loading...
Монголын кэндогийн холбоо, ШШГЕГ хамтран зохион байгуулсан УАШТ ням гаригт “Шинэ Монгол” дунд сургуулийн зааланд боллоо. Эрэгтэйчүүд 20-иос доош насны ангилалд өрсөлдсөн бол эмэгтэйчүүдийн хувьд нас харгалзаагүй юм. ШШГЕГ-ын “Барс” клуб хамгийн олон буюу эрэгтэй долоон, эмэгтэй дөрвөн, нийт 11 тамирчинтай оролцов. Тэмцээний 20-иос дээш насны ангилалд “Барс” клубын тамирчин Амгаланбаяр аваргалж, “Улаанбаатар” Тэмүүжин, “Шинэ Монгол” сургуулийн Мандах нар мөнгө, хүрэл медаль хүртжээ. Харин 20-иос доош буюу идэрчүүдийн ангилалд “Шинэ Монгол”-ын Амар түрүүлж, “Улаанбаатар”-ын Наранболд, “Шинэ Монгол”-ын Баттулга нар удаалав. Эмэгтэйчүүдийн төрөлд “Улаанбаатар” клубын Отгонбаяр аваргалж, Золзаяа, Буянзаяа нар медальт байрт шалгарлаа.
loading...




кэндогийн сургалт явуулдаг ямар газар байдаг юм бол?
loading...