Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Бусад наадмууд » Азийн Элсний Спортын Наадам Оманд “хөшгөө нээв”

GD Star Rating
loading...

Анх 2005 онд Азийн Олимпийн Зөвлөлөөр (OCA) албан ёсоор батлагдаж, анхныхаа гарааг 2008 оны Бээжингийн олимпийн дараа Индонези улсын Бали аралд эхэлсэн Азийн Элсний Спортын Наадам өчигдөр Оманд нээлтээ хийлээ. Хоёр дахь удаагийн элсний спортын наадамд Монгол улс триатлон, бодибилдинг, модон бөмбөгийн төрлөөр даруухан оролцож байгаа бөгөөд нээлтийн ёслолд тамирчин Төмөрбаатарын Чахар улсынхаа далбааг залсан байна. Т.Чахар нь 1974 онд төрсөн, бодибилдингийн тамирчин, улсын гурван удаагийн аварга, Хонконг, Тайландын олон улсын тэмцээнд амжилттай оролцож байсан, өдгөө МУИС-ийн нанхиад хэлний багш ажээ. Монголын тамирчдын тэмцээн өнөөдөр эндхийн цагаар 10:00-аас эхэлж, модон бөмбөгч Д.Байгальмаа, Г.Сугарбаяр, бодибилдингийн Д.Энхбаатар нар өрсөлдөнө.. Харин манай триатлонч Б.Зоригт багш О.Ноожийн хамт 12 сарын 16-ны өдөр ус, дугуй, гүйлтээр “шалгалтаа өгөх” хуваарьтай. Хоёр жилийн өмнө Монголын баг тамирчид Бали-2008 наадамд модон бөмбөг, триатлон, элсний бөхийн төрлөөр оролцож, чөлөөтийн тамирчин Т.Энх-Амгалан алтан медаль хүртэж байсан билээ.

GD Star Rating
loading...
Азийн Элсний Спортын Наадам Оманд "хөшгөө нээв", 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. bayanaa says:

    za tamirchidadaa niit unshigchdiinha umnuus amjilt husie sain oroltssoroi gj erooe heliin chanadaas ta nariiga demjij yvdag shv

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: