loading...
Ромагийн дасгалжуулагч Клаудио Раньери УЕФА.комд өөрийнхөө багт ямар их хайртай болон багийнх нь “дийлдэхийг хүсдэггүй шинж чанар” аваргуудын лигт эргэн ирэхэд нөлөөлсөн талаар ярьж байна.
Италийн нийслэлийн гудманд бөмбөг хөөж явсан балчир жаал байхаасаа Раньери төрсөн хотынхоо багийг сэтгэлээсээ дэмждэг байсан бөгөөд өдгөө асар их дарамт шахалтан дор бүхний анхаарлын төвд байдаг дасгалжуулагчын албыг манаж байгаа ч түүний энэ сэтгэл өөрчлөгдөөгүй хэвээр.59 жилийн өмнө Мөнхийн хотын ажилчдындүүрэгт мэндэлсэн тэрээр 17 настай байхдаа Роматай анхны мэргэжлийн гэрээгээ байгуулсан юм. Домогт дасгалжуулагч Эленио Херрерагийн хараанд өртсөн талаараа Раньери “Нас бага байсан болохоор тийм ч их зүйл санахгүй байна. Ямар ч байсан Роматай би хамт байж энэ багийн нэг хэсэг болсон. Түүнээс хойш би хөлбөмбөгийг бүх л насаараа л тоглож байна. Италийн сүм хийдэд хөлбөмбөгийн талбай, сагсанбөмбөг, воллейбол тоглох газар байдаг болохоор би найзуудтайгаа үргэлж очиж тоглодог байсан юм. Насаар ахмад хүүхдүүдтэй тулж өөрийгөө сорихдоо би дуртай байв. Минийн байнга очдог Сан Саба , Тестаччио 2 сүм байдаг байлаа…”
Раньери 1973 оны 11 сарын 4-эд Ромагийн төлөө анхны тоглолтоо хийсэн бөгөөд тус тоглолтод 2 : 1-ээр баг нь ялсан юм. Анхны улиралдаа тэрээр 6 тоглолт хийжээ. ‘Энэ бүхэн үнэхээр гайхалтай байсан. Нэг л өдөр би талбайд гарна даа гэж бодохоос зүрх минь хурдан цохилж догдолдог байлаа. Тэгээд тэр өдөр ч ирсэн. Хүүхэд насны минь мөрөөдөл биелэхээс өмнө би маш олон алдаа гаргаж маш их бэлтгэл хийж, маш олон зүйл дээр алдаж байсан. Гэхдээ тэр бүхэн сүртэй зүйл биш л дээ”
Ромад өөрийгөө харуулж амжилгүй анхны улиралынхаа дараа тэрээр ЮС Катанзаро багтай гэрээ байгуулсэн. Тэр багийнхөө төлөө Раньери дээд лигийн 128 тоглолтод оролцож багийн түүхэнд үлджээ. Тоглогчын карьераа Клаудио Сицили арлын Катанья болон US Città di Palermo багуудад тоглож дуусгаад дасгалжуулагчын албанд шилжсэн. Эндээс түүний баг удирдан чиглүүлэх хариуцлагатай ажлын их аян эхэлсэн бөгөөд 2009 онд бүх зүйлийг анх эхэлсэн тэр газартаа Раньери эргэн ирсэн билээ. “Хүүхэд байхаасаа дэмжсэн багаа дасгалжуулна гэдэг бол гайхалтай хэрэг. 35 жилийн турш би Итали, Европын орнуудаар аялаж дасгалжуулагч хийсний эцэст төрсөн хотдоо эргэж ирсэн нь ер бусын санагдаж байлаа”
Лучиано Спаллеттигийн заавар дор 2009/10 улирлыг амжилтгүй эхлүүлсэн багийг тэрээр хүлээн аваад улирлын сүүлийн тойрог хүртэл аваргын цомын төлөө тэмцэлдсэн юм. “Би пасгалжуулагч гэдгээсээ гадна фений үүднээс энэ багийн өмнө давхар хариуцлага хүлээдэг . Тиймээс миний хийсэн бүхэн 2-оор үржигдэнэ гэсэн үг. Хэрвээ баг маань ялагдвал дасгажуулагч хүний хувиар бас фений хувиар харамсаж, уурсана гэсэн үг. Ямар ч албан тушаалд байсан би энэ хотыг, энэ багтай үргэлж хамт байх болно.Хэн ч ямар оронд төрөхөө сонгодоггүй биз дээ. Бурхан надад энэ хотыг өгсөн”
Рома бол фенүүдийнхээ хувьд жирийн нэг хөлбөмбөгийн баг биш гэдгийн Раньери хэнээс ч дутахгүй мэднэ. “Ромчууд бид үргэлж оргилд нь байдаг. Энэ хотод төрснөөрөө би үргэлж бахархдаг. Ийм уриа байдаг юм манайд “Чи Ромагийн тухай ярих хэрэггүй, зүгээр тэднийг хайрла” гэж. Энэ бол ямар ч хүнд хэцүү цаг үе тохиолдсон багтайгаа хамт бай гэсэн үг”
Раньеригийн залуус ч хүнд хэцүү зүйлсийг тэвчиж ард нь гарах хүч чадалтай гэдгээ энэ улиралд харуулж байна. Улиралыг тааруу эхлүүлсэн Ромчууд бага багаар урагшилсаар байна. “Өөрийгөө хүнд байдлаас гаргах мэдээж хэцүү л дээ. Гэхдээ манай багийн дийлдэхийг хүсдэггүй шинж чанар, эцэж цуцашгүй тэмцэгч философи намайг зоригжуулдаг юм. Хүн унаж болно, тоглогч ялагдаж болно. Харин үүнийхээ дараа эргэж босож чаддаг л байх хэрэгтэй
Рома энэ тэмцэгч чанараа Аваргуудын лигийн энэ улиралд хангалттай харуулж байгаа. E хэсгийн эхний 3 тойргийн 2 тоглолтдоо ялагдсаныхаа дараа тэд Базелийг 3-2-оор ялж , Байерн Мюнхенд 2 гоолын зөрүүтэй ялагдаж яваад мөн 3-2-оор буулган авч хасагдах шатанд үлдэх эрхээ бараг халаасалж чадсан юм. Раньери баг нь хүссэндээ хүрэхэд тийм ч хол биш байна гэж баталсан. “Бидэнд бага зэрэг сайжруулах зүйлс байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол итгэл үнэмшлээ алдааг байгаа нь сайн хэрэг”. Одоогоор Мөнхийн хотын багт энэ тэмцээнд (А.лиг) сайн явах зам харагдаж байгаа ч 1984 оны Европын цомтой багуудын цомын финалд Ливерпульд ялагдаыг тв-гээр үзсэнийхээ хувьд ямарваа нэгэн таавар дэвшүүлэх хүсэлгүй байна. “Би энэ талаар бодохыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл энд (Ром) хэн ч тэр тоглолтыг дурсахыг хүсдэггүй. Уг нь клубын түүхэн дэх хамгийн гайхалтай амжилт тэр жил тогтоогдох байсан юм шүү дээ”
Эх сурвалж www.uefa.com/uefachampionsleague
loading...




Forza Roma….
Roma Roma Roma Roma….
loading...
Goy niitlel bna!!!
loading...