Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Биатлон, Өвлийн спорт » Норвегчууд багаараа ч, ганцаараа ч илүү

GD Star Rating
loading...

Эрэгтэй 10 км спринт

Эрэгтэй 12.5 км хөөж гүйцэх

Тарьей Бё ялалтын цувралаа энэ төрөлд  үргэлжлүүлж карьерийн 2 дахь түрүүгээ хүртлээ. Ердөө нэг өдрийн өмнө тэр анх удаа Дэлхийн цомын түрүү хүртээд (10 км спринт) итгэж чадахгүй байгаагаа өгүүлж байсан бол ийнхүү нэг амьсгаагаар 2 дараалан түрүүлэх нь тэр. Гэхдээ үнэхээр түрүүлэх хэмжээний сайн байсныг нь дурьдах хэрэгтэй. Гарааны эхнээс тэр тэргүүлэгчийн байранд заларсан тэрээр сүүлийн буудалтад нэг сум алдсаныг эс тооцвол өөр алдаа гаргаагүй. 12.5 км-ийг тэр 36:32.4 минутад туулж барианд орсон юм. “Үгүй ээ, би хэзээ ч энд 2 түрүү хүртэнэ гэж бодож байсангүй. Миний форм сайн байсан ч гэсэн олон сайн тамирчид байгаа болохоор яг ийм амжилт үзүүлнэ гэсэн итгэл байгаагүй. Сүүлийн сумын хувьд би ардаа яваа тамирчнаас 1 минутаар түрүүлж байсан болохоор нэг их санаа зовоогүй. Хоёрыг алдсан ч түрүүлэх л байсан. Надад гай тарьж мэдэх ганц аюул бол унах байсан учраас сүүлийн тойрогт би маш болгоомжтой уруудсан” хэмээн Тарьей ярьжээ.

Хоёр болон гуравдугаар байрын төлөөх өрсөлдөөн ширүүн байлаа. Оросын Иван Черезов, Евгений Устюгов нар сүүлийн буудалтын цэг дээр хамт орж ирсэн бөгөөд Австрийн Симон Эдер тэднээс 15 сек-ээр хоцорч байлаа. Шийдвэрлэх энэ буудалт дээр Орос залуус тус бүр нэг сум алдсан бол Симон Эдер хурдан бууддаг заншлаараа 5 сумаа шүршээд нэг ч алдалгүй урагшилсан. Нутгийнхаа хөгжөөн дэмжигчидийн уухайн дор Эдер сүүлийн 2.5 км-ийг амжилттай туулан 2-р байранд орж чадсан. Харин Черезов түүнээс 1 секундын дараа барианд оржээ. Австрийн Кристоф Суманн , Доминик Ландертингер , Даниел Месотич нар бүгд сайн уралдаж эхний 15-д багтсан. Норвегийн Свендсон 4 торгуультайгаар 5-р байр, Бьёрндален 7-р байр эзэлжээ.

# Нэр Цаг торгууль
1 Норвегия Тарьей Бё 36:32,4 1 (0 + 0 + 0 + 1)
2 Австрия Симон Эдер +38,7 0 (0 + 0 + 0 + 0)
3 Россия Иван Черезов +40,0 2 (1 + 0 + 0 + 1) 1
4 Россия Евгений Устюгов +40,9 1 (0 + 0 + 0 + 1)
5 Норвегия Эмиль Хегле Свендсен +43,5 4 (1 + 0 + 2 + 1)
6 Австрия Кристоф Зуман +47,1 1 (1 + 0 + 0 + 0)
7 Норвегия Уле Эйнар Бьёрндален +49,9 1 (0 + 0 + 2 + 1)

Эрэгтэй – 4 x 7.5 км буухиа

Ванкуверийн олимпийн аварга Норвегийн залуус шилдэг нь байлаа. Тэд нийт зайг 1:29:38.2 гэсэн хугацаанд туулсан юм.   Александр Ус, Бьёрндален, Свендсон, Тарьей Бё гэсэн дарааллаар Норвегчууд гараанаас гарсан бөгөөд Ус 4 сум алдсаныг эс тооцвол бусад нь ноцтой алдаа гаргасангүй. Уралдаан тэр чигтээ цасан шуурган дунд явагдсан. Салхины хүч маш их байснаас туршлагатай тамирчид олон сум алдаж буудсан. Жишээлэхэд  Иван Черезов  мөн Александр Усын адил 4 удаа алдаж багаа хөөджээ. Уралдааны эхэнд аль нэг баг бусдаасаа тасралгүй жигд тэмцэл өрнөж байлаа. Харин 2 дахь буухианаас эхлэн Бьёрндален өөрийн классаа харуулж Норвегийн багт тэргүүлэл авчирсан. Түүний тэргүүллийг  Свендсон,   Бё нар үргэлжлүүлж барианы зурвасыг түрүүлэн давжээ. Хохфильцен дэх гараанд гайхалтай амжилт үзүүлж буй Тарьей Бё “Багаараа бид маш сайн ажилаллаа. Надад сүүлийн буухиаг авч явах эрх олдсонд үнэхээр баярласан. Австрийн  Ландертингер яг миний араас нэхэж байсан. Түүнийг хүнд нөхцөлд сайн уралддагийг би мэдэх болохоор бүх хүчээ дайчлахаас өөр арга байгаагүй. Баяртай байна” гэжээ. Талбайн эзэн Австрийн баг 2-р байр эзэлсэн. Сүүлийн буухиаг хийсэн Ландертингер нэг сумаа алдаагүй бол тэд Норвегийн багийг сандаргаж болох байлаа. 3-р байранд Мартен Фуркад, Венсан Же тэргүүтэй Францын баг орсон юм. Харин Ванверийн олимпийн хүрэл медальт Оросын баг дөнгөж 13-р байр эзэлжээ.

# Нэр Цаг Торгууль
1 Норвегия Норвег
Александер Ус
Уле Эйнар Бьёрндален
Эмиль Хегле Свендсен
Тарьей Бё
1:29:38,2 1 + 7
1 + 3   0 + 1
0 + 0   0 + 0
0 + 0   0 + 1
0 + 2   0 + 0
2 Австрия Австри
Даниэль Мезотич
Тобиас Эберхард
Кристоф Зуман
Доминик Ландертингер
+53,1 0 + 4
0 + 1   0 + 1
0 + 0   0 + 1
0 + 0   0 + 0
0 + 0   0 + 1
3 Франция Франц
Венсан Же
Жан-Гийом Беатрикс
Лоис Абер
Мартен Фуркад
+3:28,8 2 + 9
0 + 0   0 + 1
0 + 1   0 + 0
0 + 1   1 + 3
1 + 3   0 + 0

Дэлхийн цомын явц Эрэгтэй

# Нэр Флаг Швеции Эст Флаг Австрии Хох
Оноо Спр Ганц Спр Прс ганц
1 Флаг Норвегии Эмиль-Хегле Свендсен 257 60 60 54 43 40
2 Флаг Норвегии Тарьей Бё 246 43 43 40 60 60
3 Флаг Норвегии Уле-Эйнар Бьёрндален 235 54 54 60 31 36
4 Флаг Франции Мартен Фуркад 167 48 48 40 3 28
5 Флаг Германии Михаэль Грайс 144 30 32 26 22 34
6 Флаг России Антон Шипулин 143 22 34 38 28 21
7 Флаг Украины Сергей Седнев 138 27 13 32 54 12
8 Флаг Италии Лукас Хофер 133 - 31 36 36 30
9 Флаг Австрии Симон Эдер 129 8 5 24 38 54
10 Флаг Франции Алекси Бёф 127 - 26 21 48 32
GD Star Rating
loading...
Норвегчууд багаараа ч, ганцаараа ч илүү, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. ene biorendiolen aguu yma neeree

    GD Star Rating
    loading...
  2. Mo says:

    burhan biathlonch uu. Ene hunii buynaar ene sportiig 7 jil uzej bn da. tasarhai sport shuu

    GD Star Rating
    loading...
  3. morumok says:

    спортнюсынхан та нар овоо шдэ. орчуулаад тавиад байгаад баяртай байгаа шүү. би өөрөө өөр сайтаас тэр дор нь үзчихдэг ч гэсэн энэ спортыг залуучуудад сурталчлах сонирхолтой болгох тал дээр дэвшил гаргаж байгаад та бүхэнд баяр хүргэе, цаашид бүх этап гараануудыг бүгдийн тавиад байгаараа залуусаа..

    GD Star Rating
    loading...
  4. kasi says:

    biorendiolen uheegui yum uu kkkk

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: