loading...
Монголын шатрын холбоо багийн УАШТ-ийг анх удаа зохион байгуулахаар болжээ. Энэ сарын сарын 24-26-нд “Эрин” компанийн байранд болох анхдугаар тэмцээнийг олимпиадын системээр зохион байгуулах юм. Баг бүр дөрвөн гишүүнтэй, нэг нь эмэгтэй шатарчин байх гэнэ. Тэмцээн оролцох багуудын тооноос хамаарч швейцарь системээр 7-9 өрөг үргэлжлэх бөгөөд харьяалагдах аймаг, клубээр багаа бүрдүүлж болох юм.
loading...



