Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Дуулиан-2020, Монголын хөлбөмбөг » “Дуулиан-2020” тэмцээний 2 дахь долоо хоног сонирхолтой явагдлаа

GD Star Rating
loading...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Дуулиан-2020” тэмцээний 2 дахь долоо хоногийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж өнгөрлөө.  Тоглолтууд сургууль сургуулийн зааланд явагдаж байгаатай холбогдуулан тухайн эзэн багийн хөгжөөн дэмжигчид их байлаа. Гэхдээ зарим багийн хөгжөөн дэмжигчид идэхитэй хүрэлцэн ирж байсан. Үүнд хамгийн холоос хүрэлцэн ирж тоглож буй Бага Хангай ЦС-ийн бага тамирчид болон хөгжөөн дэмжигч нарыг дурьдахгүй байхын аргагүй. Үүний ачаар тэдний 15 насны ангилалын баг 2 дахь тоглолтондоо 2 дахь хожлоо авч чадсан.

Өнгөрсөн амралтын 2 өдөр төлөвлөгөөгөөр нийт 88 тоглолт явагдах байснаас 12 тоглолт явагдаагүй. 8 толголт нь эсрэг багийн хариуцлагагүй байдлаас болж нойлолсон, харин 104-р сургуулийн 3 тоглолт тодорхой шалтгааны улмаас эрх долоо хоног хүртэл хойшолсон. Харин оюутан насны 4 удаагийн аварга УБДС-ийн багийн тоглолт мөн л тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон.

Ингээд нийт 76 тоглолтонд 718 гоол орсноос эзэн зочдын харьцаа 376:339 байсан. 1-р үед нийт 336 гоол орсон. Одоогоор энэ жилийн тэмцээнд нийт 1639 гоол ороод байна.

5 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээний 1000 дахь гоолийн эзэн тодорсон байна. Гоолийн эзэн маань 2010 оны 12-р сарын 04-ны өдөр 18–р сургууль болон 10–р сургуулийн 13 нсаны ангилалын хоорондох тоглолтын үеэр тодорсон. 10-р сургуулийн багийн ахлагч 8 дугаартай хүүхэд Тэлмэнбаяр тоглолтын 1-р үеийн 9 дахь минутанд оруулсан байна. Тэлмэнбаярдаа баяр хүргэе. Энэ тоглолт эцэст нь 8:6-н харьцаатайгаар 10-р сургуулийн хошуучлалаар өндөрлөсөн юм.

Тоглолтын үеэр нийт 63 шар 3 улаан карт авсан нь өмнөх долоо хоногийг бодвол ихэссэн үзүүлэлттэй байна.

Хамгийн өндөр оноогоор хожсон тоглолт 17 насны ангилалын ХасБанкны ивээн тэтгэсэн 40-р сургууль болон Сүү ХК-ийн 104-р сургуулийн хоорондох тоглолт байсан. Энэ тоглолт 23:2-ийн харьцаатайгаар өндөрлөхөд 40-р сургуулийн багийн ахлагч Анхбаяр 12 гоол хийсэн мөн л “Дуулиан-2020” тэмцээний нэг рекорд үзүүлэлт болсон. Мөн энэ тоглолтонд хамгийн их гоол буюу 25 гоол орсон байна.

Хамгийн сонирхолтой тоглолт бол 17 насны ангилалын Сэлэнгэ Прессийн 5-р сургууль болон тухайн хэсэгтээ хамгийн сул баг гэж тооцогдож байсан 17 сургуулийн баг тамирчдыг тоглолт юм. Өнгөрсөн жилийн 15 насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан 72-р сургуулийн хүүхдүүдэд өмнөх долоо хоногт 9:8-н харьцаатайгаар ялагдаад байсан 5-р сургууль энэ тоглолтондоо заавал хожил авах хэрэгтэй байсан. Харин 17-р сургуулийн хувьд энэ тэдний хэсгийн анхны тоглолт байсан. Ингээд тоглолт эхэлж хүмүүсийн таамаглаж байснаар 5-р сургуулийн хүүхдүүд үнэхээр тоглолтыг давамгайлж эхний үеийг 5:1-н харьцаатайгаар хошуучилсан. Харин 2-р үе эхлэхэд 17 сургуулийн тоглолт элт сэргэж үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлж 8:8 хүртэл тэнцүүлж чадсан. Харин эцэст нь эзэн баг туршлага заан тоглолтыг 10:9-өөр хошуучилж хэрэгтэй 3 оноогоо авлаа. Харин    17-р сургуулийн хувьд бүх юм боломжтой гэдгээ харуулж, энэ тоглолтоороо дараагийн тоглолтонд хэрэгтэй 3 оноо авч чадна гэдгээ хангалттай харууллаа.

Энэ долоо хоногийн шилдэг тоглологчоор яахийн аргагүй ХасБанкны 40-р сургуулийн 17 насны ангилалын багийн ахлагч Анхбаяр хүү тодорлоо. Тэрээр багийнхаа 23 гоолийн 12 буюу бараг тал гоолийг нь оруулж багтаа нөлөөтэй гэдгээ харууллаа.

GD Star Rating
loading...
“Дуулиан-2020” тэмцээний 2 дахь долоо хоног сонирхолтой явагдлаа, 9.6 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. A says:

    Ene huuhduudees mongoliin hol bombogiin ireedui ih hamaarna. Yu ch bolj bsn demjij bga shu. Haters harin zailaarai. Bid l demjihgui bol oor hen demjih we

    GD Star Rating
    loading...
  2. barca fan says:

    ayaya goe goe amjilt

    GD Star Rating
    loading...
  3. duk says:

    bayaraa muu nohoin gulug dasgaljuulaad l bna uu
    xaxaxaxa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: