Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Возняцки, Надаль оны шилдэг

GD Star Rating
loading...

Каролин Возняцки (Дани)

Данийн залуу теннисчин Каролин Возняцки Их Дуулгын түрүү хүртэх зорилгоо энэ онд биелүүлж чадаагүй.  Гэхдээ түүнийг ОУ-н теннисний холбоо оны шилдгээр нэрлэлээ. 20 настай залуу бүсгүй өнгөрч байгаа онд WTA-н нийт 6 түрүү хүртсэн бөгөөд ихэнхийг нь тур тэмцээнээс авсан юм. Дэлхийн чансааг тэргүүлэгч Серена Ульямсын бэртэл гэмтэл Возняцкид чансааны номер1 болох  боломжыг түүнд  олгосон. Өмнө нь Даниин теннисчин дэлхийн чансааг тэргүүлсэн тохиолдол гарч байгаагүй юм. “Дэлхийн шилдгүүдтэй хамт эн зэрэгцэж байгаадаа үнэхээр баярлаж бас өөрөөрөө бахархаж байна” хэмээн тэрээр ярьсан. Возняцки Их Дуулгын 4 цувралаас Америкийн нээлттэй тэмцээнд хамгийн өндөр амжилт гаргаж хагас шигшээд үлдсэн. Гэвч Оросын Вера Звонарёвад ялагдал хүлээсэн билээ. Эрэгтэйчүүдийн хувьд Рафаель Надаль оны шилдэг болох нь тодорхой байсан. 2010 оныг Испани эр 3 Их Дуулгын түрүү хүртсэн амжилтаар үдэж байна. Австралийн нээлттэй тэмцээн, Дэлхийн турын финал гэсэн 2 тэмцээний түрүүг тэр мөнхийн өрсөлдөгч Рожер Федерерт алдсаныг эс тооцвол өөр “хохирол” энэ онд амссангүй. Америкийн нээлттэй тэмцээнд тэр  түрүүлж амжаагүй байсан бол энэ онд Их Дуулгын цуглуулгаа бүтэн болгож чадлаа. Үүгээрээ Надаль түүхэнд 7 дахь мөн хамгийн залуу Их Дуулгы бүх цувралын ялагчаар тодорсон. Мөн олимпийн алтан медаль, Дэвисийн цом гээд түүнд мэргэжлийн теннисчний авч болох бүх цом цуглаад байна.”Дэлхий шилдгээр 2 дахь удаагаа тодорсон нь нэр төрийн хэрэг. 2009 оны миний хувьд нилээд хүнд байсан. Гэхдээ дахин дэлхийн шилдэг болж бас Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж чадсандаа баяртай байна. Миний цаашдын зорилго бол илүү сайжирч, эдгээр амжилтаа давтах” хэмээн Рафа ярьжээ. Өнгөрсөн жил Надаль болон Серена Ульямс нар шилдгээр шалгарч байсан юм.

GD Star Rating
loading...
Возняцки, Надаль оны шилдэг, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: