Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » МанЮ хэсгээ тэргүүллээ (Аваргуудын лиг С хэсэг)

GD Star Rating
loading...

С хэсгийн сүүлийн  тойргийн 2 тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. МанЮ, Валенси хэсгээсээ шалгарах нь альхэдийнэ тодорхой болоод байсан ч хэн нь нэгээр вэ гэдэг асуулт тодорхойгүй байлаа. Хэсгийн лидерийн нэрийг тодруулах тулаанд МанЮ-Валенси 1 : 1-ээр тэнцсэн учир Улаан чөтгөрүүд 1-р байраар шалгарлаа. Тоглолтын 32 дахь минутад Пабло эсрэг багийнхаа хамгаалагчдын хайнга алдааг ашиглан гоолдсон. Дөнгөж 3 дахь удаагаа үндсэн багт багтаж байгаа залуу хаалгач Бен Амос энэ өдөр МанЮ-гийн хаалган дээр зогсжээ. МанЮ хэсгийн шатанд анхны гоолоо алдаж байгаа нь энэ. Гэхдээ эхний гоолд тэрний буруу байгаагүй. 2-р үе эхлээд 5 минут өнгөрч байхад Рио Фердинанд бэртэл авсэн нь МанЮ-д том цохилт боллоо. Түүний оронд Крис Смаллинг талбайд гарч ирсэн. Гэвч дахь минутад Андерсон Пакын гайхалтай цохилтыг гүйцээж багтаа тэнцээг авчирсэн. Энэ гоол МанЮ-гийн аваргуудын лигт оруулж буй 300 дахь гоол болжээ. Тоглолтын төгсгөл рүү зочин багийнхан аюултай довтолгоо хийж байсан ч Бен Амос үүргээ сайн биелүүлжээ. Энэ хэсгийн Бурсаспор Рейнжерс багуудын тоглолт мөн 1 : 1-ээр өндөрлөсөн. Шотландын баг 6 оноотой хэсгийн 3-р байраар шалгарч Европын лигийн эрх авлаа. Бурсаспорын хувьд аваргуудын лигийн анхны улиралаа ямар ч байсан 1 оноотой өндөрлүүлж байна.

Манчестер. Стадион “Олд Траффорд”.
Шүүгч- Педру Проэнса (Португалия).
МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – ВАЛЕНСИЯ – 1:1 (0:1)
Пабло, 32 (0:1). Андерсон, 62 (1:1).
Манчестер Юнайтед Валенсия
Бен Амос Висенте Гуаита
Рафаэл Луиш Мигел
Рио Фердинанд (50) Рикарду Кошта
Неманья Видич Анхель Деалберт
Фабио Жереми Матье
Луиш Нани (81) Пабло Эрнандес (81)
Майкл Кэррик Эвер Банега
Андерсон (90) Давид Альбельда
Пак Джи Сун Хорди Альба (68)
Уэйн Руни Алехандро Домингес (54)
Димитар Бербатов Ариц Адурис
Сэлгээ
Крис Смаллинг, 50 Иско, 54
Райан Гиггз, 81 Хуан Мата, 68
Даррен Флетчер, 90 Софиан Фегули, 81
Шар хуудас
Андерсон, 44 Давид Альбельда, 60
Луиш Мигел, 78

***

Бурса. Стадион “Ататюрк”.
Шүүгч- Тони Шапрон (Франци).
БУРСАСПОР – РЕЙНЖЕРС – 1:1 (0:1)
Миллер, 19 (0:1). Серкан Йылдырим, 79 (1:1).

***

МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД (Англи), ВАЛЕНСИЯ (Испани),
РЕЙНЖЕРС (Шотланд), БУРСАСПОР (Турк).
# Баг ТТ Х Т Хж +/- О
1 МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 6 4 2 0 7-1 14
2 ВАЛЕНСИЯ 6 3 2 1 15-4 11
3 РЕЙНЖЕРС 6 1 3 2 3-6 6
4 БУРСАСПОР 6 0 1 5 2-16 1
GD Star Rating
loading...
МанЮ хэсгээ тэргүүллээ (Аваргуудын лиг С хэсэг), 8.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. manu says:

    Сайн байна сайн байна. Ядаргаатай бэртэл гэмтэл

    GD Star Rating
    loading...
  2. lene says:

    Bichlegiig ni oruulsand tnx Newsiinheen

    GD Star Rating
    loading...
  3. bayanaa says:

    yooh ashgvıde bursaspor inegj neg anhniha onoog avah gj ug n sercan 2dah goal.aa oruulah bolomj bsan daanch ashıglag chadsanguıde gehde yahav ene udaa ih tom turshlaga bololoo ireh jil ch oroltsoh bhaa Bursaspor…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: