loading...
Ази тивийн мастеруудын хөн¬гөн атлетикийн аварга шалгаруулах XVI тэмцээн энэ сарын 6-12-нд Малайз улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 17 орны баг тамирчин оролцсон бөгөөд манай улсаас 35-74 насны 14 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөж долоон алт, таван мөнгө, гурван хүрэл, нийт 15 медаль хүртсэн байна. 70-74 насны эмэгтэйчүүдийн жад шидэлтийн төрөлд ахмад тамирчин Т.Цэрэндолгор Ази тивийн рекорд шинэчлэн тогтоож хөнгөн атлетикийн түүхэнд шинэ хуудас нэмлээ. Тус тэмцээний сүүлийн өдөр кросс гүйлтийн тэмцээн болж, манай тамирчид зургаан медаль хүртсэн байна. Манай тамирчид өнөөдөр эх орондоо ирэх юм.
loading...




baharhmaar….
loading...