loading...
Андерсон 2015 он хүртэл Олд Траффордод үлдэхээр боллоо. Бразил хагас хамгаалагч шинэ улирал эхлээд 10 тоглолтод оролцож 1 гоол оруулаад байгаа. Өнгөрсөн 9 сард Андерсон хүнд бэртлээс эргэж ирсэн бөгөөд 2010 оны ДАШТ болон түрүү улиралын төгсгөлийг дээрхи бэртлээс болж өнжсөн юм. “Намайг хүнд хэцүү үед дэмжиж туслаж байсан бүх хэмүүстээ маш их баярлалаа. МанЮ бол миний хувьд хамгийн шилдэг баг. Багтайгаа хамт олон цом хүртэж өндөр амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн тэрээр ярьсан. Мөн Сер Алекс “Тэр энд ирснээсээ хойш маш их сайжирсан. Ердөө 22 настай учраас цаашид ч улам шилдэг болох зам нээлттэй байгаа. Андерсон топ тоглогч болж чадна” хэмээжээ. МанЮ-д ирснээсээ хойш Андерсон нийт 50 тоглолтод оролцоод байгаа бөгөөд 1 гоол оруулжээ.
loading...




Saijrah blgui de tsaashid ………….
loading...