loading...
Австрийн Хохфильцен хотод цаг агаарын хүнд нөхцөлд Дэлхий цомын 2 дахь гараа эхэллээ. Лавсан орох их цас тамирчдын хувьд жинхэнэ шалгуур боллоо. Эрэгтэй спринт төрлөөр Хохфильценийн тэмцээн эхэлсэн бөгөөд Эстерсундээс эхэлсэн Норвегийн биатлончдын ялалтын буухиа энд мөн үргэлжиллээ. Гэхдээ энэ удаа Свендсен, Бьёрндален бус тэдний багийн анд Тарьей Бё тэргүүн байр эзэллээ. Өдгөө 22 настай Ванкуверийн олимпийн буухиа төрлийн аварга нийт 28:17.6 минутад зайгаа туулсан бөгөөд 10 сумаа бүгдийг нь байнд нь зоосон юм.
Харин 2-р байранд Украйны Сергей Седнев (+27.5), 3-р байранд Францын Алексис Беф (+33.3) нар шалгарчээ. Беф сүүлийн тойрогт уруудах үедээ унаагүй бол 2-р байранд орох боломжтой байсан юм. Тэмцээний ялагч Тарьей анх удаа Дэлхий цомоос түрүү хүртэж буй нь энэ.
“Энэ зун би өөрийгөө нэг түвшин ахисан гэж бодож байна. Ямар ч бэртэл гэмтэл байхгүй дээр нь бэлтгэл сайн байсан нь миний амжилтын гол тулгуур. Өнгөрсөн долоо хоногт би өнөөдрөөс илүү сайн бэлтгэлтэй байсан. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлыг тооцож үзэх юм бол энэ удаагийн уралдаан миний энэ жилийн шилдэг амжилт боллоо. Эхний хоёр тойрогт би бага зэрэг азтай байсан. Харин сүүлийн тойргоос эхлэн маш цас их орж эхэлсэн учраас байдал хэцүү болж эхэлсэн. Гэхдээ нөхцөл байдлыг зохицуулж чадсан даа баяртай байна” хэмээн тэрээр ярьжээ. Мөн “Свендсен, Бьёрндаленийн өмнө орж чадсан л бол медаль хүртэх нь гарцаагүй гэсэн үг. Яагаад гэвэл тэд үргэлж шилдэг амжилтыг үзүүлдэг юм” хэмээсэн. Өнгөрсөн жил энэ хотод спринтээр аваргалж байсан Бьёрндален энэ удаа 10-р байранд орлоо.Их цас алдарт эрийн хамаг хүчийг барсан бололтой.
Харин Свендсений хувьд арай өөр нөхцөл байдалд байсан. Түүнд медалийн тавцанд гишгэхэд ердөө 0.5 секундын цаг дутаж 4-р байранд орсон. Спринтэд уралдсан ихэнхи тамирчид их цасны тухай ярьж байна. 26-р байранд орсон Словений Клемен Бауэр “Зам үнэхээр хүнд байсан болохоор их хүч зарлаа. Гэхдээ чманай техникчид цаныг маань маш сайн тохируулж өгсөн. Гэтэл би өөрөө босоо буудалтаас 4 сумаа алдаад бүх зүйлээ баллачихлаа. Цаг агаараас бусад зүйлс уг нь маш зөв явж байсан юм” хэмээн халаглажээ. Их цасан дундаас биатлончид 50 м-ийн зайтай орших байгаа олж харахад ч хүндрэлтэй байв. Харин 100 м-ийн зайтай суусан үзэгчдийн хувьд юу болж байгааг тааварлахаас өөр арга байсангүй.
1. Тарьей Бё (Норвег) — 28.17,6 (0+0)
2. Сергей Седнев (Украин) — 27,5 (0+1)
3. Алексис Беф (Франц) — 33,3 (0+1)
4. Эмиль Хегле Свенсен (Норвег) — 33,8 (1+1)
5. Доминик Ландертингер (Австри) — 41,8 (0+1)
6. Симон Эдер (Австри) — 44,2 (0+0)
Эмэгтэй – Спринт 7.5 км
Эмэгтэйчүүдийн хувьд 7.5 км-ын спринт төрөл тийм ч сонирхолтой явагдсангүй. Германы алдарт Магдалена Нойнер шинэ улиралын анхны гараагаа энд хийсэн бөгөөд 7-р байранд оржээ. Босоо буудалтаас Нойнер 2 сум алдаж торгууль хүлээсэн нь ийнхүү тааруу амжилт үзүүлэх шалтгаан болсон.
Тэргүүн байранд орсон Ванкуверийн олимпийн энэ төрлийн аварга Словакын Анастасия Кузьмина́ 25:30.6 минутын амжилт үзүүлсэн бол Нойнер түүнээс +37.4 секунд алдсан байна. Эрэгтэйчүүдийн спринтийн адил цасан шуурган дунд хүнд нөхцөлд бүсгүйчүүд уралдлаа. Кузьмина нэг ч сум алдаагүй бол 2-р байранд орсон Белорусын Даря Домрачава нэг , Эстерсундэд 2 түрүү хүртсэн Мякяряйнен мөн нэг сум босоо буудалтаас алдсан юм.
Харин цагийн зөрүүний хувьд тэд ялагчаас +19.8, +23.8 байна. Ялалтын баяраа Кузьмина́хүүтэйгээ хамт тэмдэглэсэн юм. Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр “Өнгөрсөн долоо хоногт би маш тааруу буудаж байсан бол өнөөдөр бүх зүйл төгс байлаа” гэжээ. Эстерсундэд болсон эхний гарааны ганцаарчилсан төрөлд Кузьмин 20 сумныхаа 10-г нь алдаж 87-р байранд орсон юм. Мөн спринтэд 39-р байр, хөөж гүйцэх төрөлд 14 гэсэн амжилт үзүүлсэн. Харин энэ удаа тэр буудалт дээрээ ч тэшилт дээрээ ч алдаа гаргасангүй. Дашрамд дурьдахад түүний нөхөр Израйлийн цанын шигшээ багийн тамирчин бөгөөд Ванкуверт эхнэрээ дасгалжуулж оролцуулсан юм. Мириам Гёсснер хэвтээгээс 5 сумаа амжилттай илгээсэн хэрнээ босоо буудалтдаа 3 сум алдаж 18-р байранд оржээ. Мякяряйнен энэ уралдаанд тэргүүлэгчийн шар энгэрэвчтэй уралдсан. Энэ нь түүнд дарамт учруулсан хэмээн тэрээр ярьжээ.
1. Кузьмина (Словак) – 25.30,6 (0)
2. Домрачева (Белорус) – зөрүү + 19,8 (1)
3. Мякяряйнен (Финлянд) – 23,8 (1)
4. Флатланн (Норвег) – 25,9 (1)
5. Экхольм (Швед) – 28,0 (0)
6. Брюне (Франц) – 31,2 (0)
7. Нойнер (Герман) – 37,4 (2)
8. Анна Богалий-Титовец (ОХУ) – 46,4 (0)
Маргааш манай цагаар 17:45-аас Эрэгтэйчүүдийн хөөж гүйцэх төрөл, 21.00 цагаа эмэгтэй хөөж гүйцэх төрөл явагдах болно. Уралдааныг та бүхэн Оросын Россия 2 болон Eurosport сувгуудаар хүлээн авч үзэх боломжтой.
loading...





M.Neuner ch hurdan bn lee shuu bosoogoos 2 bai aldaagui bsan bol barag l turuuleh blaa,mash hurdan teshdeg yum bna lee. Swed-n Helena Jonsson yagaad temtseend oroltsohgui bgaam bol?A.Kuzmina sain blaa unuudur
loading...
Helena Ekholm-g yariad baina uu…uraldaj l bgashd…umnuh garaand shagnal avaad l bsn hmm
loading...
helena jonsson chini helena ekholm bolchihjee hu. amjuulj l baigaam bna
loading...