Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Швайнштайгэр багтаа үлдэхээр боллоо

GD Star Rating
loading...

Сүүлийн үеийн арилжаа наймааны гол бай болоод байсан Швайнштайгэр өнөөдөр өөрийн шийдвэрээ гаргаж төрөлх Байерндаа үлдэхээр боллоо.

Тэрээр: “Энэ бол клуб болон миний хувьд хамгийн зөв шийдвэр байсан. Миний зүрх сэтгэл энд байх болно.” гэж лигийн ээлжит өрсөлдөгч Ст.Паулиг хожсоны дараа хэлж фенүүддээ гэнэтийн мэдээ барьсан юм.

Тоглолт дууссаны дараа тэрээр Аллианц Ареанад цугларсан хөгжөөн дэмжигсэдийнхээ өмнө 5 жилийн гэрээ сунгахаа зарласан.

Дасгалжуулагч Луйс ван Гаал түүний шийдвэрийн талаар: “Миний зорилго бол Байерныг удаан хугацаанд амжилттай дасгалжуулах. Тиймээс ч Бастиан Швайнштайгэртай гэрээ сунгах нь маш чухал байсан. Дэлхийн хэмжээний тоглогчийг Байернд үлдсэнд маш баяртай байна.” гэсэн юм.

Швайнштайгэр өмнө 2012 он хүртэл Байернтай гэрээтэй байсан ба ойрын үед арилжаа наймааны цонхийн гол бай болоод байлаа. Түүний хойноос Манчестер Юнайтед, Реал Мадрид, Интэр Милан тэргүүтэй топ клубууд эрчимтэй хөөцөлдөж байсан боловч тэрээр төрөлх багтаа үлдэхээр боллоо. Түүний хувьд Байернийн хамт 5 лигийн аварга, 5 Германын лигийн аварга цомыг хүртсэн билээ.

GD Star Rating
loading...
Швайнштайгэр багтаа үлдэхээр боллоо, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. wtgs says:

    zuw zuw! mash zuw shiidsen bna

    GD Star Rating
    loading...
  2. amraa 10 says:

    ManU top club gene uu? kkk

    GD Star Rating
    loading...
  3. Vol says:

    zow shiidsen bna aa. Real odoo bolimoor yum uridahaa yay gj bj. ManU bol top club vvntei hen ch margahgvi amraa 10-aa

    GD Star Rating
    loading...
  4. barca fan says:

    ene nuhr inghd hedtein bee? bas ovo nas yavtsn gar bzde gu yu keke? sn toglogch shu zuv shiid gargajee.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: