Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Үндэсний бөх » Гурван өдөр дараалсан барилдаантай

GD Star Rating
loading...

Үндэсний бөх сонирхогчид он гартал үзэх барилдаан ихтэй байх нь ээ. Энэ сарын 10-ны өдөр 15 цагаас Ардчилсан хувьсгалын өдөрт зориулсан улс  аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болох бол маргааш нь үргэлжлээд  11, 12-ны өдрүүдэд Өвөл цагийн бөхийн баяр буюу улирал тутамд зохиогддог өсвөр бөх, нийтийн монгол бөх, сумын заанууд болон залуу бөхчүүдийн цуврал барилдаанууд болох гэж байна.

Мөн 11-ний өдөр Өсвөр бөх, нийтийн монгол бөхийн барилдаан,  12-ны өдөр сумын заанууд болон залуу бөхчүүдийн барилдаан болох бөгөөд 10 цагаас бүртгэл явагдаж, 12 цагаас  барилдаан эхэлнэ. Сумын заанууд болон залуу бөхчүүдийн барилдаанд хоёр буюу түүнээс дээш давсан бөхчүүд 17-ны өдөр болох Архангай аймгийн нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан, 18-нд болох “Баянзүрх хайрхан”-ы хишиг улс аймгийн алдар цолтой хүчит 256  бөхийн барилдаануудад барилдах эрх авах юм байна.

Дашрамд дуулгахад 20 жилийн ойгоо тэмдэглэж буй МҮБХ-ны  ”Их Эе” өнгөрсөн 6-ны өдөр Чингис зочид буудлын хурлын танхимд амжилттай болж өнгөрсөн бөгөөд тус хурлаар  өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж ,   МҮБХ-ныхоо тэргүүнээ, цэцдийн зөвлөлийн гишүүдийг, хяналтын албаны хүмүүсийг сонгосон. МҮБХ-ны тэргүүнийг сонгох санал хураалтанд нийт 125 хүн санал өгснөөс 2 хүний саналын хуудас хүчингүй, нэг хүн татгалзаж 122 хүний саналаар буюу 97,4 хувиар Говь-Алтай аймгийн Чандмань сумын харъяат, МҮБХ-ны тэргүүний албыг хашиж байсан Рэгжийбуугийн Нямдоржийг улируулан дахин сонгогдсон. МҮБХ-ны дэд тэрүүнээр хуучин дэд тэргүүний үүргийг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Дарви сумын харъяат Д.Данзанг сонгосон бол тэргүүчлэгчидээр дараах хүмүүс санал хураалтаар тодорсон юм.

1. Р.Нямдорж

2. Д.Данзан

3. П.Дагвасүрэн

4. Д.Ганхуяг

5.И.Доржсамбуу

6. Д.Мягмар

7. Ц.Баярсайхан

8. Д.Сэрээтэр

9. Г.Элбэг

10. Г.Пүрэв-Очир

11. Ү.Хүрэлбаатар

GD Star Rating
loading...
Гурван өдөр дараалсан барилдаантай, 8.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. tyrtyt says:

    Р.Нямдорж Д.Данзан ene 2 neg n terguun nuguu n ded yum bj yun bas davhar terguulegch gishuun boltson yuvdag bilee sonin holboo ve ene undesnii bohiin holboo chin

    GD Star Rating
    loading...
  2. hoooo says:

    neg hun heg albandaa udaan suuh zohidoggui gej ug bdag medeh uu nuamdorj odoo buhiin holboonii terguun bhaas zalhahgui bna uu. uur alban tushaal oldohgui gehees aij bna uu aa

    GD Star Rating
    loading...
  3. òî says:

    kkkkk. terguulegchid gedeg chin TUZaas oor shde ho. dawhar bh shaardlagatai l da.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: