loading...
Сониныхоо 1000 дахь дугаарын зочноор Азийн наадмын шинэхэн аварга, чөлөөт бөхийн ОУХМ Ганзоригийн Мандахнаранг урин уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө нийт уншигчдынхаа өмнөөс Азийн наадмын аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Гаунжоугаас ирснээс хойш энд, тэндхийн арга хэмжээнд их уригдав уу?
-Гайгүй ээ. Ганц нэг сонинд ярилцлага өгсөн. Харин тэмцээн, бэлтгэл гэж явсаар байтал гэр орны ажил нэлээд цалгардчихаж. Сая хэд хоног ар гэрийн ажлаа амжуулах гээд нэлээд завгүй байлаа.
-Манай уншигчдын сонирхож буй гол сэдэв бол мэдээж Азийн наадам. Наадмын өмнө бэлтгэлээ хэр базаасан бэ?
-Урьд өмнөх тэмцээнүүдтэй харь цуулахад биеийн байдал их сайн байсан. Хавраас хойш жингээ тогтмол барьсан болохоор жин хасах гэж зовсонгүй. Бэлтгэл сургуулилтын хувьд үндэсний шигшээ баг дээр үндсэн бэлтгэлээ хийж, тактикийн нарийн ширийн зүйлээ “Алдар” спорт хороон дээр бэлдэж байсан. Мөн Спортын ана гаах ухааны адбаныхан маань сайн ажиллаж, биеийн байдлыг сайхан тохируулж өглөө. Шигшээ багийн тамирчид аравдугаар сарын сүүлээр Эрдэнэтэд нэгдсэн бэлтгэлд гарсан. Мөн МҮОХ-ноос хөрөнгө мөнгө гаргаж, Азийн наадамд оролцох тамирчдаа байрлуулсан. Энэ бүхний хүчинд амжилттай барилдсан болов уу гэж бодож байна.
-60 кг бол манайдаа өрс өлдөөнтэй жин. Азийн наадамд явна гэдгээ хэдийд мэдсэн бэ? Өмнө нь ямар нэг шалгаруулалт болсон уу?
-Ер нь сарын өмнө л мэдсэн. Аравдугаар сард би Якут руу тэмцээнд явсан юм. Тэр тэмцээнээсирсний дараа дасгалжуулагч нар ярилцаж байгаад тэмцээнд оролцохтамирчдаа сонгосон юм билээ.
-Энэ жил Азийн наадамдорохоос өмнө ямар амжилт үзүүлээд байв?
-Би УАШТ-д тааруухан барилдаадтүрүүлж чадаагүй. Харин хоёр сорилгын нэгээс нь мөнгөн медаль авч, дараагийнхад нь зургаа барилдахдаа таван удаа цэвэр, нэг удаа оноогоор ялалт байгуулан тү рүүлсэн. Гадаадад бол хоёр сард Туркт болсон Яшар Догугийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Бас Ордост болсон бөхийн том наадамд оролцож, мөнгөн медаль авсан.
-Азийн наадамд ямар зорилго тавин оролцов?-
Мэдээж тамирчин бүр медаль авах зорилготой оролцож байгаа. Гэхдээ миний хувьд зүгээр нэг медаль биш, түрүүлэх зорилго өмнөө тавьсан. Ер нь энэ жилөөртөө итгэлтэй байсан шүү.
-Сугалааны талаар юу хэлэх вэ?
-Миний жингийн хамгийн эвгүй өрсөлдөгч бол Ираны тамирчин. Гэтэл тэр бөхтэйгээ эхний даваанд таарчихсан. Сугалааг харахад Ираныг ялчихвал финалд үлдчих боломжтой санагдсан.
-Энэ бөхтэй өмнө нь барилдаж байв уу? Ямар тактик боловсруулж ялалтад хүрсэн тухай гаа яривал сонин боловуу?
-Би өмнө нь Яшар Догугийн тэмцээнд бүсийн аваргын төлөө түүн тэй таарч, ялагдсан. Тэр үед би хөлийг нь аваад хариу мэхэнд орж хожигдсон юм. Тиймээс энэ удаа ерөнхийдөө хамгаалсан байдалтай барилдаж, хөлд нь орвол гүйцэд явах тактик боловсруулж дэвжээнд гарсан. Мөн өөрийнхөө давуу талыг ашиг лаж, эхнээс нь ядрааж байгаад гуравдугаар үед буулгаж авна гэсэн зорилго тавьсан юм. Хэрвээ гурван үе барилдах юм бол түүнийг хожно гэдгээ мэдэж байлаа. Тэгээд яг тэр тактикийнхаа дагуу ялалт байгуулсан даа.
-Дараа, дараагийн барилдаануудынхаа талаар…
-Хоёрын даваанд Йемений бөхтэй барилдсан. Тэр бөх их бяртай юм билээ. Гэхдээ ур чадварын хувьд надаас дутуу гэдэг нь илт байсан. Тэгээд бид 6:0, 6:0-ээр ялсан. Харин бүсийн аваргын төлөө Хятадын бөхтэй таарсан. Түүнийг өмнө нь Азийн аваргад барилдажбайхыг нь харсан юм. Хятад бөх гэхэд их уран барилддаг юм билээ. Эхний үед би зүүн хөлийг нь авчихаад хятад хүнийг хашраая гэж бодоод савах гэж яваад өөрөө хоёр оноо алдаад хожигдчихсон. Гэхдээ өөртөө итгэлтэй байсан болохоор хоёр, гуравдугаар үед нягт барилдаж хожсон. Хятадын бөх оноо алдах дургүй, орооцолдсон, эвгүй барилдаантай юм билээ. Сүүлийн оноог зовж байж авсан шүү. Ингээд финалд шалгарсан. Нөгөө талаас Японы бөх гараад ирсэн. Тэр бол өмнөх даваануудад ДАШТ-ий хүрэл медальтай, олимпод тавдугаар байрт орж байсан Кыргызийн бөх, бас Казах, Ардчилсан Солонгосын сайн тамирчдыг хожиж гарч ирсэн.
-Чамайг яг аваргын төлөө ба рилдахын өмнө монголчууд Азийн наадмаас алт авч амжаагүй байсан. Тиймээс чөлөөтийнхөнд хамаг найдвараа тавьсан нь дарамт учруулсан уу?
-Энэ нь дарамт гэхээсээ илүү намайг зоригжуулж, хурцалсан л даа. Манай жүдо, боксынхон алт авч чадаагүй болохоор одоо л ялалт байгуулж, эх орныхоо нэрийг гаргах ёстой гэж бодсон. Энэ бодол маань надад илүү хүч оруулсан гэж болно. Эндээс явахаас өмнө холбооны дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар аварга би дэн тэй уулзсан юм. Тэгэхдээ “Мон голчууд
та нараас амжилт харж байгаа шүү. Тиймээс сайн барилдах хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгэхэд аварга яг над руу харж яриад байх шиг санагдсан. Тэр үед заавал түрүүлэх юм шүү гэж бодож байлаа. Биеийн байдал, бэлтгэл сургуулилт сайн байсан болохоор гайгүй барилдана гэдгээ мэдэж байсан.
-Финалын барилдаан ямархуу болов?
-Би Японы бөхтэй өмнө нь барилдаж үзээгүй. Гэхдээ барилдааныг нь ганц нэг харж байсан. Ер нь хүмүүсийн тэр бүр хийдэггүй сонин мэх хийж, бүхэл оноо авдаг эвгүй өрсөлдөгч байсан. Барилдааны өмнө Ц.Хосбаяр багш “Наадах чинь хөл мэх хийдэг, хэвтээгээс бэлхүүсэнд накат авдаг юм байна. Энэ хоёрыг л анхаараарай. Бусад нь гайгүй” гэж хэлсэн. Тэгээд гарсан. Эхний үед оноо авалцалгүй шодоход түүний талаар буулаа. Сугадаад авахаар нь би хамгаалсан. Гайгүй барьцандаа хүрчихсэн болохоор “одоо гайгүй байлгүй дээ. Зургаахан секунд тэсчих юм байна” гэж бодож байтал нааж хавираад оноо авчихсан. Ингээд эхний үед ялагдсан. Хоёрдугаар үед би хожиж яваад ардаа гарган, нэг оноо өгч хамгаалсан. Тэгэхэд өрсөлдөгч маань яг багшийн хэлж байснаар накат эргүүлэх гээд бэлхүүсээр тэврээд авсан. Би ингэнэ гэж мэдэж байсан болохоор хамгаалаад оноо алдаагүй. Харин гуравдугаар үед өөрийнхөө үндсэн барилдааныг гаргаж, 7:1-ээр хожсон доо.
-Яг тэр үеийн сэтгэлийн хөөрөл ямархуу байв?
-Ямар ч байсан хүсэн хүлээсэн аварга төрлөө гэж бодоод “Аварга” гэж хашгирсан. Яг тэр зургийг минь сонинд тавьсан байна лээ. Сүүлд тэр зургаа харахад их л сэтгэл дүүрэн байгаа бололтой заал дүүрэн хашгирч байгаа гэмээр байсан (инээв). “Би чадсан шүү” гэж бодохоор нэг л гоё мэдрэмж төрж, тайвширдаг юм билээ.
-Манай сонины нэгдүгээр нүүрт Асашёорюү аварга чамайг өргөсөн зураг гарсан. Тэр үед аварга чамд юу гэж хэлсэн бэ?
-Намайг алтын төлөө барилдахын өмнө аварга бэлтгэлийн өрөөнд орж ирээд урам өгсөн. Би өмнө нь япон бөхчүүдэд хоёр, гурван удаа ялагдаж байсан болохоор дотроо жаахан эмээсэн. Харин аваргыг тэгж хэлсний дараа зориг ороод сайхан барилдсан. Ер нь Дагваа аварга чөлөөтийнхөнд их элэгтэй, тэмцээн бүр дээр ирж биднийг дэмждэг. Өөрөө ч их сайхан хүн байна лээ. Дэлхийн хэмжээний ийм том хүн тэгж урам хайрлахад их баярласан.
-Чөлөөт бөх нэг хэсэг унал тад ороод байсан ч эргээд сэргэж байна. Нийт тамирчдынхаа талаар юу хэлэх вэ?
-Нэг үе ганц нэгхэн тамирчин дэлхийд үзэх чансаатай, бусад нь ур чадвараар дутуу байсан нь үнэн. Гэхдээ сүүлийн үед манайхан багаараа чангарч байна. Хөнгөн гэлтгүй хүнд жингийнхэн ч амжилтгаргах чадвартай гэдгээ сая харууллаа. Гэхдээ шууд уналтад орсон гэж хэлж болохгүй байх аа.Манайхан олимп, ДАШТ зэрэг гол тэмцээн дээр л азгүйтээд байсан болохоос бусад авдаг медалиудаа авч, гаргадаг амжилтаа гаргаад л ирсэн. Гэхдээ энэ үед доороос гарч ирэх залуу үе бэлтгэгдэж байсан юм. Одоо тэд эхнээсээ амжилт гаргаж байна.
-Энэ амжилт чамд урам зориг өгсөн үү?
-Мэдээж их урам орж байгаа. Өмнө нь ДАШТ зэрэг том тэмцээн дээр бусад бөхчүүдтэй барилдахад нөгөөдүүл “энэ сураггүй амьтан байна даа” гээд зоригтой дайрдаг байсан. Тэгвэл одоо “Азийн наадмын аваргатай хамаагүй барилдаж болохгүй” гэж болгоомжилж эхэлнэ. Тэр хэрээр нөгөө эр зоригийнх нь тал хувь нь алга болно. Харин би эсрэгээрээ өөртөө илүү итгэлтэй барилдана. Ер нь би өөртөө дэлхийд үзэх хэмжээнд хүрсэн гэсэн дүгнэлт хийсэн. Хамгийн гол нь тэр өдрийн аз, од л медаль авах эсэхийг шийдэх байх.
-Бэлтгэлдээ орсон уу? Ойрд тэмцээнд зодоглох уу?
-Бэлтгэлээ хийж байгаа. Өнөө дөр л гэхэд кросст гүйлээ. Тэмцээний тухайд энэ оных дууссан.
-Азийн наадамд түрүүлээд улсаас хэдэн төгрөгийн шагнал авах вэ?
-Урд нь 20 сая байсан. Сүүлд шинэчлэгдээд 14 сая болсон байна лээ. Уг нь Азийн наадам дөрвөн жилд нэг удаа болдог, олимп, ДАШТ-ий дараа орох том тэмцээн. Гэтэл шагналын мөнгийг нь нэмэх биш, харин ч хассан нь харамсалтай л байна.
-Шагналын мөнгөө юунд зарцуулахаар төлөвлөж байна?
-Ямар ч байсан аавдаа машин авч өгнө. Аавын машин хөдөө хотын хооронд явахад хэцүү болсон. Тиймээс эхний ээлжинд аавыгаа хөлтэй болгомоор байна. Мөн би тэмцээний зардал олох гээд банк наас хүртэл мөнгө зээлж байсан. Өрөө дарна. Харин илүү тансаг хэрэглээнд хүрэлцэхгүй байх аа.
-Хувийн амьд ралыг тань сонирхъё. Гэр бүлтэй болсон уу? Одоо хаана амьдарч байна вэ?
-Найз охинтой. Гурван жил үерхэж байна. Яваандаа гэр бүл болно. Одоогоор Шархаданд айлын хашаанд гэр бариад дүүтэйгээ амьдардаг. Монголын эгэл жирийн дундаж айлын адилаар амьдарч байна даа. Аав, ээж маань Төв аймагт байгаа.
-Чиний нэр их өвөрмөц юм. Сая чамайг түрүүлэхэд манай хэвлэлүүд нэртэй чинь холбогдуулж гарчиг өгч байсан. Нэрийг чинь хэн өгсөн бэ?
-Уг нь надад өөр нэр өгөх гэж байсан юм билээ. Гэтэл манай аав түүнийг нь Мандахнаран болгож өөр чилсөн гэсэн. Тэр үед аав “Оцелло баатар” номыг уншиж дуусгаад байж л дээ. Оцелло гэдэг нэрийг Монголоор орчуулбал Мандахнаран гэсэн утгатай юм бай на. Би өөрөө ч нэрэндээ их хайртай.
-Бидний ярилцлага манай сонины 1000 дахь дугаарт хэвлэгдэн гарна. Ярилцлагынхаа төгсгөлд манай уншигчдад хандаад сайхан ерөөл хэлэхгүй юу?
-“Таван цагариг” бол спортыг дэмжиж, ойлгож, амжилт гаргаж байгаа залуу тамирчдыг олонд таниулдаг буянтай сонин. Би үүнд нь маш их баярлаж явдаг. Танай сонины нийт уншигчдын цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсч, эрүүл энхийг ерөөе.
-Ярилцсанд баярлалаа.
Г.БАЯРСАЙХАН
loading...




Сайхан ярилцлага байна. Цаашдынх нь спортын замналд өндөр ажилт гаргаарай. Мандахнараан!!!!!!!!!!!
loading...
hehe Ene Shar hadniihan aljiinaa hehe badaruugan hen hen bilee nileen olon garuud SHar hadnaas biz de ene Mandahnaran bas tendees udahgui tomornoo 2 uulaa chi chadna bi bas chadna chi bayan bolno bi bas bayan bolno hehe.
loading...
Saihan bainaa. Amjilt huseye. Ulam ih amjilt gargaad bair sav, hussen buhnee avaarai. Uuriin chadlaar olson hool shig saihan yum haa baihav.
loading...
Sain taktiktai barildsan bn urgelj oortoo itgeltei sain barildaarai!
loading...
tsaashdaa ulam ih amjilt gargaarai! chi ih uhaantai zaluu bn.
minii mongoliin iiml amidraltai iiml uhaalag,chadvartai zaluus eh orniihoo
neriig gargaj bn shuu dee!!!
loading...
nas zaluu tsus shingen ider shn zaluu bn. yg l buh hun iim lbdag daa. udahgui eh orniihoo neriig ulam undurt urguj chamaar bid baharhah tsag dahin ireh blgui dee. nz ohin ta 2t az jargal husie.
MANAI AWARGUUD ER N IIM L NAMTARTAI BDAG DAA.
loading...
sain huu bn bi unshaad barag uilla shu
loading...