Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Жүдочид Токиогийн Их дуулгаас 1 хүрэлтэй

GD Star Rating
loading...

Японы нийслэл Токио хотод өнөөдөр жүдо бөхийн Их Дуулга тэмцээн эхэллээ. 154 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн 53 орны 363 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй хоёр тамирчин арлын орныг зорьжээ. Өнөөдөр Токиогийн татамид эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 ба 52 кг-ийн жингийн медальтнууд тодорсон бөгөөд Хөдөлмөрийн баатар, Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртсэнийг эс тооцвол манай жүдочид тааруухан үр дүн үзүүллээ.

Тухайлбал 66 кг-д С.Мияарагчаа эхний тойрогт Бельгийн бөхийг юүко үнэлгээгээр ялсан боловч удаахь барилдаанд Японы жүдоч Масааки Фукуокад цэвэр ялагдсанаар тэмцээнийг орхисон. Мөн Залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг эхний барилдаанаа Польшийн Укаш Кьебасискитэй хийж, вазари үнэлгээгээр ялагдсан. Тус жинд хүч үзсэн Г.Болдбаатар эхний тойрогт Францын бөхийг ялсан ч дараагийн тойрогт Японы жүдоч Хирофүми Ямамотод ялагдсан байна.
Эмэгтэйчүүдийн тухайд 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа нар хоёул эхний тойрогт хийлсэн байсан боловч хоёрдугаар тойргийн барилдаандаа ялагдсанаар Токиогийн “Их дуулга”-ыг орхисон. Монголын багийн цорын ганц медалийг хүртсэн Х.Цагаанбаатар эхний тойрогт Финляндын Антти Ринтамакиг цэвэр, дараа нь Японы жүдоч Масаши Кодераг юүко үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон манай тамирчин Францын бөх Лоич Корвалийг цэвэр ялж, медалийн болзол хангасан юм. Харин мөнгөн медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын жүдоч Муса Могушковт цаг дуусахын өмнөхөн цэвэр ялагдаж, харамсалтай нь, медалийн өнгөө хувиргаж чадсангүй.

\.Цагаанбаатарын хувьд өнгөрсөн сард болсон “Гуанжоу-2010” Азийн наадам, залгуулаад Абу Дабид болсон гран-при, Сувоны “Дэлхийн цом”, Токиогийн “Их дуулга” гээд дөрвөн тэмцээнд дараалан оролцоод байна. Оролцсон тэмцээн болгондоо амжилт гаргаж, медальтай ирж байгаа нь түүнийг IJF-ийн чансааны тэргүүлэгчийн байр сууриа хадгалж үлдэхэд том нөлөө үзүүлж байгаа юм.  IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос бөхчүүдийн шинэчилсэн жагсаалтыг энэ сарын 7-нд гаргасан бөгөөд 66 кг-д манай тамирчин Х.Цагаанбаатар 1272 оноогоор тэргүүлж байна.

Харин маргааш эрэгтэйчүүдийн 73, 81, 90 кг, эмэгтэйчүүдийн 57 ба 63 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Монголын баг тамирчдаас 90 кг-ын жинд Э.Энхбат хүч үзнэ

GD Star Rating
loading...
Жүдочид Токиогийн Их дуулгаас 1 хүрэлтэй , 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. golden son says:

    naaduulii chin beltgel ni tsomrood bgaan bishuudee

    GD Star Rating
    loading...
  2. SPORT PEN says:

    Tsagaanaa sain baina. Shine zaluu tamirchdaa temtseen uraldaand bainga oroltsuulj baimaar baina.

    MONGOLIIN SPORTIIN ALTAN UYE IRJ BAIGAA BAIH GEJ BODOJ BN

    GD Star Rating
    loading...
  3. tsetsee says:

    mgl-iin judochid iluu shv shantrahku uragshaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: