Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Тот нэгээр Интер хоёроор (Аваргуудын лиг A хэсэг)

GD Star Rating
loading...

Аваргуудын лигийн цомыг хамгаалж буй Интер Милан сүүлийн тойрогт итгэмээргүй муу үр дүн үзүүлэн Вердерт бутниргүүллээ. 3 : 0-ээр тэд ялагдал хүлээсэн бөгөөд үр дүн үүнээс ч хол зөрүүтэй байж болох байлаа. Хэдийгээр дотоодын лигтээ тааруу яваа ч Т.Шаафын хөвгүүд аваргуудын лигт гайхалтай тулааныг өрнүүллээ. 39 дэх минутад Фрингсийн булангийн цохиотыг бараг 2 метр өндөртэй хамгаалагч Себастьян Предль гайхалтай мөргөж гоолын салхийг хагалсан.

Улмаар 2-р үе эхлээд 4 минут өнгөрч байхад түрүү жил Интерт зээлээр тоглосон Арнаутович зүүн жигүүрээс ирсэн дамжуулалтыг гуядаж тооны харьцааг улам холдуусан. Интерийн хаалган дээо Жулио Цесарын оронд 39 настай Орландини гарсан байлаа. Үүнээс хойш ч Германы “арми” өргөн фронтоор Италийн нутаг дэвсгэр лүү галласаар байв.

Нэг бус удаа хаалганы шон, хөндлөвч оносны дараа ч тэд үргэлжлүүлэн дайрсаар байв. Ингээд 88 дахь минутад Писарро  хаалганы доод буланд цохиж энэ тулааны эцсийн цэгийг тавьжээ. Энэ ялагдлыг амссанаар Интер хэсгээсээ 2-р байраар шалгарч байна. Эсрэг талд нь Твенте- Тоттенхэмийн тулаан 3 : 3-р өндөрлөсөн юм. Реднапп амлаж байсан ёсоороо гараанд төдийлөн багтахгүй байгаа тоглогчдыг талбайд гаргасан байлаа. Чорлука 2 сарын ругацаанд анхны тоглолтоо энд хийсэн бол Кранчар, Женас, Роман Павлюченко гэсэн “ховор’ хүмүүст боломж олгожээ.

Мөн Өнгөрсөн 8 сараас хойш багтаа тус болоогүй Дефо гараанд гарч гоол оруулсан баярт үйл явдол болсон. Голландын баг талбайдаа ялалт авахын тулд тун ширүүн тэмцлийг өрнүүлсэн ч эцсийн мөчид нэг оноо л авч чадлаа. 64 дэх минутад тооны харьцаа 2 : 3-н харьцаатай Тот тэргүүлж байв. Харин энэ мөчид Насер Шадли гоолдож Твентед тэнцээг авчирсан. Тоттенхэм аваргуудын лигий хэсгийн шатыг 18 гоолтой дуусгалаа. Анх удаа энэ тэмцээнд оролцож байгаа багуудаас ийм олон гоол оруулсан баг байхгүй. Хэдийгээр сүүлийн тойрогт гайхалтай тэмцэл өрнүүлсэн ч Твенте Европын лигийн эрх авч чадсангүй. Вердер тэднээс нэг оноогоор илүү гарч Европын эрх авлаа.

Бремен. Стадион “Везерштадион”.
Шүүгч- Джунейт Джакир (Турк).
ВЕРДЕР – ИНТЕР – 3:0 (1:0)
Предль, 39 (1:0). Арнаутович, 49 (2:0). Писарро, 88 (3:0).
Вердер Интер
Тим Визе Паоло Орландони
Доминик Шмидт Хавьер Дзанетти (54)
Пер Мертесакер Иван Кордоба
Себастьян Предль Марко Матерацци
Петри Пасанен (84) Кристиано Бираги
Марко Марин Давиде Сантон (50)
Клеменс Фритц Нванкво Обиора
Торстен Фрингс (78) Салли Мунтари
Арон Хунт Тиагу Мотта (76)
Угу Алмейда (76) Горан Пандев
Марко Арнаутович Самюэль Это’о
Сэлгээ
Клаудио Писарро, 76 Джонатан Бьябьяны, 50
Филипп Баргфреде, 78 Фелисе Наталино, 54
Микаэль Сильвестр, 84 Макдональд Марига, 76
Шар хуудас
Петри Пасанен, 68
Inter3-0Funny bloopers R us
Энсхеде. Стадион “Твенте”.
Шүүгя- Карлос Веласко Карбальо (Испани).
ТВЕНТЕ – ТОТТЕНХЭМ – 3:3 (1:1)
Висгерхоф, 12-автогол (0:1). Ландзаат, 22-с пенальти (1:1). Дефо, 47 (1:2). Росалес, 56 (2:2). Дефо, 59 (2:3). Шадли, 64 (3:3).
Твенте Тоттенхэм
Сандер Бошкер Эурельо Гомеш
Роберто Росалес Ведран Чорлука
Петер Висгерхоф Вильям Галлас
Дуглас Себастьен Бассон
Дуайт Тьендалли Бенуа Ассу-Экотто
Вут Брама Нико Краньчар (86)
Денни Ландзаат Джермейн Дженас (34)
Тео Янссен Вильсон Паласиос
Луук Де Йонг Гарет Бэйл
Насер Шадли Роман Павлюченко (73)
Марк Янко (73) Джермейн Дефо
Сэлгээ
Дарио Вуйичевич, 73 Арон Леннон, 34
Робби Кин, 73
Питер Крауч, 86
Шар хуудас
Джермейн Дженас, 32

***

ИНТЕР (Милан, Итали), ВЕРДЕР (Бремен, Герман),
ТОТТЕНХЭМ (Лондон, Англи), ТВЕНТЕ (Голланд).
# Баг ТТ Х Т Хж +- О
1 ТОТТЕНХЭМ 6 3 2 1 18-11 11
2 ИНТЕР 6 3 1 2 12-11 10
3 ТВЕНТЕ 6 1 3 2 9-11 6
4 ВЕРДЕР 6 1 2 3 6-12 5
GD Star Rating
loading...
Тот нэгээр Интер хоёроор (Аваргуудын лиг A хэсэг), 9.4 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. ZAR says:

    chelseagiin orginal umsgul, beltgeliin huvtsas hereglel zarna. utas 98001112

    GD Star Rating
    loading...
  2. lene says:

    Tot goeoo goe Jermiane Defoe buur goe Harin Inter odoo yagaad bnaa ene yag coachoosoo bolood bnaa gehdee hesgeesee garsan bol boloodoo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: