loading...
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд монголчууд өндөр амжилт үзүүлж ирсэн уламжлалтай. Хилийн чанадад өрсөлдөх эрхийг олгох дотоодын тэмцээнүүд 60 кг-д хамгийн өрсөлдөөнтэй болдог нь үүний нэг илэрхийлэл юм. Монгол жүдочдын ДАШТ-ээс авсан анхны хоёр медалийн нэгийг гавьяат тамирчин Дашгомбын Баттулга 1989 онд Белградын дэвжээнээс энэ жинд авч байсан бол Атлантын алтан олимпийн наадамд цорын ганц хүрэл медалийг гавьяат тамирчин Д.Нармандах мөн л 60 кг-д хүртсэн билээ. Түүнчлэн “Афин-2004” олимпийн наадамд хожим дэлхийн аварга цолд хүрч, Хөдөлмөрийн баатар болсон Х.Цагаанбаатарын дархалсан хүрэл медаль Монголын багийг ганзага хоосон ирэхээс аварч байлаа.
Лондонгийн олимпийн эрхийг IJF-аас батлагдсан тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтаар нь эрэмбэлж олгох болсноор жүдочдын чансаа нь тэдний амжилтын толь нь болоод байгаа. Манайхан ч үүнээс аль жинд илүү анхаарал тавьж, хэн гэдэг бөхөд найдахаа тодорхойлж болохоор. Дээр өгүүлсэнчлэн эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жингийнхэн дэлхийн чансаанд хамгийн олуулаа дээгүүр бичигдсэн.
Залуучуудын ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртэж, Дэлхийн цомын цувралуудад гурвантаа аваргалсан Д.Төмөрхүлэг (БНСУ-д болсон Дэлхийн цомын өмнөх байдлаар 460 оноотой 15 дугаар байрт) одоогоор хамгийн дээр бичигдэж байгаа бөгөөд түүнтэй хоёр Болдбаатар тун ойрхон буй. Харин энэ жил анх удаа улсын аварга болж, өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд хүч үзэж эхлээд хагас жил ч болоогүй Д.Амартүвшин богино хугацаанд чамгүй оноо цуглуулан, 32-т бичигдээд байна. Түүний хувьд спорт сонирхогч, бөхийн хорхойтнуудад төдийлэн танил болж амжаагүй байж болох юм. Тиймээс та бүхэнд Д.Амартүвшингийн талаар багахан танилцуулгыг хүргэе.
Өдгөө самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчийн албанд ажиллаж буй Ж.Баярсайхан багш “Машин механизм” гэх клубийг байгуулж, цөөнгүй сайн тамирчин бэлтгэн гаргасны нэг нь Д.Амартүвшин юм. Тэрбээр саяхныг болтол самбо бөхөөр голчлон барилдаж байгаад сүүлийн 3-4 жилд жүдогоор тууштай хичээллэж буй. Самбо бөхөөр залуучуудын ДАШТ-д нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн амжилттай. Харин насанд хүрэгчдийн ДАШТ-д дөрвөн удаа ороод бүгдэд нь V байрт шалгарчээ.
Жүдо бөхийн улсын аваргаар энэ жил анх удаа тодорсныг нь дээр өгүүлсэн. Тэрбээр 2008 онд жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа оролцоод төдийлэн хол яваагүй бол өнгөрсөн жил хүрэл медальд хүрч, энэ онд түрүүлсэн. Алтан медаль авахдаа жингийнхээ хүчтэй өрсөлдөгч Г.Болдбаатар, О.Чинбат, Ч.Болдбаатар нарыг буулган авч байв. Түүнчлэн зургадугаар сард жин бүрийн шилдэг найман жүдоч өрсөлдсөн “ТОП-8”-д Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг нарыг буулган авч, азаар аварга болоогүй гэдгээ нотолсон.
Ийнхүү дотоодын хоёр том тэмцээнд сайн барилдсанаар Д.Амартүвшин хилийн чанадад эх орноо төлөөлөх эрхтэй болсон. Түүний анхны тэмцээн нь Москвагийн Их дуулга байлаа. Чансааны оноо олгох цувралуудын хамгийн өндөр зэрэглэлийнх нь ИХ ДУУЛГА бөгөөд жилд дөрвөн удаа (Парис, Москва, Рио-де-Жанейро, Токио) зохиогддог. Өмнөх жилүүдэд дөрвөн их дуулгаас чансаагаар хамгийн бага нь Москвагийнх гэгддэг байв. Цаг хугацааны хувьд тивийн АШТ-үүдтэй ойрхон болдог, дээр нь үргэлжлээд өөр тэмцээн байдаггүй гэх зэрэг шалтгааны улмаас төдий л олон орон ОХУ-ын нийслэлд очдоггүй байлаа. Харин энэ жил 53 орны 500 шахам жүдоч алтан Москвад хөл тавьж, бараг ДАШТ-ий дайтай тэмцээн өрнөсөн юм. Д.Амартүвшингийн хүч үзсэн 60 кг-ын жинд 46 жүдоч зодоглож, чансааны нэг ч оноогүй тэрбээр жингийнхээ тэргүүн бөх Хироаки Хираокагийн группт сугалаагаар оров. Эхний тойрогт Бельгийн солонгос гаралтай жүдоч Юн Гаскардыг (1998 онд Москвад болсон Дэлхийн хүүхдийн наадамд мөнгөн медаль хүртсэн) торгуулиар хожсон манай бөх дараагийн даваанд Африкийн аварга, Мароккогийн Яссине Мудатирийг 23-хан секундэд савж орхисон. Гуравдугаар тойрогт түүнийг Хираокиг цэвэр ялсан казах жүдоч Еркебулан Коссаев хүлээж байлаа. Хоёр бөх хэн хэнээсээ үнэлгээ салгаж чадаагүй бөгөөд таван минутын турш мэхийн оролдлого, идэвхтэй байдлаараа өрсөлдөгчөө хоёр торгуулж дөнгөсөн Д.Амартүвшин шөвгийн наймд шалгарсан юм. Медалийн төлөөх барилдаанд 2010 оны Европын аварга, Францын Софиан Милоутай тулж, минут хүрэхгүй хугацаанд иппон буулгаад хагас шигшээд Универсиадын аварга, Голландын Жероэн Мооренд будлиантай хожигдсон. Байнга довтолж, нэг бус удаа үнэлгээ авахаар өрсөлдөгчөө унагасан манай бөхөд шүүгч оноо өгөх нь битгий хэл торгож, үнэлгээ дутуу болгосон бөгөөд Д.Амартүвшин цаг дуусахаас 20 секундын өмнө Моореныг тохоход нь араар хөл тавиад үнэлгээгээ тэнцүүлсэн. Ингээд цаг сунгахад байдал яг л өмнөхийн адил үргэлжилж, шүүгч Голландын жүдочийг дэмжсээр байв. Баруун хутгаж, үлдсэн хөл дээр нь тахимдсан мэхэнд иппон биш юм гэхэд вазари үнэлгээ өгөхөөр байхад шүүгч гараа хөдөлгөө ч үгүй бөгөөд төдий л удалгүй хонгодоход нь зөрж тахимдаад юүко авахаар хажуулдуулж унагаасан. Харин цаг дуусахад 10 хүрэхгүй секунд үлдсэн үед Д.Амартүвшин хутгаанд амархан унаж хожигдсон билээ. Энэ барилдааныг та доорх бичлэгээс үзэж болох юм.
Ийнхүү өндөр зэрэглэлийн тэмцээнд анх удаа оролцоод медалийн тавцанд гарсан Д.Амартүвшин хагас сарын дараа эх орондоо болсон “Чингис хаан” Дэлхийн цомоос хүрэл медаль хүртэж, ДАШТ-д оролцох эрхээ баталгаажуулсан. Жингийнхээ монгол бөхчүүдтэй харьцуулахад хатуу сугалаа татсан тэрбээр Казахстаны Канат Баимбетов, Ардчилсан Солонгосын Сон Кан-Хо (залуучуудын Азийн аварга), Ким Кён-Жин (Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт) нарыг хожин медалийн болзол хангасан.
Харамсалтай нь медальд хүрдэггүй юм гэхэд ядаж шагналт байрт шалгарах нь тодорхой байсан Токиогийн ДАШТ-д тэрбээр доогуур даваанд ялагдсан билээ. Молдавын ихэр бөхчүүдийн нэг Октавиан Начуг эхний тойрогт ялсан манай бөх дараагийн даваанд Францын Софиан Милоуд харамсалтай ялагдсан. Хутгаад юүко, шахаж татаад вазари үнэлгээ авч, илэрхий илүүрхэж байсан тэрбээр цаг дуусахад минут хүрэхгүй хугацаа үлдээд байхад өрсөлдөгчийнхөө баруун мордох ганц дархан мэхэнд орж, цэвэр буусан. Хэдий ялагдлын үнэлгээ нь гарцаагүй байсан ч манай бөхийн өмнө нь хийсэн мэхүүдэд зохих үнэлгээг нь өгөөгүй шүүгчийг бас буруутгаж болохоор. Бас цаг дуустал торгуулаад ч хамаагүй үнэлгээгээ хамгаалж чадаагүй өөрт нь ч их алдаа бий. Д.Амартүвшин хэрэв франц бөхийг аргалсан бол ОХУ-ын Арсен Галстянтай наймд үлдэхийн төлөө барилдах байсан.
Саяхан өмнөд хөршийн Гуанжоу хотноо болсон Азийн XVI наадам бол түүний оролцсон дөрөв дэх том тэмцээн нь. Миний хувьд түүнийг Азийн наадамд нэг, хоёр тойрог барилдахаас хэтрэхгүй болов уу гэж бодож байлаа. Учир нь Азийн наадам эхлэхээс арваадхан хоногийн өмнө бэлтгэл дээр баруун тавхайдаа гэмтэл авч, түүнээс хойш бараг л бэлтгэл хийж чадаагүй. Сүүлд барилдаан нь дууссаны дараа Азийн наадмын Тамирчдын тосгоны эмнэлэгт үзүүлэхэд яс нь бяцарсан байна гэх дүгнэлт гарсан юм.
Тэрбээр Азийн наадмын эхний тойрогт хийлээд Тажикистаны Жамшед Халиловтой тулсан. Ур чадварын хол зөрүүтэй хоёр бөхийн барилдаанд тажик жүдоч вазари үнэлгээ авч, хошуучилж эхэлснийг Д.Амартүвшингийн бэлтгэл дутуу, бэртэлтэй байснаар тайлбарлаж болно. Харин манай бөх дархан хутгаагаараа өрсөлдөгчөө цэвэр буулгаж, наймд үлдсэн. Жүдогийн шинэчилсэн дүрмээр наймд үлдсэн бөхчүүд л медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болох бөгөөд ингэснээр дахиад дор хаяж хоёр барилдаан хийх боломжтой болсон гэсэн үг. Түүний дараагийн учраа нь Москвад таарч байсан Казахстаны Еркебулан Коссаев. Казах жүдочоос өнөөх л хутгаагаараа хоёр юүко салган хагас шигшээд шалгарав. Харамсалтай нь энэ барилдаанд Д.Амартүвшин тун хүнд гэмтэл авчихсан. Өрсөлдөгчийнхөө жийж унахад нь цээжээрээ яг өвдөг дээр нь таараад унаснаас өвчүүний үеүд нь гэмтжээ (Үүнийг яаж оновчтой хэлэхээ мэдэхгүй юм). Өөрөө дараа нь хэлэхдээ “Цээж маань цөмөрчихсөн юм шиг санагдаад бүр жүдогигоо сөхөж харсан” гэж байлаа. Эмчийн магадлагаагаар тэмцээнээс чөлөөлөгдөж болох энэ нөхцөлөөс Д.Амартүвшин хоёр барилдаан хийж, тавдугаар байрт орсон билээ.
Бие халаалтын зааланд дасгалжуулагч, эмч нар түүний гэмтлийг үзээд, хэрхэхээ мэдэхгүй эргэлзэж зогсоход нь Өмнөд Солонгосын багийн эмч ирээд Амартүвшингийн хоёр гарыг нь толгойных нь ард зөрүүлж бариулаад нуруунаас нь түлхэхэд заалны нөгөө үзүүрт зогсож байгаа хүнд сонсогдохоор шажигнасан их чимээ гарч, өвчүү нь үендээ орсныг шигшээгийнхэн ярилцаж байсан. Ингээд хүрэл медалийн төлөө барилдаанд гарсан тэрбээр Хятадын Алмасын эсрэг их өвдөлтийг тэвчин нэг минут гаруй барилдаад аргагүйн эрхэнд дэвжээг орхисон билээ.
Чансааны оноо олгох дөрвөн тэмцээнд оролцоод бүгдээс нь багагүй оноо авч, өдгөө жингийнхээ 32-т бичигдээд буй түүнийг гэмтлээ бүрэн илааршуулж, дэвжээндээ эргэн ирээд амжилтын буухиагаа үргэлжлүүлэхийг хүсч, энэхүү тэмдэглэлээ төгсгөе.
loading...




Amaraa ch goyo siireg, uhaantai, haraatai barilddag shuu. Amjilt husie
loading...
amjilt husiye zaluu min hurdan gemtlee idgeegeed ene muusain nuhduuded shuugchtei yutai n uzuuleed uguurei chi chadnaa amjilt amjilt
loading...
Amaraa ahdaa amjilt. Ta uneheer hudulmurch ah shuu. Ursgasan hulsnii tani ur shim garna gedegt itgej bna. Hurdan edgeerei.
loading...
hen eniig tavidagiin unen ymyy?
loading...
Amraa bol uneheer siireghen barilddag, beltgelee sain hiigeed iluu ih amjilt….
loading...
amraa hen ch yu gej baisan uragshaa chamaig zondoo olon medal huleej baigaa gedegt itgej baina. aja aja amjilt
loading...
moorentei barildahda manai hun taktik alda gargasan um oo. Mooren yumhanaar um hiideg ovoo boh bna lee, busdaas tasarsan avyas baihgui mortloo taktik barildaan bol sain hiideg um bna lee.
Amaraa daa tsaashdin temtseenuded ni amjilt huseye!
loading...
Tsashdiin sportiin ih zamd n ondroos ondor amjiltig husie!!! Uneher mundag yumaa..,
loading...
amjilt
loading...
Uhaantai goy barilddag ym baina, tsaashdiin uraldaan temtseend chine amkilt husey.
loading...
Ene zaluugin utasig medehu tanidag zaluu baih chine ???
loading...
Mooren gedeg tamirchan sain ymaa ymar muu hun delhid 6d erembetei baihav de japand bson delxii avargad manai naidvar bolson tumurhulegiig hojson
loading...
xexexe amraa bol taktikaar barilddag aldaa gargaagvi hiilgeed hojogdson baina shu de. amjilt husey dandaa lag baigaarai
loading...
boroog bol hezeech diilehgui shde azaar tpo 8 d yalsan, ulsiin awargaar boroo jindee bas oroogui shde….
loading...
deedeh nuhurt
Boroo gol ni 60 kg-d udahgui l dee. Denduu olon kg hasch barilddag. Jin ih hasahaar togtmol sain barildah magadlal buurna.
loading...
amraa bol baga jintei togtmol sain barildah magadlaltai, haraatai barilddag shu. ahiad ulsiin avarga bolooroi
loading...
Ta nar ymar muuxai ym zvgeer baiga xvmvvsiin xoorond ys xayd, amraa boroo 2 zvgeer naizuud.
loading...
mangar baaan
loading...
nutgiin duu saihan barildaj bn ulam ih amjilt gargaarai
loading...
Manai Amraa saihan uhaalag barilddag, ene moskvagiin temtseend eejiigee burhan bolson baihad barildssan.Tamirchan khund baih olon chanar kharagddag.Amraadaa amjilt ulsiin avargaaraa sain barildaarai…
loading...
odoo bol xeniig ni songoj chadaxgui bga baix london ongorool ene zaluu 60g awarna shd jin baga tolgoi ni xoosongui
loading...
mongoliin60 ch changa jin dee bugd l gadagshaa medal avch bna shdee, 2 boldoogiin neg ni londong zorih baih gej bodoj bna
loading...
sanahaaraa vzej by ushuu iluug chadna tiimee?
loading...