Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Биатлон, Өвлийн спорт » Хелена Экхольм анхны түрүүгээ авлаа

GD Star Rating
loading...

Эмэгтэй – Спринт 7.5 км

Эмэгтэй 4 x 6 км буухиа

Германы эмэгэйчүүд шинэ улиралын анхны буухиа төрөлд аваргаллаа. Тэд 1:16:22.5 цагийн амжилт үзүүлсэн бөгөөд Катрин Хитцер, Магдалена Нойнер, Сабрина Буххольц, Андреа Хенкель гэсэн шинэ баг Дэлхийн цомд бүрдсэн байлаа. Оны эхэнд Ванкуверийн олимпод хүрэл авсан багаас Хенкель ганцаараа шинэ багт багтжээ. 2-р байранд орсон Украйны багаас Германчууд бараг нэг минут буюу 59.1 секундээр илүү гарсан. Нойнер буухианы хоёроор уралдсан бөгөөд шилдэг гэдгээ дахин нотолж ардаа яваа өрсөлдөгчдөөсөө 23.1 секундын зай үүсгэсэн.

Хенкелийг буухиаг авах үед энэ хугацаа 59.1 болон холдсон байсан юм. Хохфильценийн ордонд 10,700 хөгжөөн дэмжигчидийн өмнө барианы зурвасыг давсныхаа дараа Хенкель “Хүн болгон надаас шинэ баг өмнөх хуучин багаас илүү байж чадах уу гэж асууж байсан. Би тэдэнд илүү сайн байна гэдгийг хэлсэн ч итгэхгүй байсан юм. Харин энэ ялалт бүхнийг тодорхой болгосон байх. Цаг агаарын хувьд өнөөдөр тийм ч хүнд байсангүй. Уралдаан явагдахад яг тохирсон сайхан цаг агаар байлаа” гэжээ. 2-р байранд орсон Украйн баг ердөө 8 сум алдсан.

Анх удаа Дэлхийн цомын буухиа төрлөөр уралдсан  Украйны Оксана Хвостенко шагналын тавцанд гарсан талаараа ийнхүү ярьж байна. “Эхний тойрогт би маш их сандарч байлаа. Яагаад гэвэл бөөн гараан дунд унах аюул ойрхон байсан. Тэгээд эхний буудалтын цэгт түрүүлж очсоны дараа энэ мэдрэмж маань алга болсон гэхэд болно” гэжээ. Норвегий эмэгтэйчүүд 3-р байранд харин Олимпийн аварга Оросын баг 1 торгуультайгаар 4-р байранд орсон.

# Нэр Цаг Торгууль
1 Германия Герман
Катрин Хитцер
Магдалена Нойнер
Сабрина Буххольц
Андреа Хенкель
1:16:22,5 0 + 9
0 + 1   0 + 2
0 + 0   0 + 1
0 + 1   0 + 2
0 + 1   0 + 1
2 Украина Украин
Оксана Хвостенко
Елена Пидгрушная
Вита Семеренко
Валя Семеренко
+59,1 0 + 8
0 + 2   0 + 2
0 + 1   0 + 0
0 + 0   0 + 0
0 + 1   0 + 2
3 Норвегия Норвег
Сюннёве Сулемдал
Анн Кристин Флатланн
Фанни Хурн
Тура Бергер
+1:08,4 0 + 9
0 + 1   0 + 2
0 + 1   0 + 2
0 + 3   0 + 0
0 + 0   0 + 0

Эмэгтэй 10 км хөөж гүйцэх

Хохфильцений гарааны сүүлийн медальтнууд эмэгтэй 10 км хөөж гүйцэх төрлөөр тодорсон. Шведийн Экхольм энэ төрөлд тэргүүлж шинэ улирлын анхны ялалтаа авлаа. 2009 оны Пёнчаны ДАШТ-д Елена энэ төрлөөрөө аваргалж байсан туршлагатай. Харин тэргүүлэгчийн шар энгэрэвчийг зүүсэн Кайса Мякяряйнен 2-р байранд орж 46 оноог өөр дээрээ нэмсэн юм. Эрэгтэйчүүдийн буухиа төрлийн адил ширүүн цасан шуурга бүсгүйчүүдийг сандаргаж байлаа. Босоо буудалтад Экхольмоос бусад тамирчид 2-оос дээш сум алдсан. Ялангуяа сүүлийн 4 дэх буудалтад Беларусын Домрачава, Мякяряйнен нар тус бүр 2 сум алдаж Экхольмийн ялах замыг засжээ. Уг нь эдгээр тамирчид Швед бүсгүйгээс түрүүлж буудлагын цэгт ирсэн юм. Домрачава ” 3 алдана гэдэг маш тааруу үзүүлэлт. Уг нь сайн уралдана гэсэн итгэлтэй байсан юм. Их цас болон хүнд замаас болж санасандаа хүрч чадсангүй” гэжээ.

# Нэр Цаг Торгууль
1 Швеция Хелена Экхольм 35:17,8 1 (0 + 1 + 0 + 0)
2 Финляндия Кайса Мякяряйнен +32,0 2 (0 + 0 + 0 + 2)
3 Белоруссия Дарья Домрачева +46,3 3 (0 + 0 + 1 + 2)

Дэлхийн цом 2010 – Эмэгтэй явц

Нэр Оноо Флаг Швеции Эст Флаг Австрии Хох
Ганц Спр Прс Спр Прс
1 Флаг Финляндии Кайса Мякяряйнен 252 30 60 60 48 54
2 Флаг Швеции Хелена Экхольм 236 48 40 48 40 60
3 Флаг Швеции Анна Карин Зидек 204 60 32 43 29 40
4 Флаг Белоруссии Дарья Домрачева 190 6 48 34 54 48
5 Флаг Франции Мари-Лор Брюне 175 54 22 18 38 43
6 Флаг Словении Тея Грегорин 166 36 36 32 30 32
7 Флаг Украины Валя Семеренко 165 43 31 40 27 24
8 Флаг Германии Андреа Хенкель 149 32 38 28 21 30
9 Флаг Германии Мириам Гесснер 149 2 54 54 23 16
10 Флаг России Ольга Зайцева 132 38 34 38 - 22

Ганц - Ганцаарилсан

Спр - Спринт

Прс - Хөөж гүйцэх

GD Star Rating
loading...
Хелена Экхольм анхны түрүүгээ авлаа , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. morumok says:

    спортнюсынхан та нар овоо шдэ. орчуулаад тавиад байгаад баяртай байгаа шүү. би өөрөө өөр сайтаас тэр дор нь үзчихдэг ч гэсэн энэ спортыг залуучуудад сурталчлах сонирхолтой болгох тал дээр дэвшил гаргаж байгаад та бүхэнд баяр хүргэе, цаашид бүх этап гараануудыг бүгдийн тавиад байгаараа залуусаа..

    GD Star Rating
    loading...
  2. Tulga says:

    Uchigdur 12-r sariin 17 nd rating uurchlugdsun sh de. Sleptsova, Bogali gd Oros uud ehnii 10 t garch irsen sh de. Medeelelee update hiigech ee anduudaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: