Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Бундеслиг 15-р тойрог: Дортмунд намрын аварга

GD Star Rating
loading...

Боруссия Дортмунд хүснэгтийн тэргүүллээ улам баталгаажуулж намрын аваргаар тодорч байна.

Нюрнберг- Дортмунд  0:2

Дортмунд Нюрнбергийг буулган авч хожлын цувралаа үргэлжлүүлсээр байна. Дортмунд 14 тоглолтын турш хожигдолгүй яваа мөн 8 тоглолт айлын талбайд дараалалж хожил авсан,   15 –р тойрогт 40 оноотой зэрэг  Бундеслигийн амжилтуудыг тогтоож байна.

Юрген Клопын 11 тоглолтын эхнээс давамгайлж байсан гэж болно. Гэхдээ  талбайн эзэд хэд хэдэн сөрөг довтолгоог хийсэн бөгөөд   анхны аюултай довтолгоог   Нюрнбергийн  Жулиан Шийбер (21) мөргөж хаалганы  шонтой ойрхон өнгөрөв.  Үүнээс хоёрхон минутын дараа Дортмундын  Сахиний  дамжуулалтаар Германы шигшээгийн залуу тоглогч  Матс Хуммелс (23) мөргөж эхний  гоолыг оруулав.  Түүнийг хамгаалан тоглож байсан Андреас Вольфийн  отон тоглолтонд оруулах оролдлого бүтэлгүйтсэн юм. Тоглолтын дараа дасгалжуулагч Дитер Хэкинг байж боломгүй алдаа хийсэн гэж түүнийг шүүмжилжээ. 1-р үед Кагава, Кевин Гроскройц нар олдсон боломжуудаа ашиглаж чадсангүй.  2-р үед  Дортмунд тоглолтыг хянасан  хэвээр байсан  юм. Нюрнбергийн тоглогчдоос  хаалгач Шефер болон довтлогч Шийбер нар л  илүү тоглож байв. Ингээд цаг дуусхын өмнөхөн  Роберт Левандовский (88) тооны харьцааг 0:2 болгож зочид ээлжит 3 оноогоо баталгаажуулсан юм. Нюрнберг

Дасгалжуулагч Дитер Хэкинг (Нюрнберг)  Уг нь бид олон зүйлийг зөв хийсэн. Гэхдээ  жижиг алдаануудыг их гаргавал  төгсгөлд нь  том алдаа болдог. Үүнээс болж хожигдсон болов уу.

Дасгалжуулагч Юрген Клоп (Дортмунд)  Мэдээж би хүснэгтийг уншиж чадна. Гэхдээ одоогоор,  цаашид дуртайяа энэ байдлаар үргэлжлүүлмээр  гайхалтай амжилттай улирал болж байна. Бундеслигэд хэн ч бидэн  шиг 8 дарааллан айлын талбайд хожиж байсан тохиолдол байхгүй, яг үнэнийг хэлхэд би  өөрөө ч гайхаж байна. Би өөрийн  амьдралдаа  аваргын титмийн төлөө улайран өрсөлдөх эсвэл заавал тэгэх  ёстой гэж  үздэггүй.

Нюрнберг. Стадион “ИзиКредит-Штадион”.
Шүүгч- Михаэль Вайнер (Гюйсен).
НЮРНБЕРГ – БОРУССИЯ Д – 0:2 (0:1)
Хуммельс, 23 (0:1). Левандовски, 88 (0:2).
Нюрнберг Боруссия Д
Рафаэль Шефер Роман Вайденфеллер
Марвин Платтенхардт Марсель Шмельцер
Андреас Вольф Матц Хуммельс
Доминик Марох Невен Суботич
Юрий Юдт, 68 Лукаш Пищек
Тимми Симонс Нури Сахин, 90
Роберт Мак, 75 Свен Бендер
Илкай Гюндоган Кевин Гросскройтц, 61
Алмог Коэн, 83 Марио Гёце
Йенс Хегелер Синдзи Кагава, 84
Юлиан Шибер Роберт Левандовски
Сэлгээ:
Мехмет Экиджи, 68 Якуб Блащиковски, 61
Кристиан Айглер, 75 Антонио Да Силва, 84
Маркус Мендлер, 83 Фелипе Сантана, 90
Шар хуудас:
Юлиан Шибер, 57 Роберт Левандовски, 50
Илкай Гюндоган, 86 Невен Суботич, 62


Шальке 04- Баерн Мюнхен 2:0

Өнгөрсөн улиралын аварга  болон дэд аварга багууд буюу хүснэгтийн 5 –д байгаа Баерн ,  15-д бичигдсэн Шалькегийн талбайд айлчлан тоглосон юм тоглолт олны анхаарлын төвд байлаа. Шальке өөрийн талбайдаа 5,6 жилийн турш  Баернийг хожиж чадаагүй хар цувралаа төгсгөж  2:0 харьцаатай хожсон юм. Энэ хоёр баг нь Бунделигэд 80 удаа таарч тоглосоноос  Баерн 38 хожсон бол Шальке 17 хожиж 25 тэнцэж байжээ. Хамгийн сүүлд Шальке Баернийг 2005 оны 3 сарын 13нд өөрийн талбайдаа хожиж байв. Үүнээс хойш Шальке нь нийт 15 тоглолтын зөвхөн 1д хожил авсан. 2009 оны 4 сарын 25нд Шальке Баернийг өөрийн талбай дээр нь  Мюнхенд 1:0 хожсон. Үүгээр Клинсманн дасгалжуулагчийнхаа ажлыг өгч одоогийн дасгалжуулагч Луи ван Гааль үе эхэлсэн түүхтэй билээ.

Шүгэл дуугарсан мөчөөс л  Баерн тоглолтыг хянаж эхлэсэн юм. Шалькегийн хаалга руу  эхний аюултай довтолгоо бол  Франк Риберигийн (21)   холын цохилт байлаа. Тун удалгүй Мюллерийн хажуугын  дамжуулалтыг Швайнштайгер шууд хаалга руу цохисон ч Нойер хааж зайлуулав. 1-р үед Баерны бөмбөг эзэмшилт, оновчтой дамжуулалт маш цэгцтэй  байсныг дурьдах хэрэгтэй . Баерны  гоол оруулах дараагийн  боломжийг   Марио Гомес (31) үгүй хийв. Швайнштайгерийн дамжуулалтаар хоосон хаалганы хажуугаар  бууджээ . Хэсэгхэн хугацааны дараа Тони Кроос  хоёр удаа (34, 38 ) хаалгач Нойерыг шалгасан цохилтуудыг хийлээ. Ердөө нэг минутын дараа Швайнштайгерийн цохилт  хөндлөвч шонгийн уулзварт онов. Ээлж дараалалсан довтолгоонуудад Нойер барьц алдалгүй хааж Германы шигшээгийн  нэг номерийн хаалгач гэдгээ батлан харуулж байлаа. Харин Баерны хаалгач Бутт 1-р үед ажилгүй зогссон гэж хэлж болно.

Шальке 1-р үед гоол алдаагүй нь тун азтай явдал болжээ. 2-р үед Шальке идвэхтэй тоглолтыг үзүүлж эхлэв. Нойерын алсын дамжуулалтыг хүлээж авсан Раул  Бреног хуурах үед цаадхи нь  азгүй байдлаар унав. Сул гарч ирсэн Раул хаалга руу цохих үед Тимошук амжиж хаасан боловч ойсон бөмбөг Хурадогийн (58)  хөлд таарч гоол болов. Раул Хунтелаартай мөргөлдөж багахан бэртэл авснаар сэлгээнд сууж түүний оронд Фарфан орж ирсэн юм.  Эхний гоол ороод  Шалькегийн тоглолт илт сэргэж, Баерн тоглолтыг хяналтаасаа алдаж эхлэв. Гоол орсоноос 10 хүрэхгүй минутын дараа Пээр Клугегийн хажуугаас өгсөн дамжуулалтыг төвийн хамгаалагч Бенедикт Хөведес (67) мөргөж шон ойсон бөмбөгийг нэмж гоол оруулжээ.

Байерн хожигдсоноор хүснэгтийг тэргүүлэгч Дортмундыг хараанаасаа улам алдаж 17 онооны зөрүүтэй болж аварга болох найдвар байхгүй боллоо. Шальке одоогоор 16 оноотой хүснэгтийн 15-д байна.

Байерны ахлагч Марк Ван Боммель 2 сарын гэмтлийн дараа энэ тоглолтонд эргэн ирсэн юм. Мөн Шалькегийн Кристиан Пандер 19 сарын турш гэмтэлийн улмаас завсарласны дараа дахин тоглож эхэллээ.

Дасгалжуулагч Феликс Магат (Шальке 04)  1-р үед Байерн маш сайн тоглож байсан. Бид ч сайн тоглосон,  мэдээж эхэндээ хэцүү байсан. Гэхдээ бид тоглолтонд тэмцэж чадсан. Хэрэв үргэлж ингэж тогловол ямар ч маргаан үүсэхгүй шүү дээ. Бид улиралын  гараагаа гутамшигтай эхлүүлсэн. Баг одоо   хааяа нэг ийм тоглолт үзүүлэлгүй  тогтворжих ёстой.

Дасгалжуулагч Луи Ван Гааль (Байерн Мюнхен) Ийм олон боломжийг алдаад дараа  нь  хамгийн эхний цохилтоос гоол алдсан нь итгэмээргүй явдал юм. Би өөрөө бөмбөг оруулж чадахгүй шүү дээ. Тоглолтыг бүхэлд нь  анализ хийхэд итгэмээргүй дүн гарч байна. Тоглолтонд бөмбөг оруулах чухал гэдгийг бид өнөөдөр дахин харлаа.

Гельзенкирхен. Стадион “Велтинс-Арена”.
Шүүгч- Петер Гагельманн (Бремен).
ШАЛЬКЕ 04 – БАЙЕРН- 2:0 (0:0)
Хурадо, 58 (1:0). Хеведес, 67 (2:0).
Шальке 04 Байерн
Мануэль Нойер Ханс-Йорг Бутт
Лукас Шмиц Диего Контенто
Кристоф Метцельдер Брено
Бенедикт Хеведес Анатолий Тимощук
Ацуто Учида Филипп Лам
Пер Клюге Тони Кроос
Иван Ракитич Марк Ван Боммель, 73
Эду, 73 Бастиан Швайнштайгер, 84
Хосе Хурадо, 77 Франк Рибери
Рауль, 60 Томас Мюллер
Клаас-Ян Хюнтелар Марио Гомес
Сэлгээ:
Джефферсон Фарфан, 60 Даниэль Праньич, 73
Кирьякос Пападопулос, 73 Даниэль Ван Бюйтен, 84
Кристиан Пандер, 77
Шар хуудас:
Тони Кроос, 45

Гоол. 15-р тойрогт 19 бөмбөг орлоо. Энэ нь бусад тойргуудтай харьцуулбал бага тоо юм. Нийт 135 тоглолтонд 425 бөмбөг ороод байна.

Намрын аварга. Майнц Франкфуртэд хожигдсоноор хүснэгтийг тэргүүлэгч Дортмунд тоглохоосоо өмнө  намрын аварга болох нь тодорхой болжээ. Ийм эрт намрын аварга болж байсан түүх хоёр байдаг юм байна. Айнтрахт Франкфурт болон Кайзерслаутерн багууд 1993/94 , 1997/98 оны улиралд 15-р тойргын дараа намрын аваргаар тодорч байв.

Бундеслигийн түүхэнд ямар ч баг 15 тойргын дараа 40 оноо авч байгаагүй ажээ. Үүнээс гадна Дортмунд Нюрнбергийг хожиж  айлын талбайд авсан хожлын цувралаар шинэ амжилт тогтоож байна. Дортмунд 1994/95  болон  1995/96 онуудад намрын аварга болсон  бөгөөд мөн тэр улиралдаа аварга цол хүртжээ.

Өөрийн талбайд хүчтэй. 9 тоглолтоос өөрийн талбайд болсон 5 тоглолт хожилтой, 2 тэнцээтэй салж  2 тоглолтонд зочин баг хожжээ.

Айлын талбайд сул. Баерн Мюнхен айлын талбайд 5 удаа дарааллан хожил авч чадсангүй.

Мэргэн буучид. Энэ жагсаалтыг Айнтрахт Франкфуртын Теофанис Гекас (13 гоол)  урьдын адил тэргүүлж байна. Фрайбургийн Папис Демба Сиссе (11 гоол)   гоолын тоогоо нэгээр нэмснээр Гекасийн араас нэхэж байна. Эдин Жеко  Брементэй хийсэн тоглолтонд торгуулийн цохилтыг алдаж дангаараа 3-т бичигдэх боломжоо үгүй хийсэн юм. Тэрээр  Марио Гомес ,  Лакич, Вердерийн Алмейда нартай адил 9 гоолтой гуравдугаарт жагсаж байна. Ханноверийн Майк Ханке сүүлийн 3 тоглолтонд сэлгээгээр орж  3  гоол оруулжээ.

Оновчтой дамжуулалт. Кайзерслаутерний Кристиан Тифферт 9 оновчтой дамжуулалтаар тэргүүлж Хамбургийн Зе Роберто удаалж байна.

Карт. 15-р тойрогт Хоффенхаймын Исаак Форза ,Гладбахын Бобадила нар улаан хуудас хүртэв.

11 метрийн торгууль. Энэ тойрогт шүүгч дөрвөн 11 метрийн торгууль өгөв. Вольфсбург- Бремений тоглолтонд 2 торгууль өгөгдөж Бремений Фрингсийн цохилт хаагдаж, Жекогийн цохилт хаалганы хажуугаар өнгөрчээ. Майнцын Шуррле болон Франкфуртын Гекас нар тус бүр гоол болгожээ.

Тэмдэглэлт явдал. Хоффенхаймын дасгалжуулагч бундеслигийн 350 тоглолтоо хийлээ. Майц дээд лигд 75 дах тоглолтоо хийв. Үр дүн нь : Айлын талбайд 16 хожил ,  19 тэнцээ ба 40 хожигдолтой  гоолын харьцаа   78:124.

Ст.Паули- Кайзерслаутерн 1:0

Штутгарт-Хоффенхайм 1:1

Вольфсбург- Бремен  0:0

Франкфурт-Майнц  2:1

М.Гладбах-Ханновер 96 1:2

Фрайбург-Хамбург 1:0

Шальке 04- Баерн Мюнхен 2:0

Б.Леверкузен- Көльн 3:2

Нюрнберг- Дортмунд  0:2

Онцлох хүмүүс

Шалькегийн хаалгач Мануэль Нойер хааж  болох бөмбөгийг мөн   боломжгүй бөмбөгийг ч хаасан юм. Нойерийн  ачаар  Магатийн тоглогчид Баерний хүчийг сулруулж чадсан юм.

Намрын аварга Дортмундын  хана,  хэрэм мэт  хамгаалалтын  амжилт нь  төвийн хамгаалагч  Матс Хуммелсд  хамааралтай. Тэр довтолгоонд ч муугуй оролцдог бөгөөд улиралын хоёрдахь гоолоо оруулав.

Хамгаалагчид өндөр нуруугаа ашиглан довтолгоонд чухал үүрэг гүйцэтгэдэг  тод жишээг Шалькегийн хамгаалагч Бенедикт Хөведес харуулав.

Фрайбургийн Папис Демба Сиссе багийн нийт 20 гоолын 11 гоолыг оруулжээ. Хамбургтай тоглохдоо хожлын бөмбөгийг оруулсан юм. Фрайбург энэ довтлогчийнхоо ачаар доод лигд унах аюулаас холуур өнгөрөнө гэдэг үнэн юм.

Торстен Фрингс 11 метрийн торгуулийн цохилтыг Беналиод хаалгав.

Эсрэг талын тоглогч Эдин Жеко мөн 11 метрийн торгуулийн цохилтыг хаалга онолгүй алдав.

Торгуулийн цохилтыг хэрхэн оруулахыг  Теофанис Гекас дээрхи хоёр эрхэмд үлгэр болохуйцаар харуулав.

Гладбахын Раул Бобадилла Ханноверийн Пинтог араас өшиглөж  улаан хуудас хүртэв. Мэдээж Пинтогын  жүжиглэлт үүнд нэмэр болсон нь гарцаагүй. Бобадилла талбайгаас хөөгдөх үедээ шүүгчийг хэл амаар доромжлоод амжжээ. Түүний олиггүй авирласныг Гладбахын фенүүд ойрдоо мартахааргүй боллоо. 1 хүнээр дутуу Гладбах энэ тоглолтонд хожигдсон юм.

Кристиан Тифферт уг нь багтаа чухал үүрэгтэй тоглогч. Ст.Паулитай хийсэн тоглолтонд азгүй байдлаар айлын хожлын бөмбөгийг өөрийн хаалганд оруулж өгөв. Тоглолтын дараа ТВ –д ярилцлага өгөх үед нь сахиллагүй үзэгч цасан бөмбөгөөр толгойд оножээ.


Луи Ван Гааль болон спортын албаны захирал Кристиан Нерлингер нар  Шалькегийн Фельтинс Аренад захиалсан киногоо үзэж чадсангүй. Хүснэгтийг тэргүүлэгчээс 17 оноо дутуу болсноор  аваргын титмийг хүртэх боломжгүй гэдгээ дасгалжуулагч хүлээн зөвшөөрөв.

Б Баг Тоглолт +- Оноо
1 Дортмунд 15 28 40 Gleich
2 Майнц05 15 10 30 Gleich
3 Леверкузен 04 15 8 29 Gleich
4 Ханновер 15 -1 28 Gleich
5 Фрайбург 15 -3 24 Auf
6 Хоффенхайм 15 10 23 Gleich
7 Баерн 15 6 23 Ab
8 Франкфурт 15 3 23 Auf
9 Хамбург 15 0 21 Ab
10 Вердер 15 -9 19 Auf
11 Нюрнберг 15 -8 18 Ab
12 Кайзерслаутерн 15 -1 17 Gleich
13 Вольфсбург 15 -1 17 Gleich
14 Ст.Паулт 15 -9 17 Gleich
15 Шальке 04 15 -3 16 Gleich
16 Штутгарт 15 0 12 Auf
17 Көльн 15 -13 12 Ab
18 М.Гладбах 15 -17 10 Gleich
GD Star Rating
loading...
Бундеслиг 15-р тойрог: Дортмунд намрын аварга , 8.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. lene says:

    Dortmund maiar maiar ingej tasarhai bna gedeg heleh ug alga harin daraa jil bas iim deeguur amjilt uzuuleesei er ni urgelj tegeed wolfsfurg hoffenhaim ntr shig daraa jil ni sugaraad bval … Shinji Kagawa ch goe gar bn lee dee, Bas Mainziin Adam Szalai 2iig ih harj bgaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: