loading...
ОУ-н Биатлоын холбооноос зохион байгуулдаг Биатлоны Дэлхийн цомын тэмцээний 2010-11 оны улирал эхлээд удаагүй байна. 12 сарын 1-нээс 5-н хооронд Шведийн Эстерсунд хотод уламжлал ёсоор улиралын эхний гараа явагдлаа. Эрэгтэйчүүд 20 км-ийн ганцаарчилсан төрөл, 10 км-ийн спринт, 12.5 км-ийн нэхэх уралдаанд хурд хүчээ сорьсон бөгөөд Норвегийн алдарт Эмиль Хегле Свендсен, Уле Эйнар Бьёрндален нар эхний байруудыг ээлжлэн эзэллээ.
Эрэгтэй 20 км-ийн ганцаарчилсан төрөл
20 км-ийн ганцаарчилсан төрөлд Свендсен Бьёрндаленээс 26.1 секундын өмнө барианд орж шинэ улиралын анхны ялалтаа авсан байна. Ванкуверийн өвлийн олимпийн ганцаарчилсан төрөлд ч эдгээр тамирчид аваргын төлөө өрсөлдөж байсан бөгөөд Бьёрндален 2 сумаа алдсанаас болж +9.5 секундын алдагдалтай мөнгөн медаль авч байсан юм. Харин энэ удаагийн уралдаанд Свендсен, Бьёрндален нар адил 2 сумаа алдсан ч Свендсен илүү хурдан байсан тул барианд түрүүлэн орж чадсан. -16 хэмийн хүйтэнд явагдсан уг уралдааны дараа Бьёрндален “Эхний 2 км-т би уралдааныг тэргүүлж байлаа. 1992 оноос хойш бараг анх удаа л би эхний тойргуудад би тэргүүлж байна. Гэхдээ ингэж хүчээ барснаас болж сүүлийн тойрог надад их хүнд боллоо. Гарааны эхэнд хэтэрхий их хүч зарснаас болж сүүлийн тойрогт Свендсенийг гүйцэхэд хэцүү болж ирсэн” гэжээ. Харин Свендсен “Гайхалтай уралдаан боллоо. Би үүнээс ч илүү хурдан болохыг хүсэж байна. Чадна ч гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн ярьжээ. Уралдааны 3-р байранд Ванкуверийн бөөн гарааны мөнгөн медальт Мартен Фуркад оржээ.
12 сарын 2-нд явагдсан уг гарааны дараа 4-ны өдөр 10 км-ийн спринт төрөл явагдав. Эмиль Свендсен энэ удаа дахин түрүүлсэн бөгөөд Бьёрндален дахиад л түүнийг урдаа алджээ. Хэдийгээр олимпийн 6 удаагийн аварга Бьёрндален нэг ч сумаа дэмий зарцуулаагүй ч Свендсений ард орсон юм . Уралдаан эхлээд 8.4 км яваад байхад Бьёрндален нутаг нэгт андаасаа 12.8 секундын өмнө явж байв. Гэвч сүүлийн налуу хэсэгт тэрээр унаж багагүй цаг алдсан. Маш хурдан босож замдаа эргэн орсон ч Свендсен альхэдийнэ зайгаа нөхөж амжжээ. Свендсен уралдааны дараа “Олегийн хурдтай тэшиж байгааг хараад энэ удаа ч түүийг урдаа алдлаадаа гэж бодож байлаа. Нэг хүний аз нөгөө хүний хувьд төгсгөл байдаг. Түүнийг унасанд би харамсаж байгаа ч надад сайнаар туссанд бас баяртай үлдсэн. Энэ бол амьдралын хууль шүү дээ. Нэг торгуультай байсан ч гэсэн би ялалтын төлөө тэмцсэн тулдаа яллаа” гэжээ. Бьёрндален өмнө нь карьерийнхаа туршид ердөө нэг удаа л шийдвэрлэх мөчид унаж медалиа алдаж байлаа. 2001 онд Словенд болсон Дэлхийн аваргын 15 км-ийн бөөн гараанд тэрээр яг үүний адил унаж алтан медалиа Францын Raphael Poiree-д алдаж байсан юм. “Үнэндээ би их сайн уралдсан. Нэг ч сум алдаагүй, бас хурдтай тэшиж үндсэндээ ямар ч алдаагүй явж байлаа. Гэтэл ганц алдаа л миний хөдөлмөрийг үгүй хийж орхилоо” хэмээ домогт Бьёрндален ярьжээ. 3-р байранд мөн л Мартен Фуркад орсон бөгөөд тэрээр нэг ч сумаа алдаагүй. Бьёрндаленаас 11 секундын ард орлоо.
Хоёр ч удаа Свендсенд алтан медалиа алдсан болохоор сүүлийн энэ гараанд Бьёрндален бүх хүчээ шавхан тэргүүн байр эзлэхийг хүсэж байсан нь дамжиггүй. Хэрэв чадахгүй бол Эстерсундэд тэр бүх талаараа Свендсенийн сүүдэрт дарагдан өнгөрөх байв. Бүх зүйл ч яг түүний хүссэнээр болж багийн андаа 26.2 секундээр илүүрхэн шинэ улиралын анхны ялалтаа авсан юм. Сүүлийн тойрог хүртэл эдгээр тамирчид эн зэрэгцэн явж байлаа. Гэвч сүүлийн 5 сум бүхнийг шийдсэн. Бьёрндален 1 сум алдаж, харин Свендсен 2 сум алдсан. Ингээд нэг торгуулийн тойрог илүү тойрох болсон тул ялах найдвараа Свендсен алдсан.
“Миний өнөөдрийн тактик Эмилийн ард явах байсан. 18 сумаа оносондоо үнэхээр баяртай байна. Гэхдээ сүүлийн зогсолт дээр тааруухан буудсан ч 4 оносон нь хангалттай байлаа. Буудаж байхдаа Свендсений яаж буудаж байгааг сонсож байсан. Тэр 2 сумаа алдчихсан. Гэхдээ энэ миний хамгийн сайн уралдаан байсангүй. Өчигдөр (10 км-ийн спринт) хавьгүй дээр байсан юм. Би энэ жил бүх уралдаанд оролцоно гэж бодож байгаа” хэмээн “Биатлоны хаан” ярив. Свендсен ялагдлынхаа шалтгааныг салхи руу чихэж байна. “Би 2-р байранд орсондоо харамсахгүй байна. Гэхдээ л ялахад тийм ойрхон байсан хэрнээ…сүүлийн сумаа алдаад бүх юм эргэчихлээ”. Хэдийгээр энэ төрөлд ялагдсан ч тэрээр үндсэн ангилалд тэргүүлсэн дүнтэйгээр Эстерсундийг орхиж байна. “Шинэ улирлын супер эхлэл байлаа. Бүтэн улирал ийм байна гэж найдаж байна” хэмээн Эмиль хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд ярьжээ. Энэ төрлийн 3-р байранд Словений Яков Фак орлоо.
Эрэгтэй
| Төрөл: | Алт: | цаг | Мөнгө: | цаг | Хүрэл: | цаг |
| 20 км-ийн ганцаарчилсан төрөл |
Эмиль Хегле Свендсен |
55:07.7 (0+1+0+1) |
Уле Эйнар Бьёрндален |
55:26.8 (0+0+0+2) |
Мартен Фуркад |
55:45.5 (0+1+0+0) |
| 10 км-ийн спринт |
Эмиль Хегле Свендсен |
25:01.0 (1+0) |
Уле Эйнар Бьёрндален |
25:05.8 (0+0) |
Мартен Фуркад |
25:16.2 (0+0) |
| 12.5 км нэхэх гараа |
Уле Эйнар Бьёрндален |
35:47.7 (0+0+1+1) |
Эмиль Хегле Свендсен |
36:13.9 (0+0+1+2) |
Яков Фак |
36:48.4 (1+2+0+0) |
***
Дэлхийн цом – 2010 явц – Эрэгтэй
| # | Нэр | ÖST IN |
ÖST SP |
ÖST PU |
Нийт] | |||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 60 | 60 | 54 | 174 | |||||||||||||||||||||||||
| 2 | 54 | 54 | 60 | 168 | ||||||||||||||||||||||||
| 3 | 48 | 48 | 40 | 136 | ||||||||||||||||||||||||
| 4 | 43 | 40 | 43 | 126 | ||||||||||||||||||||||||
| 5 | 34 | 43 | 48 | 125 | ||||||||||||||||||||||||
| 6 | 29 | 36 | 34 | 99 | ||||||||||||||||||||||||
| 7 | 22 | 34 | 38 | 94 | ||||||||||||||||||||||||
| 8 | 30 | 32 | 26 | 88 | ||||||||||||||||||||||||
| 9 | 15 | 38 | 30 | 83 | ||||||||||||||||||||||||
| 10 | 36 | 12 | 27 | 75 |
loading...






biorondialan aguu yma uneheer
loading...
emegtei turuliig n yagad bichehgui baigaa yum be? ug n emegtei turul bas ih sonirholtoi boldog yum . emegtei turuluur oros huuhnuud dajgui uraldchihdagiin ..
loading...
Ole Einar Bjørndalen gej domog bolson hun bnaa. 37 toi baij l iim deerguur yavna gedeg gaihaltai
loading...