loading...
Экс-Ливерпулийн менежер одоо Астон Виллаг дасгалжуулж буй Жерар Улье Майкл Оуэнтэй дахин хамтран ажиллахдаа баяртай байх болно гэжээ. Улье-Оуэн нар 1998 -аас 2004 он хүртэл хамт Ливерпульд байсан бөгөөд тухайн үед “Алтан жаал”-ын хамгийн оргил үе байсан юм. 2001 онд Улье болон Оуэн нар багтайгаа УЕФА-гийн цом, ФА цом, Лигийн цомд манлайлсан . Тэр жилдээ Майкл Европын шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон билээ. Харин одоо Оуэн МанЮ-гийн сэлгээний тоглогч болсон байгаа нь Ульед таалагдсангүй. Тэрээр хуучин андаа найрсагаар угтана гэжээ. “Би дуртайяа түүнийг энд авчирна. Багийн уур амьсгал, тоглолтод тэр маш сайнаар нөлөөлөх болно” хэмээн тэрээр Mail on Sunday сонинд ярьжээ. Гэхдээ Оуэн өөрөө МанЮ-гаас явах бодолгүй байгаагаа хэлж байсан. Өнгөрсөн 10 сард өгсөн ярилцлагадаа тэрээр “Багийн удирдлагууд шинэ гэрээ санал болгохгүй байгаа ч би өөрөө үлдэхийг л хүсэж байна. Энэ багт би анх ирэхдээ байнга гараанд гарна гэж шаардлага тавиагүй. Улирал дуусах яагаа ч үгүй байгаа болохоор миний ирээдүйн талаар ярилцах хангалттай хугацаа байна” гэж байсан юм. Харин одоо түүний бодол өөрчлөгдсөн эсэх нь сэтгүүлчдийн анхаарлын төвд байна. Одоогоор Оуэн ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Мөн Ливерпулийн менежер байхдаа К.Роналдуг авах боломжтой байсан тухай урьд нь дуулдаж байгаагүй сонин түүхийг ч дэлгэсэн байна. “Би түүнийг Toulon (Франц) хотод 21 хүртэлх насны нэг тэмцээнд анх харсан юм. Гэхдээ түүний хүсэж байсан цалингийн хэмжээ болон бусад зүйлсээс болж бид түүнтэй гэрээ байгуулаагүй юм . Дараа нь МанЮ Спортингтой нөхөрсөг тоглолт хийж Сер Алекс Фергусонын анхааралд Роналду өртөж Англид очсон. Гэхдээ би Роныг аваагүй нь мөнгө төгрөгтэй нэг их холбоогүй. Харин багийн дотоод уур амьсгалд санаа зовсон хэрэг. Зарим их мөнгөөр ирсэн тоглогчид өмнөх шигээ сайн байдаггүй шүү дээ. Магадгүй Роныг тэр үед авсан бол манай баг лигийн аварга болох байсан байх л даа. Тухайн үед манай багт Харри Кьюэлл гайхалтай сайн байсан болохоор нэг их хүчлээгүй юм. Харамсалтай Харри бэртэл гэмтлээс болж бидний хүсэж байсан тэр тоглолтыг үзүүлж чадаагүй юм” гэжээ.
Өнөө шөнө Ульегийн Астон Вилла – Ливерпулийн талбайд зочилно.
loading...




owen chi bol zugeer domog blaa gehdee odoo chamaas domog gdg ug holdoj bgaag anhaaraarai da
loading...
odoo bol domog bish musein uzmer boltsiishdee kkk
loading...
ОУЭН ААВДАА ЭРГЭЭД ИР. ДАРАА НЬ ТӨРӨЛХ БАГТАА ЭРГЭЭД ИР
loading...
A.Villa d ochson n zuv shiidver bh bolov uu da
loading...
chelseagiin orginal umsgul, beltgeliin huvtsas hereglel zarna. 98001112
loading...
odoogiin C.ronaldo messi shig l bailaadaa reald l hereggui ochson ymdoo real ch oddig bulshildag bag ymda odo bol irgej irne gdg hetsuude 31tei bilu 32toi bilu liverpooldee gerrardtai goy hoslol uusgeed yvahq buruu zamaar budaa tegeed tegehde owen houllertei hamt sain ajildag ym shig sanagdlaa saihan haritsaatai bdag ym shig bgan zaza liverpool gogo
loading...
minii sanahad 98 onii dasht-d 18 toi bluu. odoo 30tai l bh. dashtaas hoish torson bol 31tei ch bj magadgui
loading...