэлжилж байгаа жүдо бөхийн Дэлхий цомын тэмцээнээс манай тамирчид медалийн арвин ургац хурааж байна. Өчигдөр тэмцээний 2 дахь өдөр -90 кг-д барилдсан Э.Энхбат мөнгөн медаль хүртжээ. Үндэсний бөхөөр улсын начин цолтой тэрээр Гуанжоугийн Азийн наадамд хүрэл медалийн оосроос атгаад алдсан. Харин Дэлхийн цомд бэлтгэл сайн байгаагаа харуулж Хонконг, Ө.Солонгосын бөхчүүдийг буулган авч аваргын төлөө барилдахаар болсон. Харамсалтай нь аваргын төлөөх барилдаанд Оросын бөх Камил Магомедовт иппоноор ялагдал хүлээжээ. Мөн энэ өдөр дэвжээнд гарсан Б.Тэмүүлэн (100 кг) хүрэл медалиар энгэрээ мялаасан. Шөвгийн наймд Францын Марет Кирильд Б.Тэмүүлэн ялагдсан ч дагах барилдаан хийх эрхтэй болсон. Улмаар хүрлийн төлөө Оросын Иван Першинийг цэвэр шидэж ялалт авсан. Уг тэмцээнд нэг жинд 4 бөх зодоглох боломжтой учраас шинэ залуу тамирчидаас бүрдсэн манай өргөн бүрэлдэхүүнтэй баг Сувоныг зорьсон юм. Одоогийн байдлаар манай бөхчүүд нийт 7 медаль хүртээд байна. Эхний өдөр татамид гарсан тамирчидаас эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд зодоглосон ОУХМ М.Уранцэцэг аваргын алтан медаль хүртэж, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд зодоглосон залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн Ч.Болдбаатар – (60 кг), Б.Солонго – эмэгтэй, (52 кг), Д.Сумъяа – (57 кг) нар хүрэл медаль хүртсэн.
Медалийн хүснэгтэд манай орон 5-р байранд жагсаж байна. Тэмцээнд нийт 19 орон оролцож байгаагаас 13 нь ямар нэгэн медаль хүртжээ.
loading...














Manaixan xarin ch muu baigaa yum bish uu..26 uulaa ochood 5-r bair..xyataduud 12 uulaa ochood 2-r bair..japanuud bas 12 tamirchin ochson sh dexo .
loading...
muu bn muu bn mash muu
loading...