Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Биатлон, Өвлийн спорт » Мякяряйнен анх удаа, Гёсснер бас анх удаа

GD Star Rating
loading...

Эрэгтэй

Эмэгтэй 15 км – Ганцаарчилсан төрөл

Сүүлийн хоёр жилийн Дэлхийн цомын шинэ улиралын эхний гараанд түрүүлсэн  Шведийн Хелена Экхольм энэ удаа амжилтаа давтаж чадсангүй. Гэхдээ түүний оронд нутаг нэгт Анна Карин Зидек түрүүлсэн болохоор нутгийн хөгжөөн дэмжигчид сэтгэл хангалуун үлдсэн биз ээ. Зидек нийт зайгаа 45:26.1 минутад туулж нэг ч сум алдаагүй. Харин 2-р байранд Францын Мари-Лор Брюне́ 8.9 секундын алдагдалтайгаар, 3-р байранд Экхольм  тэргүүлэгчээс 42.7 секундын алдагдтайгаар орж хүрэл медаль зүүлээ. -12  хэмийн хүйтэнд тамирчидын тэсвэр тэвчээрийг шалгасан ширүүн уралдаан болсон.

Хэдийгээр 2-р байранд орсон Мари-Лор Брюн тэшилтээрээ Зидекийг дагуулахааргүй хурдтай байсан ч 2 сум алдаж түрүүлэх боломжоо үгүй хийжээ. Тэрээр эхний буудалтаас нэг сум алдаж, сүүлийн зогсолт дээрээ мөн нэг удаа алдаа гарган 2 минутын торгууль хүлээснээр төдийлөн хурдтай биш Зидекд ялах боломж олгосон. Зидекийн хувьд буудалтан дээрээ маш их удаж цаг алдаж байсан бөгөөд хэрвээ нэг л сум алдсан бол хэцүүхэн байдалд орох байлаа. Гэвч тэр удаан зогсож хянамгай буудсаны үр шимээ амссан юм. “Би хэзээ ч хурдан буудагч байгаагүй” хэмээн тэрээр тэмцээний дараа ярьсан. 20 дахь сумаа байндаа илгээснийхээ дараа түүний нүүрэнд ялалтын баярын мишээл тодорсон.

““Би нэг их сандраагүй. Зүгээр л бүгдийг нь буудахыг хүссэн. Түүндээ ч хүрлээ” хэмээн ярих Туриний олимпийн 12.5 км-ийн бөөн гарааны аварга бүсгүй Эстерсунд алт авна гэсэн итгэл бага байсан талаараа ярьж байна. “Өнөөдөр тийм ч өндөр амжилтанд хүрнэ гэж бодоогүй байсан. Гэхдээ тэмцээн эхлээд бага багаар өөртөө итгэх болж эхэлсэн. Буудалт маань итгэмээргүй сайн байсанд би өөрөө ч гайхсан шүү. Уг нь бэлтгэлийн үеэр маш их алддаг байсан юм. Сүүлийн бэлтгэл дээрээ л гэхэд би 7, 8 сум алдсан бол өнөөдөр огт өөр байлаа. Бэлтгэл би буруу тактикаар бэлддэг байж ер нь. Одооноос зөв замдаа орлоо”

2-р байр эзэлсэн Мари-Лор Брюне өөрийнхөө амжилтад сэтгэл хангалуун байна. Статистик үзүүлэлээр Франц бүсгүй ялагчаас (Зидек) бараг 2 минут хурдан тэшижээ. Гэвч 2 сумны 2 минутын торгууль түүнд гай тарьсан. “Аман хүзүүдсэндээ үнэхээр их баяртай байна. Сүүлийн зогсолт дээр би 3 сумаа буудчихаад 4 дэх дээрээ яарснаасаа болоод алдчихсан”

20008-09 Дэлхийн цомын эзэн Экхольм 3 дахь жилдээ дараалан Эстерсундэд шагналын тавцанд гарлаа. Өөрөөр хэлмэл Дэлхийн цомын эхний гараа Шведийн энэ хотод болдог болсноос хойш Экхольм медальгүй буцаж байгаагүй гэсэн үг. Экхольм яг  Брюне́гийн адил 2 сум алдсан. ”Би уг нь энэ жил урьд урьдийнхаас илүү их бэлтгэл хийсэн юм. Гэтэл ийм зүйл болчихлоо. Цаашдаа ирэх жилүүдэд ч энэ хотод медалийн тавцанд гишгэсээр байна гэдэгт итгэж байна” хэмээн тэрээр ярьжээ.

Эмэгтэй 7.5 км спринт

Кайса Мякяряйнен энэ төрөлд түрүүлж анх удаа Дэлхий цомын гараанд түрүүллээ. Финлянд бүсгүй 22:42.1 минутын хугацаанд барианд орсон бол Германы ирээдүй гэгдэж буй Мириам Гёсснер  түүнээс 18.7-ээр хоцорч мөнгөн медаль авлаа. Хоорондоо  7 насны зөрүүтэй эдгээр тамирчид аль аль нь нэг ч сум гарздаагүй юм.

“Би олон жил Дэлхийн цомд уралдаж байгаа ч хэзээ ч ялж байсангүй. Тиймээс энэ бүхэн миний хувьд шинэ зүйл боллоо. Өнгөрсөн жил би энэ хотод спринтээр 3-р байранд орж байсан. Тэр жилээс өмнө надад энэ хот таалагддаггүй байсан юм. Гэхдээ энд уралдах сайхан санагддаг. Яг миний төрсөн нутаг шиг уул толгод нь өндөр, их хүч шаарддаг. Маш ихбаяртай байна” хэмээн шинэхэн Дэлхийн цомын ялагч сэтгэгдлээ хуваалцсан.  Энэ төрлийн 3-р байранд орсон Беларусын Дарья Домрачева 1 сум алдсан.

Уралдааны эхнээс Мякяряйнен тэрүүлж барианд орох хүртлээ урдаа хэн нэгнийг алдаагүй. Эхний зогсолт дээр тэрээр  сум алдаагүй учраас ардаа явсан Домрачевагаас 40 секундээр тасарч эхэлсэн. Улмаар 2 дахь буудлага дээр ч алдаа гаргасангү. Энэ үеэс Гёсснер 2-р байр луу урагшилж Мякяряйнений цагийг бага багаар барьж эхэлсэн. Гэвч барианд орохоос өмнө тэрээр хоорондын зөрүүг 18.7 сек болгож чадсан юм.

Анх удаагаа Дэлхийн цомд өрсөлдөж буй залуу тамирчны хувьд энэ мэдээж чамлахааргүй үзүүлэлт. Хэвлэлийн бага хурлын үеэр залуу бүсгүй “Би анх удаа л сум алдалгүй уралдаж үзлээ. Мэдээж хэрэг баяртай байна. Ванкуверийн олимпод би Германы багт орж cross-country төрөлд уралдсан. Тэр туршлага маань миний тэшилтэд их сайнаар нөлөөллөө” хэмээжээ. 3-р байранд орсон Домрачева “Маш хүйтэн (-19C) байсан болохоор зүүн гарын маань 2 хуруу бараг л хөлдчихсөн гэхэд болно. Аз болж баруун гар маань гайгүй байсан болохоор буудахад ямар нэг асуудал үүссэнгүй” гэж ярьсан. Зохион байгуулагч хотын үзэгчид Экхольмийг уухайлан дэмжиж байсан ч тэрээр 4-р байранд орсон юм.

Эмэгтэй 10 км хөөж гүйцэх

Дээрхи спринт төрлөөс 2 өдрийн дараа Эстерсундийн цанын ордонд Мякяряйнен, Гёсснер нар дахин хамтдаа шагналын тавцанд гишгэлээ. Өмнө спринт төрөлд түрүүлж анх удаа Дэлхийн цомоос алт авсан Мякяряйнен 10 км-ийн хөөж гүйцэх төрөлд 31:57.1 минутын цаг үзүүлэн Эстерсундэд 2 дахь алтан медалиа гардлаа. Өмнөх уралдааны адил тэрээр ганц ч сумаа алдаагүйн дээр ардаа явсан Гёсснерээс бүх л бүтэн 1;25.3 минутаар илүүрхжээ. Эстерсунд хотынхны хайртай тамирчин Экхольм 3-р байранд орсон.

Уралдаан эхлэхийн өмнө Финлянд тамирчинд түрүүлэх боломж өндөр гэдгийг мэргэжилнүүд ярьж байсан. Учир нь түүн шиг сайн бууддаг биатлонч Эстерсундэд байсангүй. Эхний 2 буудлагын дараа л гэхэд тэр ойрын өрсөлдөгөөсөө 50 сек-ээр тасарсан байв. Нэгэнт хол тасархай тэргүүлж байсан болохоор туршлагтай тамирчны хувьд  цаашдын уралдаанаа тайван хийж барианд тэргүүлэн орсон юм. Нэгэнт ялагчын нэр тодорсон болохоор 2-р байрын төлөөх өрсөлдөөн үзэгчдийн анхаарлыг татаж байв. Гёсснер, Экхольм  Зидек нарын хооронд тун бага зөрүү байсан нь уралдааныг сонирхолтой болгож байлаа. Гёсснер 3 сум алдсан бол Экхольмийн 2 сум байндаа туссангүй. Гэвч хурдтай Герман охин алдсан нэг сумныхаа торгуулийг хурдан гүйцээж 2-р байранд орсон юм.

Экхольм түүнээс түрүүлж буудалтаа хийгээд ордоноос гарсан боловч тэшилтэн дээрээ хамаг цагаа алдсан юм. “Уралдаан хөгжилтэй байлаа. Би уг нь энд ирэхээсээ өмнө шагналын тавцанд гарна гэж бодоо ч үгүй байсан юм. Гэтэл 2 удаа гарчихдаг. Баяртай байна” гэж Гёсснер ярьсан бол Экхольм “Миний гол зорилго Ана Зидекийн өмнө орох байсан. Яагаад гэвэл барианд орсон цорын ганц Швед тамирчин байхыг хүссэн юм. Мякяряйнен гайхалтай байлаа. Түүн шиг нэг ч сумаа зарлагадахгүй байх нь миний зорилго” хэмээн ярьсан юм.

Дэлхийн цомын дараагийн гараа 12 сарын 10-наас 12-ны хооронд Австрийн Хохфильцен явагдана. Тэмцээний талаархи мэдээллийг SN сайт та бүхэнд цаг тухайд нь хүргэж байх болно.

Төрөл : Алт : Мөнгө : Хүрэл :
Эмэгтэй 15 км – Ганцаарчилсан төрөл

Анна Карін Зидек
Швеція Швед
Марі Лор Брюне
Франція Франц
Гелена Екгольм
Швеція Швед
Эмэгтэй 7.5 км спринт Кайса Мякяряйнен
Фінляндія Фінлянд
Міріам Гесснер
Німеччина Герман
Дарія Домрачова
Білорусь Белорусь
Эмэгтэй 10 км хөөж гүйцэх Кайса Мякяряйнен
Фінляндія Фінлянд
Міріам Гесснер
Німеччина Герман
Гелена Екгольм
Швеція Швед

***

“Дэлхийн цом – 2010″ – Эмэгтэй явц

# Нэр ЕСТ
ІН
ЕСТ
СП
ЕСТ
ПЕ
Оноо
Фінляндія Кайса Мякяряйнен (FIN) 30 60 60 150
2 Швеція Гелена Екгольм (SWE) 48 40 48 136
3 Швеція Анна Карін Зідек (SWE) 60 32 43 135
4 Україна Валя Семеренко (UKR) 43 31 40 114
5 Німеччина Міріам Гесснер (GER) 2 54 54 110
6 Росія Ольга Зайцева (RUS) 38 34 38 110
7 Словенія Тея Грегорін (SLO) 36 36 32 104
8 Німеччина Андреа Генкель (GER) 32 38 28 98
9 Німеччина Тіна Бахманн (GER) 23 43 31 97
10 Росія Світлана Слєпцова (RUS) 34 27 36 97
GD Star Rating
loading...
Мякяряйнен анх удаа, Гёсснер бас анх удаа, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Germanii heden sain busguichuud bhgyi boljee huurhii.

    GD Star Rating
    loading...
  2. gd says:

    tegeed ene ohin shiiriig ni hataah yum bishv…anhny garaandaa ingene gedeg chini neg yum bnaa bas

    GD Star Rating
    loading...
  3. naran says:

    Одоо Хохфильценд болох 2 р гарааг цаг тухайд нь бичээрэй. та нар бас овоо шүү. цаашид 9 гарааг бүгдийг нь бичээрэй амжилт хүсье. дараагийн гараанаас магдаленна нойнер, симона хаусвальд бас допингийн шийтгэл дуусаж буй екетарена юрьева, альбина ахатова нар бас допингийн шийтгэл дуусаж байгаа ярошенко нар нар ирэх байх

    GD Star Rating
    loading...
  4. morumok says:

    helena anna karin 2 2 uula huntei suusan bna sh de

    GD Star Rating
    loading...
  5. buya says:

    екетарена юрьева, альбина ахатова minii hairtai 2 tamirchinirgeed ireesee ,альбина ахатова ch butsaj irehgui yum shig bn lee, harin екетарена юрьева irgej irne gesen . 2008 onii ter jiliig haramsaad baidagiin екетарена юрьева delhiin tsomd onoogooroo tasarhai turuulj yavhad n doping geed gargachihsan. Tegeed ter jiliin shagnaliin mungu geed 60 garui myangan euro-g butsaaj tul gesen bainlee . Manai hun yavah munguu urchihsen baidag tegeed sayhan Orosiin 1 terbumtan (MIhial Prohorov-Newjersey nets bagiin ezen) -aas guihad nuguuh n 1 tsagiin daraa tulsun geed hariu ugsun baina lee. екетарена юрьева -ene jil zaaval delhiin tsomd turuuleeree !!!

    GD Star Rating
    loading...
  6. suhe says:

    swedenii emegteichuud uragshaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: