loading...
Секунд, долиор хэмжигддэг сагсан бөмбөгийн тэмцэлд сүүлчийн шидэлтээрээ багаа хожилд хүргэсэн тохиолдол цөөнгүй. Ингээд NBA-гийн түүхэн дэх цаг дуусч байх мөчид гүйцэтгэсэн шилдэг арван шидэлтийн тухай сонирхуулъя. Дашрамд өгүүлэхэд эдгээр шидэлтийн бичлэгүүдийг www. youtube.com сайтаас үзэх боломжтой.
10.Флип Мюррей (Чикаго)
2010 оны гуравдугаар сарын 30. Улирлын тоглолт.
“Бухнууд” талбайдаа “Финикс Санс”-ыг хүлээж авсан тус тоглолтын гуравдугаар үеийн төгсгөлд 81:84- өөр зочид тэргүүлж байлаа. Цаг дуусахаас 3.7 секундын өмнө “Бухнууд”довтолсон ч бөмбөгөө таслуулах нь тэр. “Санс”-ын урт гартай хамгаалагчийн хатгасан бөмбөг буцаад “Чикаго”-гийн талбай руу өнхрөхөд Флип Мюррей гүйцэн ирж, бөмбөгийг авангуутаа 20 орчим метрээс даллаж шидсэн нь цагаригт орсон юм. Харамсалтай нь Флипийн итгэмээргүй шидэлт, 23 оноо, есөн самбар, дөрвөн оновчтой дамжуулалт “Буллз”-ын залууст ялалт авчирч чадсангүй, талбайдаа 105:111-ээр хожигдсон аж.
9.Дэвид Ли (Нью-Йорк)
2006 оны арванхоёрдугаар сарын 20. Улирлын тоглолт.
NBA-д “Трент Такерын дүрэм” хэмээх заалт байдаг билээ. Тэр нь тоглолтод оруулсан бөмбөг хүлээн авагчийн гарт хүрсэн агшнаас эхлэн цаг явж эхлэхийг хэлж байгаа аж. 1989/90 оны улирлын нэгэн тоглолтод “Никс” өөрийн “Мэдисон Сквэр Гарден”-даа “Чикаго”-г хүлээн авсан бөгөөд тооны харьцаа 106:106, цаг дуусахад 0.1 секунд дутуу байхад эзэн багийн хамгаалагч Трент Такер хажуугаас гаргасан бөмбөгийг авангуутаа эсрэг талын шийд рүү савж орхисон нь цагаригт орсон юм. Мэдээж зочид үүнийг эсэргүүцсэн. Харин шүүгч бөмбөгийг орсонд тооцсон бөгөөд энэ явдлын дараа холбооны удирдлагууд хуралдаж “Трент Такерын дүрэм” хэмээх шинэ заалтыг баталсан билээ. Яг үүн шиг явдал 2006 оны арванхоёрдугаар сарын 20-нд “Шарлотт”-“Нью-Йорк” багуудын тоглолтын үеэр тохиосон юм. Цаг дуусахад ганцхан доль буюу 0.1 секунд дутуу байхад “Никс”-ийн Дэвид Ли хажуугаас гаргасан бөмбөгийг самбар луу харсан ч үгүй (үнэндээ харах ч бололцоо байгаагүй) араараа шууд хатгасан нь цагаригт орсон юм.
8.Чонси Биллапс (Детройт)
2004 оны тавдугаар сарын 14. Плей-офф. “Дорнод” конференцийн хагас шигшээ шатны тав дахь тоглолт.
“Пистонс” “Нью-Жерси”-гийн эсрэг цувралыг урамтай эхлүүлэн эхний хоёр тоглолтдоо дараалан хожсон ч Мичиганд бүтэлгүйтсний улмаас хожлын харьцаа 2:2 болсон байлаа. Тиймээс талбайдаа гурав дахь ялалтаа байгуулахыг хичээж байсан нь мэдээж. Гэвч юун илүүрхэх манатай, цаг дуусахаас 2.9 секундын өмнө 85:88-аар хожигдож байв. “Нетс”-ийнхэн дундын зайнаас амжилттай довтолсны дараа ердөө иймхэн хугацаа үлдсэн байлаа. Бөмбөгийг шийдний дороос Биллапст дамжуулахад тэрбээр урагшаагаа ганц залж, хоёр алхамт хийнгүүтээ 14 орчим метрээс оновчтой шидэж, тоог тэнцүүлэх нь тэр. Ийнхүү “Пистонс” хожигдлоос аврагдсан ч гурван удаа цаг сунгасны эцэст ялагдсан юм. Хэдий тийм ч тэд шийдвэрлэх зургаа, долоо дахь тоглолтод хожсоноор энэхүү цувралын ялагч болж, улмаар тэр жилээ NBA-гийн аварга болсон билээ.
7.Рон Артест (Лейкерс)
2010 оны тавдугаар сарын 27. “Өрнөд” конференцийн шигшээ тулааны тав дахь тоглолт.
Дүрсгүй, танхайгаараа алдартай Ронд багийнхан нь эгзэгтэй агшинд хэзээ ч шийдвэрлэх шидэлтийг гүйцэтгэх эрх олгож байгаагүй. Тийм ч учраас Одом хажуугаас бөмбөг гаргахдаа Кобид өгсөн юм. Брайантын үсрэлттэй шидэлт цагаригт хүрсэнгүй тор шүргээд доош унах үед Артест асар хурдтайгаар шүүрэн авч, хожлын бөмбөгийг оруулах нь тэр. Бөмбөг түүний гараас мултрах үед цаг дууссаныг илтгэх самбарын улаан гэрэл асч байлаа. Ийнхүү шигшээ тоглолтод үлдэх Стив Нэшийн төлөвлөгөө ээлжит удаагаа баларсан юм.
6.Леброн Жеймс (Кливлэнд)
2009 оны тавдугаар сарын 22. “Дорнод” конференцийн шигшээ тоглолт. Хоёр дахь тоглолт.
Эхний тоглолтод талбайдаа хожигдсон Леброн ба түүний нөхөд дараагийн тулаанд хожиж цувралыгтэнцүүлэхгүй бол бүсийн шигшээ тоглолт “амтгүй” болох байсан. Хариуцлагатай энэ тоглолтод “Кавальерс”-ийн лидер Жеймс 0.5 секунд дутуу байхад гурван онооны шидэлтээ амжилттай болгосноор талбайн эзэд 96:93- аар хожсон юм. Леброн өөрөөс нь салахгүй дагах хамгаалагчийг хөдөлгөөнөөрөө хуураад гурван онооны шугамын гадна гарч бөмбөгийг авангуутаа үсрэлттэй шидсэн нь амжилтад хүрчээ.
5.Коби Брайант (Лейкерс)
2006 оны дөрөвдүгээр сарын 30. “Өрнөд” конференцийн плей-оффын нэгдүгээр раунд. Дөрөв дэх тоглолт.
Цаг дуусахад найман секунд дутуу, “Санс” хоёр оноогоор илүү, дээр нь тэд бөмбөг эзэмшиж байв. Бөмбөг мэдээж Стив Нэшийн гарт. Уран тоглолттой, хурдан хөлтэй түүнээс бөмбөгийг алдаагүй авах гэж хичээж байгаад “Лейкерс”-ийн хамгаалагчид хажуу тийшээ гаргачихав. “Финикс” бөмбөгийг ахин тоглолтод оруулах үед ердөө 3.3 сек үлдсэн байлаа. Нэш гүйн ирж дамжуулалт хүлээн авах агшинд анаж байсан Мамба тасалж, Кобид дамжуулав. “Нуурынхан”-ы лидер гуравхан том алхаад самбарт хүрч, цаг дуусахтай зэрэгцэн довтолгоогоо амжилттай дуусгасан юм. Улмаар тэрбээр нэмэлт цагт хожлын оноог авчээ. Ийнхүү калифорничууд цувралын харьцааг 3:1 болгосон ч дараалан гурав хожигдож, тэмцээнээ дуусгаж байсан түүхтэй.
4.Режи Миллер (Индиана)
2002 оны тавдугаар сарын 2. “Дорнод” конференцийн плей-оффын нэгдүгээр раунд. Тав дахь тоглолт.
“Нью-Жерси”-“Индиана”-гийн өрсөлдөөн. Цаг дуусахаас 4.0 секундын өмнө гурван оноо илүү “Нетс” торгуулийн хоёр шидэлт гүйцэтгэх эрх олж авав. Гэвч залуухан Ричард Жефферсон сэтгэлзүйн бэлтгэл дутсан уу яасан хоёуланг нь алдаж шидэв. Самбарт үсэрсэн “Индиана”-гийн төвийн тоглогч бөмбөгийг авангуутаа Режи Миллер рүү савав. Хашир туршлагатай мэргэн бууч дамжуулалтыг хүлээж авангуутаа 180 хэм эргэж шидсэн нь цагаригт орж, үндсэн цагт 96:96-гаар тэнцлээ. Нэмэлт цагт гурван онооны шидэлтийн рекордсмен маань хоёр удаа холоос амжилттай буудаж, нэг бус оролтоо амжилттай болгон, гурван ч хамгаалагчийн өөдөөс слэм-данк хийн гайхалтай тоглолтыг үзүүлсэн ч баг нь хожигдож, улмаар цувралд 2:4-өөр дийлджээ.
3.Роберт Орри (Лейкерс)
2002 оны тавдугаар сарын 26. “Өрнөд” конференцийн финал. Дөрөв дэх тоглолт.
“Лейкерс”-“Сакраменто”-гийн энэхүү өрсөлдөөнийг сагсан бөмбөг сонирхогчид мартаагүй биз ээ. 1:2-оор дийлдэж явсан “Нуурынхан” гурав дахь ялагдлаа хүлээхэд ойрхон байлаа. Тооны харьцаа 97:99, цаг дуусахад 3.9 секунд дутуу байхад Фил Жексоны шавь нар бөмбөг эзэмших эрхтэй боллоо. Коби талбайн голоос бөмбөг аваад шийдний баруун талаар оролт хийсэн ч дутуудаж, түүнийг нь Одом нэмэх гэж оролдсон ч Владе Дивацын хаалтад оров. Түүний алгадаж холдуулсан бөмбөгийг Орри авах үед 0.7 секунд үлдсэн байлаа. “Big Shot Bob”- ын шидэлт ч төгс болж, “Лейкерс” хоёр дахь хожлоо авлаа. Нуман тулгуураас гарч чадсан тэд “Сакраменто”- гийн шазруун залуусыг долоон тоглолтын эцэст буулган авч, улмаар финалд “Нью-Жерси”-г хялбархан ялсан юм. Хэрэв Орри багаа авраагүй бол Фил Жексоны гарт гялалзах аваргын бөгж нэгээр цөөхөн байх байлаа.
2.Дерек Фишер (Лейкерс)
2004 оны тавдугаар сарын 13. “Өрнөд” конференцийн хагас шигшээгийн тав дахь тоглолт.
Өмнөх жилийн аварга “Сан-Антонио Спэрс” талбайдаа “Лейкерс”-ийг 72:71-ээр хошуучилж байв. Цаг дуусахад 11 секунд дутуу. Энэ үед Коби дундын зайн шидэлтээ амжилттай болгов. Талбайн эзэд зөрүүлж довтлон, 0.4 секундын өмнө Тим Данкан тун хэцүү байдлаас фантастик гэмээр шидэлтээр багаа урагш гаргалаа. “Спэрс”-ийн нөөцийнхөн суудлаасаа үсрэн босч, баяраа тэмдэглэж эхэллээ. Үлдсэн хугацаанд шидэж амжина гэхэд бүтэхгүй мэт. Жексоны авсан завсарлагын ачаар “Лейкерс” бөмбөгийг хажуугаас тоглолтод оруулах болов. Хамгаалж буй багийн тоглогчид бүгд нэг нэг хүн барин, хариуцсан хүмүүсээ шидүүлэхгүйг хичээнэ. Бужигнаан дундаас Фишер өөрийг нь харгалзаж байсан Ману Жинобилигээс зугтаж гарч ирэн, бөмбөгийг авангуутаа солгойгоороо уналттай шидсэнээр 74:73-аар хожсон бөлгөө. Лос-Анжелесчууд 4:2-оор хожсон бөгөөд шувтаргын тулаанд “Детройт”-д дийлджээ.
1.Рашид Уоллес (Детройт)
2007 оны гуравдугаар сарын 26. Улирлын тоглолт. Талбайн эзэн “Денвер” 98:95-аар хожиж явлаа. Цаг дуусахад ердөө 1.4 секунд үлдсэн, дээр нь “Наггетс”- ынхан бөмбөгийг тоглолтод оруулах ёстой байлаа. Гэвч колорадочууд дамжуулалтаа алдаж, бөмбөгийг тасалсан Рашид Уоллес 22 орчим метрээс оновчтой шидэж, тоог тэнцүүлсэн юм.
loading...




Tanai site yagaad nba-giin medee oruulahaa bolichihson vm be
loading...
kkkkk. denveriin talbai genee. billupsiig haraad tegej bodsiin bhda.
loading...
ami ortson bnshd hehe
loading...
Спортын сэтгүүлчид төгс хүмүүс биш нь тодорхой алдах юм гаралгүй л яахав. Өмнөх алдаануудыг нь нэг их тоолгүй зөвөөр ойлгоод л уншдаг байсан. Гэвч 2002 онд Ламар Одомыг Лэйкерст байсан гэж алдах арай бишээ. Тэр үед нэг хотынх нь Клипперст байсан. Тэр алдааг тооцдоггүй юмаа гэхэд Одомыг Шактай андуурна гэдэг бүүр байж боломгүй мэт. Коби довтлоод Шак хатгаад Орри шидсэн баймаар. Гэтэл Шакрыг Одомтой андуурангуутаа Одомын хатгасан бөмбөгийг Орри хийгээд ч гэх шиг. Одом нь шааал өөр баг наасс
loading...
t1 ymaa ene site suga site zailaasaa holnobmbog yaahaaraa dandaa sagsnaas iluu bdag ym malnudaa
loading...
Heden teneg batsaanuud hunii bichsen yumiig utgiig ni sain oilgoj, togtoj unshaagui baij l neg ih meddeg yum shig bult bult usreh yumaa. ta nar naad bichlegee sain haraach, naad uguulberiinhee utgiig ni oilgoj unshaach.
loading...
tanai site bolildooo,dandaa hudlaa medeelel oruulj bhiin, zov bicheldee, deeres ni dandaa hudlaa bicheh yum buuun aldaa bna naana chin, jishee ni:
1. Ter lebron bna bumbug gargahad 1 sec dutuu bhad gargasan. mun 96-93-aar hojson gj shaah yum 3aas hiigeed 96-95aar hojson yum daa
2. Lakers vs Suns-n toglolt bna. Мамба тасалж, Кобид дамжуулав gj shaah yum araichdee Smash Parker taslaad kobe-d ugj bhad yuun mamba ve, bichleg uzej bgaad sonsog muu yumuu shuud duudlagaaraa Parker gj helsniig mamba gd sonschdog yumuu t1-n mamba gj toglolgch lakerst bhuu parker bhad arai l denduu nass
3. Ter robert Horry-n shidelt bna, bas shaah yumaa. Коби талбайн голоос бөмбөг аваад шийдний баруун талаар оролт хийсэн ч дутуудаж, түүнийг нь Одом нэмэх гэж оролдсон ч Владе Дивацын хаалтад оров. Shaaaldaa yuun odom be arai medleggui yumaa boliochee!!!! Shaq nemeh geed shadahgui divac hooshoo hatgaad horry buzzer hj bhad yuuun odom be mangaraa odom chin ter ued miamid bsan tehuuu daraa jil ni shaq-r soligdoj lakers irj bsiin araichdeee tanaih
4. Ter Rasheed Wallace-n shidelt bna. bas shaah yum Талбайн эзэн “Денвер” 98:95-аар хожиж явлаа. chihshig, ter ued billups detriotod bsan shdee detriotiin talbai dr togloj bhad yuun denver-n talbai ve ta nar bolildoooo!!!!!!!! ard tumeeen heleeecheeee
loading...
HAHAHAHA!!! yee huuree nereei tm bn shdeee, haha PArkeriig MAMBA gj naadiim daaa whahahaha mamba bhdaa yahewdeee kk
neerei tanai ene medee oruulsan nuhur arai bisheee iim medleggui yumuu eshul sogtuu bsiimuu O’neal bhad neerei yuun odom be hehe
Aldaag ol gedeg medee yum bishu de
Smoke sain ajillajee good job hahahahaha
loading...
Saihan medeelel oruulsand bayrallaa, Harin ter Mamba ni Kobe biz dee kkk!!!
Saihan medeelel oruulaagui bol ta nar ingej margaj ch chadahgui l baisan baih daa, Derik Fisher sain dovtoldog uim baina aa, Orlondog bas baihgui bolgoo biz dee urjinan baihaa!!!
loading...
Smoke-iin heldeg zuw shuu buun aldaa bhiin. Nets Indianaagiin tsuwral 4-2-r duussan gejee. 2002 ond play-Off-iin ehnii shatand turuulj 3 hojson ni hojdog blaa shd ee.
Mun trent Parkeriin durem gedeg chini bumbug gart hurheer tsag yawna gesen durem bish shd ee. 0.3-secundees doosh hugatsaa uldsen tohioldold shidsen bumbugiig tootsohgui harin zuwhun hatgasan tohioldold tootsno l gesen turem bgaa shd. Tegee l david lee hatgaj amjsiin. T.Parkeriin ter shideltiin ulmaas 0.3 secundees doosh hugatsaand bumbug shideh bolomjgui gej uzeh bson
loading...
boli boli baahan aldaa bna shdee ene chin yu we.Yadaj dursee sain uzej baij oruulj baiwal zugeer yum bishuu hu.Mamba geheer n gaihlaa shdee yu bilee l gej bodloo tegeed bichlegiin n uzsen chin Parker l bna shdee..Zunduu l aldaa bna dooo…Gaigui yum hiiwel hii hiigui bol boli boli……….
loading...
hey goy mede bna.bayrlala.gehde horry-iin shidelt der yun odom be? ter uyd odom LAclippers-d bsan sanagdaj bna.esvel miami-d.harin shaq-r soligdoj LAL-d irsiim shde. ter door shaq bsiima
loading...
ene suuliin 10dahi shidelt denver bish detroitiin talbai deer l bna shde rasheed gaihaltai shidsen bna ayayaya
loading...
MY SHVTEENII BUZZER L HAMGIIN GOEN SHDSEE,DAANCH BOGJ AVCH CHADAAGVI L BGA BOLHOOS LBJ BOL JINKHENE KHAAN SHVV. HVNIIG CH TOGLUULDAG OOROOCH TOGOLDOG JINKHENE KING SHVV.HURDAN BOGJOO AVAASAIDAA ZALUU IH 3L,GO MAIMI HEAT
loading...
Shaaldaa Black mamba chin KOBE. KOBE taslaad uurtuu PASS uguud uuruu shidsen bolj bn u? YU BICHEED BNAA. YAHAARAA ULIRLIIN TOGLOLTIIN shidelt play off-n avargiin bugj avsan togloltiin umnu zalardag bnaa. R Miller-n MJ-g tulheed shiddeg shihdelt haana bnaa. BITGII HOG BICHIJ BAI
loading...
en goy yum
bna gehdee tracy mcgrady gin 33 sek 13 point awdag video baivl goy
loading...
Shaa Shaa Tmac-n 33 second 13 points avdag bichleg 1t orno shde pisda.
Shal Hudlaa Hudlaa Yum Orulahin TMAC-g higech lol shatsan
2004 ond HOUSTON VS SPURS Deer TMAC 33-13 shde huuy.
BAS Rasheed Wallace-n 0.4 Sec-d uurinhuu 3s 4r uyed tsag dusahad hideg buzzer bas alga
loading...
aldaatai zuil bichsen ch gsen zarim goyo buzzer uud algaa…
T-mac alga bas Roy iin 0.4 mun howardiin tsag buzzer dunk zereg…
ushuu yariwal zunduu goy goy buzzer uud bgaa…
thdee medee zgr bolomjiin bna taalagdlaa
loading...