Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » МҮОХ, Онцлох » “Бөртэ чоно-2010” – Нэр дэвшигчид

GD Star Rating
loading...

Амжилт ялалтаар дүүрэн 2010 оны спортын шилдгүүдийг тодруулах торгон агшин хаяанд ирлээ. Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2010” ёслол 2010 оны арванхоёрдугаар сарын 23-ны 21:00 цагаас Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн төв өргөөнд эхэлж, улс орон даяар шууд цацагдах болно.
Уламжлал ёсоор Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхэн та бүхний саналаар оны шилдэг ТАМИРЧИН, оны шилдэг ЗАЛУУ ТАМИРЧИН, оны шилдэг ДАСГАЛЖУУЛАГЧ, оны шилдэг БАГ-ийн нэр тодрох юм.
Дээрхи зорилгын үүднээс та бүхэндээ шилдгийн шилдэгт нэр дэвшин буй Монголын од манлай, сод магнай тамирчин, дасгалжуулагч, багийн нэрсийн жагсаалтыг өргөн барьж байна.
Олон наадам, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд араасаа цувж, медалийн ургац арвин 2010 оны хувьд олон олон шилдгүүдээс онцолж тодруулах амаргүй бөгөөд ариун сонголтод та бүхэн гадны нөлөөнд үл автан, шударга зарчмыг ягштал баримтлан, оюун ухаанаа хурцлан дайчилж, мэргэжлийн өндөр ур чадвараа илтгэн харуулж, жинхэнэ хурднаас хурдан ялж, өндрөөс өндөр амжилттай, хүчтэнээс хүчтэйг нь сонгоно гэдэгт найдаж байна.

Номинац-1. ОНЫ ШИЛДЭГ ТАМИРЧИН

(Насанд хүрэгчдийн ангиллаар спортын өндөр амжилт гаргасан тамирчдыг шалгаруулна)
Бокс (Ингэж спортын төрлөөр бичсэний утга бол нэг төрлөөс олон тамирчин оруулахаас сэргийлж буй юм шүү):
1. Жаргалын Отгонжаргал. “Гуанжоу-2010” Азийн наадмын хүрэл медальт
2. Пүрэвдоржийн Сэрдамба. Оюутны дэлхийн аварга
3. Нямбаярын Төгсцогт. Оюутны дэлхийн аварга
4. Бямбын Түвшинбат. Оюутны дэлхийн аварга
5. Эрдэнэсоёлын Ундрам. “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгөн медальт
Буудлага:
1. Цогбадрахын Мөнхзул. Дэлхийн цомын хүрэл медальт
2. Цагаандалайн Хонгорзул. Дэлхийн залуучуудын аварга
3. Эмэгтэйчүүдийн спорт гар бууны баг. Дэлхийн АШТ-ий IV байрт шалгарсан, “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгөн медальт

Бүжгийн спорт:

1. “Стар Улаанбаатар” хамтлаг. “Москва-2010”латин бүжгийн ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан

Даам:
1. Дөлийн Эрдэнэбилэг. Азийн АШТ-д дөрөвдэх удаагаа түрүүлсэн
Дугуй:
1. Туулхангайн Төгөлдөр. Вьетнамын олон өдрийн уралдаанд нийлбэр дүнгээр түрүүлж, Тайланд,
Вьетнамын олон улсын уралдаанд амжилттай уралдсан, “Гуанжоу-2010” Азийн наадмын шагналт
Жүдо:
1. Мөнхбаатарын Бундмаа. “Токио-2010” Дэлхийн АШТ-ий хүрэл, “Гуанжоу-2010” Азийн наадмын
мөнгө, дэлхийн цомын хошой мөнгөн медальт
2. Санжаасүрэнгийн Мияарагчаа. Дэлхийн шилдэг жүдочдын “Мастерс” тэмцээний аварга,
Их дуулга тэмцээний мөнгө, хүрэл, Дэлхийн цомын гурван мөнгөн медальт
3. Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа. Дэлхийн цомын хошой алтан медальт
4. Сайнжаргалын Ням-Очир. Дэлхийн АШТ-ий V байрын шагналт, Дэлхийн цомын хошой хүрэл
медальт, Гранпри тэмцээний аварга
5. Даваадоржийн Төмөрхүлэг. Дэлхийн цомын хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт
6. Хашбаатарын Цагаанбаатар. “Токио-2010” ДАШТ-ий хүрэл медальт, Их дуулга тэмцээний хүрэл, Дэлхийн цомын хошой алтан медальт
Кикбокс:
1. Борхүүгийн Мягмарсүрэн. Дэлхийн цомын аварга (full contact)
2. Чулуунбаатарын Шижир-Эрдэнэ. Дэлхийн цомын аварга (К1)
Мотоциклийн спорт:
1. Эрдэнэбилэгийн Халиунболд. Азийн АШТ-ий нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт яваа
Самбо:
1. Баатарсайханы Солонго (самбо-жүдо). Дэлхийн аварга, Дэлхийн цомын хүрэл медальт
2. Мөнхбатын Уранцэцэг (самбо-жүдо). Дэлхийн аварга, дэлхийн цомын хошой аварга
Сүмо:
1. Уламбаярын Бямбажав (сонирхогчдын сүмо). “Бээжин-2010” Дэлхийн тулааны спортын
анхдугаар наадмын хүрэл, Дэлхийн АШТ-ий хүрэл медальт
2. Рэнцэндоржийн Гантөгс (сонирхогчдын сүмо). “Бээжин-2010” Дэлхийн тулааны спортын
анхдугаар наадмын мөнгөн медальт
3. Мөнхбатын Даваажаргал-Хакүхо. Оны сүүлийн таван башёд дараалан түрүүлж, 63 барилдаанд
дараалан ялсан
4. Ядмаагийн Дулмаа (сонирхогчдын сүмо). Дэлхийн АШТ-ий алтан медальт
Үндэсний бөх:
1. Батжаргалын Ганбат. Үндэсний их баяр наадамд түрүүлсэн. Улсын арслан
Үшү:
1. Магсаржавын Батжаргал. “Гуанжоу-2010” Азийн наадмын санда тулааны төрлийн хүрэл медальт
Хөнгөн атлетик:
1. Бат-Очирын Сэр-Од. Брайтоны марафонд түрүүлж, Хонконгийн марафоны III, Берлиний марафоны Х байрт хурдалсан
Чөлөөт бөх:

1. Соронзонболдын Батцэцэг. “Москва-2010” Дэлхийн АШТ-ий алт, Азийн АШТ-ий мөнгөн медальт

2. Ганзоригийн Мандахнаран. “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Яшар Догу ОУТ-ий хүрэл медальт
3. Гэлэгжамцын Наранчимэг. “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний ОУТ-ий хүрэл медальт
4. Очирбатын Насанбурмаа. “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгө, Алтан гранпри тэмцээний мөнгөн медальт
5. Жаргалсайханы Чулуунбат. “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгөн медальт
Шатар:
1. Батхуягийн Мөнгөнтуул. Оюутны дэлхийн аварга

2. Оюутны шигшээ баг (Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Б.Гүндаваа ). Оюутны дэлхийн аварга

Номинац-2. ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН

(Энэ жилээс эхлэн ийм шинэ номинац бий болгох шаардлага гарсан нь Азийн залуучуудын наадам, Залуучуудын олимп ба бусад төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн олширсонтой холбоотой)
1. Баатарзоригийн Батцэцэг (чөлөөт бөх). “Сингапур-2010” Дэлхийн хүүхдийн анхдугаар олимпийн наадмын аварга, олимпийн эрх олгох тэмцээний хүрэл медальт.
2. Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ (шатар). Дэлхийн өсвөр үеийнхний аварга, Азийн өсвөр үеийнхний аварга
3. Алтан-Өлзийн Энхтуул (шатар). Дэлхийн Сурагчдын АШТ-д түрүүлсэн
4. Ганбатын Эрдэнэболд (гимнастик). “Сингапур-2010” Дэлхийн хүүхдийн анхдугаар олимпийн наадмын аварга, өсвөр үеийн ААШТ-ий мөнгө, олон улсын тэмцээний хошой аварга.

Номинац-3. ОНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ

- Ц.Алтантөгс-гимнастик (Г.Эрдэнэболдын дасгалжуулагч)
- Б.Алтанцэцэг-буудлага (Ц.Мөнхзулын дасгалжуулагч)
- Д.Банди-бокс (Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч)

- Ч.Баттүвшин-шатар (Д.Номин-Эрдэнийн дасгалжуулагч)

- Ж.Баярсайхан-самбо (Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч)
- О.Баярцогт-сагсан бөмбөг (Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч)
- З.Дүвчин-чөлөөт бөх (С.Батцэцэг, Г.Наранчимэгийн дасгалжуулагч)
- П.Жигжидсүрэн-шатар (А.Энхтуулын дасгалжуулагч)
- Д.Мөнхбаяр-чөлөөт бөх (Б.Батцэцэгийн дасгалжуулагч, Налайх дүрэг)
- Ц.Мягмарсүрэн-сонирхогчдын сүмо (Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч)
- Ч.Насантогтох-жүдо (Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч)
- Т.Сүхбаатар-чөлөөт бөх (О.Насанбурмаагийн дасгалжуулагч)
- Л.Ундралбат-буудлага (О.Гүндэгмаа, Ц.Хонгорзулын дасгалжуулагч)
- Ц.Хосбаяр-чөлөөт бөх (Г.Мандахнаран, П.Өсөхбаатарын дасгалжуулагч)
- А.Цэдэнсодном-чөлөөт бөх (Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч)
- Л.Энхбаатар-бокс (Э.Ундрамын дасгалжуулагч)
- Г.Энхбаяр-самбо (“Женко” клубийн дасгалжуулагч)

Номинац-4. ОНЫ ШИЛДЭГ БАГ

(Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны жишиг ёсоор үүнд спорт тоглоомын багийг хамруулдаг)
1. Волейбол. Эмэгтэйчүүдийн шигшээ баг. “Гуанжоу-2010” Азийн наадамд шөвгийн наймд шалгарсан
2. Олс таталтын шигшээ баг. Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт
3. Сагсан бөмбөг. Эрэгтэйчүүдийн шигшээ баг. “Гуанжоу-2010” Азийн наадамд Узбекистан, Туркменистаны багийг хожсон
Үүнээс гадна оны шилдэг Олимпийн зөвлөл, Спортын холбоо, Холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг МҮОХ-ны тусгай хамтарсан комисс шалгаруулах юм.

Санал өгөх сүүлчийн хугацаа: 2010.XII.20-ны 18:00 цаг
Саналаа дараах E-mail рүү илгээнэ: mongolia_sportspress@yahoo.com
Факс: 331844
Лавлах утас: 9911-4812 / 9909-0711
Эх орноо дэлхийн тавцанд алдаршуулсан оны шилдгүүдээ шалгаруулах үйл ажиллагаанд хамтран ажилласан та бүхэнд талархсанаа илэрхийлье.
Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо

GD Star Rating
loading...
“Бөртэ чоно-2010” – Нэр дэвшигчид, 9.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

15 Сэтгэгдэл

  1. onii shildegeer medeej emegtei delhiin avarga battsetseg shalgarna harin dasgajuulagchaar duvchin zaluu toglochoor nomin erdene ymu erdenebold boloh baih erdenedorjod hezee ch bitii shildeg dasgaljuulagch ogoorei unen ongiroo bagsh temtseen deer delhiin avargiin bagsh monii bi baina ntr geed l ongirood tegsen ch bagsh ni bishshde bagsh ni aav ni shde ded master 12toi ih master boloh zorilgotoi gesen erdenedorj avbal shagnal nudee olsongui gej helii

    GD Star Rating
    loading...
  2. munkh says:

    Х.Эрдэнэдорж gene u
    ene ugaasaa yaj shildegt ursulduh yum be shal suraggui baagii bna. ter shatar ene ter sonirhdog ni meddiin bga biz. chuluut judo s shalgarna l da. Yooy ter BAYARTSOGT ICHEESEI.

    GD Star Rating
    loading...
  3. onii shildegeer medeej emegtei delhiin avarga battsetseg shalgarna harin dasgajuulagchaar duvchin zaluu toglochoor nomin erdene ymu erdenebold boloh baih dasgajuulagch erdenedorjod hezee ch bitii shildeg dasgaljuulagch ogoorei unen ongiroo shatriin temtseen deer delhiin avargiin bagsh bi bna bi bol sain dasgaljuulagch manaid irj nadaar zaalga ntr geed l yr ni bol erdenedorj nomin-erdeneiin bagsh bishshde aav ni shde aav ni sportiin ded master harin enhtuul bol 6oron oroltsson temtseend turuulsen muushde say guanjuad bolson temtseend ymarshuu toglogch gdgee taniulsandaa delhiin avarga l ym bna turuuleh baisan ym bi lav hojij baisan enhtuuliig

    GD Star Rating
    loading...
  4. Хархүн says:

    bagiin sportiin torliig bi gaihaad bh yum. ols tatalt ch geh shig. sagsan bombogiinhon 2 l hojil awsan shv de. za yahaw volleyball orsoldoj boloh yum. harin oyutnii delhiin awargaas bagaaraa altan medali hvrtsen shatarchid onii shildegt ner dewsheegvid vneheer gaihaj bna. shatriin delhiin awargaas bagaaraa alt awsan tohioldold manaid bhgvi shvv. Oros Hyatadiig bagaaraa ardaa orhison tohioldol sportiin tuuhend bdag bilvv. Enre buhniig bodoltsoh heregtei bsan yum.

    GD Star Rating
    loading...
  5. Zochin says:

    SHATRAAS MONGONTUUL ENHTUUL 2 IIGOO DEMJIE YUN NOMINERDENE NASNIIHAA BATSAAN NARTAI ORSOLDDOG JUL GAR SHDEE 9-10 NAS SAY GUANGZHOUD ENHTUUL SAIN TOGLOSON SHDEE EHNII OROGTOO ONGOTS NI SAATAAD HOTSORSON BOLHOOS BISH ULDSEN OROGTOO DANDAA HOJIJ TENTSSEN BAISAN NEG HOJIGDSON BAISAN NI HYATAD L BAISAN HERVEE EHNII OROGTOO HOTSROOGUI BOL TER OHIN AVARGA GEDGEE NOTOLJ MEDALI AVAH BAISAN CH YUMUU YAJ MEDHIN SHATAR BOL OYUNII SPORT SHUU MAL MINI TEGEED CH ENHTUUL MONGONTUUL 2 SHATRIIN SHIGSHEE BAGIIN TAMIRCHID TIIM SAIN BAISAN YUM BOL NAAD NUSAA GOOJUULSAN ODIII HAR BAGAASAA MUNDAG IH ZANTAI NOMINERDENE CHINI GUANGZHOUD SHALGARAAD YAVAH NI YASIIN CHADDAGGUI L BAIHGUI YU DAAA 10 AAS 10 HOJIGDONO DOO YAMAR CH SHAANSGUI HAHAHA

    GD Star Rating
    loading...
  6. haha says:

    Ene zaluu tamirchin gedeg nominats chini ih sonin yum ailiin heden alag ursiig yah gej yalgaj baidiin tegeed neg tav zurgaahan huuhduud baina shdee za ter hamgiin baga nominerdene 10han nastai gej baigaa ug ed narinha dundaa nas turshlagiig ni hargalzan uzvel erdenebold battsetseg enhtuul 3 yumdaa joohon huuhdiig bagaas ni shagnald darj orhivol ahihgui tegeed bas 9-10 nasand l turuulsen yum baina lee gaihaad baih yum baihgui l baina shdee nasandaa l yum baina shd teghed erdenebold battsetseg 2 chini 18 biluu 19 ch biluu nas hurtel gej baigaa enhtuul ni 17 hurtel gej baigaa nasnii angilal zaagaar ni yalgasan ni deer baih temtseenuudinh ni mon chanariig uhaj oilgotsgoo humuusee

    GD Star Rating
    loading...
  7. buya says:

    neeree manaihan bas uguh shagnalaa nudii n olj uguh heregtei , buruu hund ugsunuus bolj busad sain tamirchinii uram ih hugardag. yum l bol hen 1 taniltai mungutei gard bitgii uguuruei. medeej delhiin avraga bolson Battsetseg ene jiliin shildeg boloh baih. neeree l zaluu tamirchidad bugded n shildeg uguh heregtei ene jiliin ene heden huuhed jinhene baharhamaar amjilt gargalaa . Hezee manaihan gimnastikaar Olimp-oos alt avch basiniin, bas shatariin hamgiin tom temtseenuud geed bugd l uneheer baharhamaar …..

    GD Star Rating
    loading...
  8. enkhtuul 5 oron oroltsson temtseen turuulcheed surtei sinsats degdeegeed shal hudlaa bi hoh moriin temtseen deer hojij l bailaa say guanjuad yg chanar ni tanigdaj 15d orson

    GD Star Rating
    loading...
  9. fan says:

    Battsetseg Hakiho Ser-Od Dulmaa Erdenebileg Urantsetseg Mandahnaran Naranchimeg Hongorzul Haliunbold

    GD Star Rating
    loading...
  10. ojo says:

    nominerdene ohiniig demjij b.a tiim l ym bol enhtuulaa chi delhiin avarga azi tiviin avarga boloh chin yasan ym chi azi tiviin avargaar ooriinhoo 17nasand 9 orgoos 4hon hojij 1 tentsej 4 hojigdson biz dee tegeed heded orloo ehnii 20 d baihgui tegehed nomin turuulj mongoliin anhii avarga bolson harin ter bayrmaa n uluu togloson chi nasandaa togloj barahgui baij noming 10 nasand togloson geh shig ter nomin chin odoo 10 tai bizdee tegeheer nasandaa l togloson b.a 150 ornii 107 huuhdees turuulj mongoliin anhnii delhiin avarga bolson ym chi harin 6 han ornii 11 huuhed oroltson suragchdiin delhiin avargad turuulchheed nomingiin turuulsen delhiin avargad turuullee gej hudlaa medee tsatsaj altan gadas avsandaa icheeh

    GD Star Rating
    loading...
  11. shinee says:

    odoo 10tai ym chin chinii nasan deer yun guanju ternees ondor zeregleld togloh balgui dee harin enhtuulaa chi ene temtseend turuuleh chin yasan ym chadahgui l dee chinii avyas hurehgui bas hudlaa bichsen b.a yn hotsorch ochson gej hamgiin turuund l ochson b.a lee unsan bohod shaltag mundahgui hee hee

    GD Star Rating
    loading...
  12. Madritista says:

    Hehe ene deer bgaa zarim humuus boduul ter Enhtuul geed ohind ataarhdiin yum shig bn.

    GD Star Rating
    loading...
  13. mb says:

    za bugded ni amjilt husie bundmaad l gawiyat ogmoor bga yumda

    GD Star Rating
    loading...
  14. хтт says:

    ter zaluu tamirchnii nomninats bas arai l denduu yumaa
    4hun tamirchin orsolduuleed tgd 3-g ni bair ezluulne ch geh shig
    neg huuhdiin urmiig ni hugalah gej baigaamu haashain

    GD Star Rating
    loading...
  15. SARAN says:

    HEHE ENHTUUL BUUR SURAGGUI BH CHIN

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: