Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Үндэсний бөх » Ч.Санжаадамба түрүүллээ

GD Star Rating
loading...

Монголын үндэсний бөхийн холбоо үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 512 бөхийн барилдаан явагдлаа. Монгол бөхийн өргөөнд 2 өдөр үргэлжилсэн тус барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба ес даван түрүүлэв. Тэрээр үзүүр түрүүнд даян аварга Г.Өсөхбаяртай барилдаж, нутгийн ахаа хөмрөх мэхээр өвдөг шороодуулсан.

Ч.Санжаадамба ийнхүү улсын цолтнууд барилдсан дөрвөн барилдаанд дараалан үзүүр түрүүнд үлдэж эр бяр тэгш байгаагаа харууллаа. Тэрээр начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан, Бүртгэлийн алба үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд үзүүрлэж Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлсэн. Сүүлийн жилүүдэд начин цолд хүрэх бөхчүүдийн тааврыг тогтмол тэргүүлж байгаа Монгол туургатны наадмын аварга Ч.Санжаадамба өнгөрсөн наадмын 4-н даваанд улсын начин Д.Лхагвадоржид өвдөг шороодсон билээ.

Зааланд 512 бөх барилдсан анхны барилдаан энэ болсон бөгөөд шөвгийн дөрөвт Улсын гарьд И.Доржсамбуу, харцага Д.Баасандорж, Ч.Санжаадамба, Г.Өсөхбаяр үлдсэн юм. МҮБХ-ны нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар уг барилдааныг улсын наадмаас илүү чанартай барилдаан болно хэмээн ярьж байсан. Улсын наадмаар цол горилж байгаа залуус аймаг цэргийн наадамд барилдаад улсын наадамд зодоглож чаддаггүй бол бол энэ удаа бүх шилдэг хүчтэнүүд барилдсан сайхан барилдаан боллоо.

МҮБХ-ны 20 жилийн ойд зориулсан арга хэмжээ үүгээр дуусахгүй. Өнөөдөр холбооны VI “Их Эе” “Чингис” зочид буудалд хуралдаж байна. Бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдээс бүрдсэн 200 төлөөлөгч энэ хуралд оролцож буй бөгөөд үүнээс өмнө 12 сарын 3-нд “Хийморь далласан аялгуу” нэртэй бөхчүүд, урлагын оддын оролцсон тоглолтыг зохион байгуулсан юм.

ЗУРГААГИЙН ДАВАА
дая.а Г.Өсөхбаяр ( АР.Батцэнгэл сум ) у.н Н.Бүрэнбаатар ( СЭ.Баруунбүрэн сум )
у.арс Б.Ганбат ( УВ.Баруунтуруун сум ) у.н Ч.Баянмөнх ( СЭ.Мандал сум )
у.г И.Доржсамбуу ( БУ.Гурванбулаг сум ) а.а Ш.Жаргалсайхан ( ЗА.Идэр сум )
у.з М.Өсөхбаяр ( БУ.Бүрэгхангай сум ) у.н Д.Батбаяр ( ГА.Бугат сум )
у.х Д.Баасандорж ( БУ.Бүрэгхангай сум ) а.а А.Батмөнх ( ХӨ.Цагаан – Үүр сум )
у.х Т.Мөнгөнцоож ( АР.Батцэнгэл сум ) а.а П.Бүрэнтөгс ( .Увс аймаг )
у.н Ш.Тогтохбаяр ( ГА.Жаргалан сум ) ц.а Ч.Санжаадамба ( АР.Хашаат сум )
у.з Д.Рагчаа ( АР.Булган сум ) у.н Ш.Уламбаяр ( ЗА.Тосонцэнгэл сум )
ДОЛООГИЙН ДАВАА
дая.а Г.Өсөхбаяр ( АР.Батцэнгэл сум ) у.н Ч.Баянмөнх ( СЭ.Мандал сум )
у.г И.Доржсамбуу ( БУ.Гурванбулаг сум ) у.з М.Өсөхбаяр ( БУ.Бүрэгхангай сум )
у.з Д.Рагчаа ( АР.Булган сум ) у.х Д.Баасандорж ( БУ.Бүрэгхангай сум )
ц.а Ч.Санжаадамба ( АР.Хашаат сум ) а.а П.Бүрэнтөгс ( .Увс аймаг )
НАЙМЫН ДАВАА
дая.а Г.Өсөхбаяр ( АР.Батцэнгэл сум ) у.г И.Доржсамбуу ( БУ.Гурванбулаг сум )
у.х Д.Баасандорж ( БУ.Бүрэгхангай сум ) ц.а Ч.Санжаадамба ( АР.Хашаат сум )
ЕСИЙН ДАВАА
дая.а Г.Өсөхбаяр ( АР.Батцэнгэл сум ) ц.а Ч.Санжаадамба ( АР.Хашаат сум
GD Star Rating
loading...
Ч.Санжаадамба түрүүллээ, 8.7 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. argagui sain boh yma oiriin heden jildee gargaahq baihaa harin ulsiin naadamd lllllllllllllllllll

    GD Star Rating
    loading...
  2. Sonirhogch says:

    Ene ercheeree yvaarai l gj heley dee beltgel surguuliltaa sn hiigd ulsiin tsolond hurhiig eruuy!!!

    GD Star Rating
    loading...
  3. ард says:

    санжаадамба хэдэн хэнд дийлдэхгүй юм байна оо.үнэхээрийн монгол бөх,монгол хүний дайчин шудрага жинхэнэ эр хүний зан төлөвтэй сайхан бөх юмаа.санжаадамба аа сайн барилдана шүү олон түмнийхээ хайр хүндэтгэлийг дааж явна шүү……..

    GD Star Rating
    loading...
  4. ch says:

    judagui sda shdee

    GD Star Rating
    loading...
  5. Robis13 says:

    Sanjaadama diildehguiee tsaadahiig chine barah hun bhguiee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: