Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Хапоель “хэлмэгдэв” (Аваргуудын лиг B хэсэг)

GD Star Rating
loading...

Бундеслигтээ хомоол хамагчдын байранд яваа Шальке клуб аваргуудын лигт хэсгээс нэгээр шалгарлаа. Сүүлийн тойргийн тэдний өрсөлдөгч Бенфика байсан. Өмнөх тойрогт Лионыг ялаад хасагдах шатанд үлдэх нь нэгэнт тодорхой болсон байсан ч Шальке өрсөлдөгчдөө найр тавилгүй “яс” үзсэн гэхэд болно.  Өнгөрсөн зун Германд ирсэн Хурадо 19 дэх минутад гоолын салхийг хагалж улмаар 81 дэх минутад Хеведес тоглолтын ялагчын нэрийг тодорхой болгосон юм. Цаг дуусахаас 3 минутаын өмнө Португалын багийн лидер Луизао гоолдсон боловч түүний бөмбөг багтаа нэр төрийг л үлдээлээ. Гэхдээ Бүргэдүүд Европын лигийн эрхтэй үлдсэн. Учир нь Лион- Хапоэлийн тоглолт 2 : 2-р тэнцсэн юм. Энэ тулааны эхний хагас үзэгчдийг уйдаагаагүй боловч гоол орсонгүй. Харин 2-р үед эхлээд Лисандо Лопез Лионд тэргүүллийг авчирлаа. Түүний гоолоос ганц минутын дараа Бен Саар тоог тэнцүүлсэн. Улмаар Израйлийн баг гайхалтай эргэн ирэлт хийж 69 дэх минутаас тоглолтыг 2 : 1-ээр тэргүүж эхэллээ. Эран Захавигийн гоол тэдэнд ийм боломжыг бүрдүүлсэн. Энэ үр дүнгээр тоглолт өндөрлөвөл Хапоель Европын лигийн эрх авах байв. Харамсалтай нь 88 дахь минутад Александр Лаказетт гоол оруулан тооны харьцааг тэнцүүлжээ.

Лиссабон. Стадион “Да Луж”.
Шүүгч- Ховард Уэбб (Англи).
БЕНФИКА – ШАЛЬКЕ 04 – 1:2 (0:1)
Хурадо, 19 (0:1). Хеведес, 81 (0:2). Луизао, 87 (1:2).
Бенфика Шальке 04
Роберто Мануэль Нойер
Макси Перейра (46) Ацуто Учида
Луизао Бенедикт Хеведес
Давид Луиз Кристоф Метцельдер
Фабиу Коэнтрау Лукас Шмитц
Рубен Аморим Хосе Хурадо (88)
Хави Гарсия Пеер Клюге (82)
Сезар Пейшоту (46) Кирьякос Пападопулос
Карлуш Мартинш (79) Иван Ракитич
Хавьер Савиола Рауль Гонсалес
Оскар Кардосо Клаас-Ян Хюнтелар (85)
Сэлгээ
Николас Гайтан, 46 Жоэль Матип, 82
Пабло Аймар, 46 Эду, 85
Эдуардо Сальвио, 79 Эрик Ендришек, 88
Шар хуудас
Давид Луис, 68 Клаас-Ян Хюнтелар, 63
Хавьер Савиола, 71 Иван Ракитич, 78
Пабло Аймар, 77

***


Лион. Стадион “Жерлан”.
Шүүгч- Свен Оддвар Моэн (Норвегия).
ЛИОН – ХАПОЭЛЬ – 2:2 (0:0)
Лисандро, 62 (1:0). Бен Саар, 63 (1:1). Захави, 69 (1:2). Лаказетт, 88 (2:2).

ЛИОН (Франц), БЕНФИКА (Португал),
ШАЛЬКЕ 04 (Герман), ХАПОЭЛЬ (Тель-Авив, Израиль).
# Баг ТТ Х Т Хж +- О
1 ШАЛЬКЕ 04 6 4 1 1 10-3 13
2 ЛИОН 6 3 1 2 11-10 10
3 БЕНФИКА 6 2 0 4 7-12 6
4 ХАПОЭЛЬ 6 1 2 3 7-10 5
GD Star Rating
loading...
Хапоель "хэлмэгдэв" (Аваргуудын лиг B хэсэг), 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. lionOD says:

    za lion maan tsaash yavaad bn shuu hesgeesee 2 oor gardag jaahan muu yum bolloo shuu gehdee zugeeree amjilt zaluusaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: