loading...
МҮБХ-ноос дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Дөрвөн уулын хишиг” барилдаан тэгш тоотой саруудад болдог билээ. Монгол бөхийн түүхэн дэх уул тайлгын буюу арван засгийн наадмыг орлох цуврал барилдааны нэг болох Баянзүрх хайрханы хишиг барилдаан энэ сарын 19-ний ням гаригт 14 цагаас болох гэж байна.
Цагаан сарын барилдаантай дүйцэх эл барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглодгоороо онцлогтой бөгөөд үзэгчдийн хүсэн хүлээдэг барилдаан болсон билээ. “Баянзүрх хайрханы хишиг” анхны барилдаанд улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэсэн бол 2008 онд даян аварга Г.Өсөхбаяр түрүүлж, улсын гарьд И.Доржсамбуу үзүүрлэжээ. Харин 2009 онд улсын заан Б.Соронзонболд түрүүлж, улсын начин Д.Лхагвадорж үзүүрлэсэн байна. Дашрамд сонирхуулахад, уг барилдааны үеэр үзэгчдээс дөрвөн азтан шалгаруулах бөгөөд хоёр хүн хагас сая төгрөг, хоёр хүн 50 мянган төгрөг хожих боломжтой юм. Мөн энэ сарын 18-нд Архангай аймгийн нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 14 цагаас бөхийн өргөөнд болох юм.
loading...




Davaabaatar barildakh bolov uu?
loading...
dawaabaatar maani xezee barildaj bayrluulhiin bol doo
loading...