Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Шөвөгт “барилдах” шатарчид тодров

GD Star Rating
loading...

Энэ сарын 4-25ны өдрүүдэд Турк улсад олимпийн системээр явагдаж буй эмэгтэйчүүдийн ДАШТ-ий журмыг манай сайт 06ны өдөр мэдээлсэн билээ.

Нэгийн даваанд П.Крамлинк (2526),Н.Погонина (2472),Е.Данилян (2466),Шен Ян (2461),Б.Мөнгөнтуул (2409) нарын харьцангуй өндөр чансаатай шатарчид “өвдөг шороодсон” бол 7-9ний өдрүүдэд мөн ширүүн өрсөлдөөнтэй явагдсан хоёрын давааны дараа л гэхэд уг тэмцээнд шалгарч оролцсон ОХУ-ын 10 шатарчдаас дэлхийн аварга А.Костенюк тай-брект ялж үлдээд байна.

Нэгийн даваанд манай шатарчинг нэмэлт тоглолтод 1,5:0,5-аар дийлсэн Е.Дембо (2454) өнгөрсөн зун Улаанбаатар хотноо зохиогдсон ФИДЕ-гийн ”Том цом”ын тэмцээнд амжилттай оролцсон Т.Косинцеваг (2581) хоёрын даваанд 1,5:0,5-аар ялж дараагийн шатанд Жао Сюэтэй (БНХАУ,2474) өосөлдөхөөр шалгарчээ.

10-12ны өдоүүдэд явагдах гуравын даваанд А.Костенюк (2507) – С.Хухашвли (Гүрж,2480), Х.Конеру (Энэтхэг,2600) – А.Затонских (АНУ,2478), Хоу Ифан (БНХАУ,2591) – Жу Чен (Катар,2477), В.Чмилите (Литв,2514) – Э.Скрипченко (Франц,2460), Е.Лагно (Украин,2522) – Хуан Киан (БНХАУ,2402), А. Музычук (Словен,2530) – Жу Вэнжун (БНХАУ,2524), Д.Харика (Энэтхэг,2525) – М.Музычук (Украин,2462)  нар  тус тус тулалдахаар учраа таарав.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: