loading...
Өсвөрийн хөлбөмбөгийн “Дэрэн Сумида” клубийн нэрэмжит футзалны “Deren Cup-2010” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн БТСГ-ын зааланд боллоо. 12 хүртэлх насны тамирчдын дунд болсон энэхүү тэмцээнд 16 баг өрсөлдсөнөөс зохион байгуулагч “Дэрэн-1” баг аваргалав. Тэд шигшээ тоглолтод “Дархан-1” багийг 3:2-оор буулган авч, “сум”-ын наадмынхаа түрүүг хүртсэн юм. Сонирхолтой нь эдгээр багууд эхний шатанд “үхлийн” буюу “С” хэсэгт багтаж, тоглоход “Дэрэн-1” илүүрхсэн билээ. Энэ хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх “Дуулиан-2020” тэмцээний аварга “ДМЮ” болон “ИНХ” зэрэг ширүүн баг багтаж, халуухан тэмцэл өрнүүлсэн.
Хүрэл медалийн төлөөх тоглолтод “Арвис” “Дархан-2”-той 1:1-ээр тэнцэж, торгуулийн цохилтоор илүүрхлээ. Тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийг 300, 200, 100 мянган төгрөг дагалдав. Зохион байгуулагчид “Deren Cup”-ыг цаашид жил бүр хийхээ амлалаа.
loading...




Сайнбайцгаана уу “Дэрэн Сумида ” клубын бяцхан хөлбөмбөгчидөө. танай клубын хүүхдүүдтэй нэг өдөр тоглож. ярилцах санал байна л даа. багш эсвэл хариуцсан хүмүүстэй нь яаж холбоо барих вэ.. холбогдох утас: 99892148
loading...