loading...
1.Арьен Роббен гэр бүлсэг нэгэн. Тэрбээр зав л гарвал гэрийн зүг гэдэн годон гээд алхчихдаг гэдэг. Эхнэр Бернадин нь өнгөрөгч хавар амаржиж охинтой болсноор Арьен хүү, охинтой болжээ.
2.Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Криштиану Роналду олон хүүнхэтэй нэр холбогдсон ч батлагдсан нь үгүй. Харин өдгөө орос модельтэй найзалж байгаа нь олны хараанд өм цөм өртлөө. Тэд сүй тавилцсан тухай шуугиж эхэллээ. Ирина Шейк гэх бүсгүй Оросын бөглүү нутгаас төрсөн топ модель ажээ.
3.Лионель Месси Росарио хотынхоо бүсгүй Антонелла Рокуццотой найзалдаг. Месси хамаатныхаа ахын хамт гудамжинд хөлбөмбөг тоглож байхдаа түүнийг харж, гоо сайхныг нь бишрэн алмайрч зогссон гэдэг.
4.Аргентиний хөлбөмбөгчин Карлос Тевес тогт воргүй зантай. Үүний нь илрэл бол нэг бус эх нэр сольсон явдал юм. Тэрбээр Ванес са Мансилья, дараа нь Наталья Фасси гэх бүс гүйтэй сууж ба рихдаа тулж байгаад хаяж одсон бол одоо загвар өмсөгч нэгэнтэй найзалж яваа гэнэ.
5.Рикардо Изексон Дос Сантос Лейтегийн Кака гэдэг нэрийн түүх сонин. Түүний ах нь дүүгийнхээ Рикардо нэрийг багадаа хэлж чаддаггүй байсан тул товчлоод Кака хэмээн дуудах болж. Харин эхнэр Каролина Селико нь түүнийг өөр нэрээр энхрийлэн дууддаг гэх. Гэвч Кака тэр нэрээ нууцалсаар ирсэн. Селико нөхрөө шүтэн бишрэгчидтэй нь хардаад үе үе бужигнуулдаг ажээ.
6.АНУ-ын шигшээ багийн ахлагч Лэндон Донован энэ жилийн ДАШТ-ий үеэр Алжирын хаалганд оруулсан гоолоо эхнэр Бьянки Кайличдаа зориулжээ. Түүнээс өмнө тэд удаан хугацааны турш үл ойлголцож байсан гэнэ. Тэр тоглолтын дараагаар Бьянки нөхөр лүүгээ утасдсанаар тэд эвлэрчээ.
7.Мирослав Клозе польш үндэстэн тул Зүүн Европчуудын заншлаар гэр бүлдээ халамж гайхалтай сайн тавьдаг гэнэ. Ихэр хүүхдүүд нь өдгөө хөлбөмбөг тоглох гэж аав ээжийнхээ чихнээс хонх уядаг болжээ.
8.Бразилийн шигшээ багийн хаалгач Хулио Сезар нутгийнхаа сайхан бүсгүй Сюзана Вернертай гэрлэсэн. Мань Вернер 1998 оны ДАШТ-ий үеэр Роналдогийн эхнэр гэгдэж байв. Гэвч шигшээ тоглолтын өмнөхөн тэд хэрэлдээд хоёр тийш болсон гэдэг.
9.Английн хөлбөмбөгийн од Уэйн Рунигийн эхнэр хөлбөмбөгчдийн гэргий нараас хамгийн алдартай нь. Бекхэмийн эхнэр Виктория Адамс шиг од биш ч адайр аашаараа олны анхаарлын төвд байж ирсэн. Гэхдээ өөрөө бие дааж бизнес хийх үүднээс нэгэн компанитай 4,5 сая фунтын гэрээ байгуулаад байна.
10.Уэсли Снейдер ирэх жилийн зургадугаар сард хуримаа хийхээр төлөвлөсөн. Найз бүсгүй нь Иоланта Кабау ван Касберген юм. Тэрбээр Голландын сайхан бүсгүйчүүдийн нэг. Сонирхолтой нь “Интер” баг Аваргуудын лигийн хүрээнд “Челси”-тэй хариу тоглолт хийхээр онгоцоор нисч байх үеэр Снейдер сүй тавих саналаа түүнд тавьжээ.
loading...




Снейдер аль хэдийн гэрлэчихсэн ш дээ. Энэ хэзээний мэдээлэл вэ?
loading...
Ene medeelliig ali deer 5 tsagarigaas unshij bsan sanagdana. Ali deeriin medeelel bn gehde dahiad unshihad goy l ym
loading...
gerrardiinhiig oruulaache esvel urgeljlel bga ymu gerrardiin ger bul bol hamgiin daruu gdgeeree aldartai shde tegehde ehner ni bol angliin zagvar omsogch shde zaza sportnews nice shu
loading...
thh gerrardin ehner huurhun shd. bs cole-n ehner .urgeljlel bn bzd. hurdan gargarai
loading...
Manaih hasagdah shatand CL 2 garsan yamarch bagaas aihgui Intertei taarval nodnigiin toostoo duusaagui baigaa hariugaa avah saihan bolomj Romatoi taarval bas tootsoo baigaa talbai deer but nirgej hariugaa avna Lyon Valencia Milan Copenhagen ali n ch yu ch bish harin dahiad Marseille taaraasai uchigriin luivardaj hojsoniig n batlah saihan bolomj 2 ch pinalt baihad teneg shuugch hardaggui CL cup urgoh bolnoo
loading...
kaka udahgui ireed yun missii bolgondoo alaad ogoh blgui de
loading...
Chelsea pride of London. Let’s go Blues. ene jil manaix tvrvvlnee. 1/4 shigsheed barcatai taraasai. xariugaa saixan awax ymsan. ter diilddeggvi luiwarchdad xicheel zaax ymsan. bas interees ch gesen xariugaa awax ymsan
loading...
chelsea ene jil CL leagud sain bga ni baina tegehde marsield hojigdlooo PL bas muu bna ene yu ve 11sard 4 nl onoo avsan chelsea ene jil arai amjihq baihoo
loading...
arsenaliin gol toglogchid azguiteed oroltsoxgui bol real barcad xojigdox bx gexdee vermealen fabregas bval bux yum arai l emx tsegstei bn
loading...
http://bball88.blogspot.com/
Сагсанбөмбөгийн бүтэн тоглолт, хөгжмийн микс, шилдэг 10 тоглолтуудыг эндээс татаарай.
loading...
EnE chinii huulsan medee bna shdee,yahuu,5tsagirga ntr deer bsan shdee
loading...